Захиалга

Захиалга нь бараа бүтээгдэхүүний захиалга авах, QPAY болон Social Pay-р төлбөр хүлээн авах боломжтой. Зөвхөн бараа худалдаалахаас гадна төлбөр тооцоо хийгдэх боломжтой бүхий л зүйлсд ашиглана. Сургалтын бүртгэл төлбөр, хандив цуглуулах, Бүртгэл баталгаажуулах төлбөр гэх мэт.

Ангилал

Бараа нь 2 шат дараалал бүхий ангилалтай байна.

  • 1-р шат: Бараануудын нийлбэр (Барааны жагсаалт)

  • 2-р шат: Ангилалуудын нийлбэр (Барааны ангиллын жагсаалт)

Жишээ нь: Нэг дэлгүүр Цүнх, түрүүвч, бэлэн хувцас зардаг байж болно. Бэлэн хувцас нь эрэгтэй эмэгтэй, цүнх нь брэндээр ангилагддаг байж болно.

  1. Ангилал үүсгэх - Цүнх, Түрүүвч, Бэлэн хувцас

    Ангилал үүсгэх - Алхам 3.1 Ерөнхий ангилал шаардлагагүй

  2. Ангилал үүсгэх - Брэндийн нэр байх (MK Chanel Coach Prada Gucci гэх мэт)

    Ангилал үүсгэх - Алхам 3.2 Ерөнхий ангилал гэдэгт Цүнх гэсэн ангилал сонгох

Алхам 1. Захиалга - Ангилал цэс рүү орох

Алхам 2. Шинэ ангилал үүсгэх товч дээр дарах.

Алхам 3.1 Ангилалын нэр оруулан Хадгалах товч дарах

Алхам 3.2 Ангилалын нэр оруулах, ерөнхий ангилал сонгон Хадгалах товч дарах

Алхам 4. Ангилалд зураг оруулах, Ангилалын ард байрлах Зураг оруулах товч дээр дарах

Ангилалын жагсаалт дуудагдахад зурагтай харагдана. Дээрх жишээнд МК гэдэг ангилалд МК брэндийн логоны зураг, Цүнх гэдэг ангилалд олон цүнхний зураг оруулна гэсэн юм. Зураг оруулаагүй тохиолдолд Барааны жагсаалт, Барааны ангилалын жагсаалт дуудагдахад зураггүй харагдах юм.

Зурагтай, зураггүй ангилалын чат дээр дээр харагдах байдал:

Бараа

Үнэ, танилцуулга болон бусад тохиргоог хийх боломжтой.

Бараа нэмэх

Алхам 1. Захиалга - Бараа цэс рүү орох

Алхам 2. Бараа нэмэх товч дээр дарах

Алхам 3. Мэдээлэл оруулан хадгалах товч дарах (Үндсэн мэдээлэл хууудас)

  • Ангилал - Барааны ангилал сонгох (өмнө нь нэмэгдсэнээс сонгох эсвэл тухайн үед шинээр нэмж болно.)

  • Нэр - Хэрэглэгчид харагдах ба өөрт ойлгомжтой нэр оруулах

  • Нэмэлт утга - Хэрэглэгчид харагдахгүй, дотоодын барааны код, түлхүүр үг, SKU code бичих

  • Дэлгэрэнгүй - Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга

  • Үндсэн үнэ - Хямдралтай үед энэ хэсэгт хуучин үнэ бичигдэх, бусад үед бичихгүй байж болно.

  • Зарагдах үнэ - Үндсэн үнэтэй ижил байж болно, хямдралтай үед өөр үнэ бичих байдлаар явна.

  • Валют - Төгрөг, Рубль, Америк доллароос сонголт хийх, тогтмол нь Төгрөг

  • Үлдэгдэл тоолох эсэх - Чатботоор худалдаалах барааны нөөц тоог оруулж болно, их хэмжээний үргэлж дэлгүүр дээр бэлэн байдаг бол шаардлагагүй. Үлдэгдэл тоолно гэдгийг идэвхитэй болгож тоог оруулна.

  • Захиалгын тохиргоо - Энэ бараа нь ямар тохиргооны дагуу худалдаалагдах вэ? гэдгийг сонгох, тохиргоо байхгүй бол нэмж болно.

Алхам 4. Барааны зураг оруулан хадгалах товч дарах. Зураг товч дээр дарж компютероос зураг сонгож оруулах, зураг 1х1 харьцах хэмжээтэй байвал тохиромжтой. Энэ нь дөрвөлжин зурагтай хөндлөн жагсаалтаар чат дээр харагддагттай холбоотой.

Барааны вариант нэмэх

Вариант нь хэрвээ тухайн бараа нь размер, өнгө гэх мэт захиалга өгөх үед хэрэглэгчээс мэдэх хэрэгтэй болон сонголтуудын хувьд өөр өөр үнэтэй бол ашиглагдана. Жишээ нь:

  • Ном: Хатуу хавтастай, Зөөлөн хавтастай

  • Уруулын будагны өнгө: Улаан, ягаан ...

  • Кремны өнгө: 21 22 23 гэх мэт

Алхам 1. Бараа засах/нэмэх - Вариант хуудас руу орох

Алхам 2. Сонголт нэмэх товч дээр дарах. Нэг бараа нь олон сонголттой байж болно.

  • Сонголтын нэр оруулах - Жишээ нь: Өнгө, нэр оруулсаны дараа сонголтын утгууд гэсэн хэсэг гарч ирнэ.

  • Сонголтын утга нэмэх - Жишээ нь: Хар, хөх, цагаан, бор гэх мэт. Дэлгүүрүүд дээр зарагддаг өнгөнүүд гэсэн үг юм.

Бүх сонголтуудыг нэмж дуусаад вариант нэмнэ.

Алхам 3. Вариант нэмэх

Вариант гэдэг нь тухайн сонголтуудын матрицаас хамааран өөр өөр үнэтэй байх үед ашиглагдана. Мөн хэрэглэгчийн хийсэн сонголтоос хамаарна.

  • Сонголтын утга сонгох - Энэ нь таны оруулсан сонголтын нэр, утгаар харагдана. Хэрвээ олон сонголт байвал нэмэгдэж харагдана.

  • Вариантын нэр оруулах

  • Үнэ бичих - Барааны өөрийн үнэ шууд бичигдсэн харагдах ба хэрвээ сонгосон сонголтоос хамааран барааны үнэ өөр зарагддаг бол сольж бичнэ.

  • Үлдэгдэл тоолох эсэх - Сонголтууд нь харилцан адилгүй үлдэгдэлтэй үед идэвхитэй болгож тоог оруулна. Мөн барааг үлдэгдэл тоолно гэж тохируулсан байвал тохиромжтой.

  • Хадгалах товч дарах

Доорх зураг дээр жишээнд Хар өнгөтэй, гинжин оосортой МК том цүнх нь 95000₮ гэсэн жишээг харуулсан байна.

Бүх сонголтуудын хослол, матрицаар вариантууд нэмж дуусгана.

Барааг харахад Варианттай гэдэг нь идэвхитэй болсон байна.

Барааны үндсэн үнэгүй, варианттай - вариантгүй, зурагтай - зураггүй гэх мэт ялгаатай барааны чат дээр харагдах байдал:

Барааны жагсаалтын тохиргоо

  • Ангилалаар шүүх - Ангилалаас сонгож шүүж болно.

  • Нэр, дугаараар хайх

  • Бараа устгах

  • Төлөвөөр шүүх: Нэмэлт хайлт

    • Идэвхтэй бараа

    • Идэвхгүй бараа

  • Бараа идэвхигүй болгох

Алхам 1. Бараа засах товч дээр дарах

Алхам 2. Барааны төлөв идэвхгүй болгох, Хадгалах товч дарах (анх идэвхтэй төлөвтэй байна)

Захиалгын тохиргоо

Алхам 1. Захиалга - Захиалгын тохиргоо хуудас руу орох

Алхам 2. Шинэ тохиргоо үүсгэх товч дээр дарах

Алхам 3. Тохиргооны мэдээлэл оруулан Хадгалах товч дарах

  • Нэр оруулах

  • Хүргэлтийн төлбөр оруулах

  • Админ мэйл илгээх эсэх

  • Хэрэглэгчид мэйл илгээх эсэх

  • Насны хязгаарлалттай эсэх

  • Үйлчилгээний нөхцөл харуулах эсэх

  • Захиалгын мэдээллийн загвар ашиглах эсэх - Манай систем нь захиалга болон бараа гэсэн үндсэн түлхүүр үгээр захиалгын мэдээллийг хэрэглэгчид харуулдаг. Үүнийг дурын байдлаар солих боломжтой юм. Жишээ нь: Таны худалдаалж буй бараа зөвхөн ном байдаг бол Барааны мэдээлэл гэсэн текст: Номын жагсаалт, мэдээлэл гэж болох юм. Мөн Сургалтын бүртгэл бол Захиалга, бараа гэх мэт үгсийн оронд Сургалт гэж үгийг сольж бичнэ гэсэн үг юм. Системийн текстийг өөрийн дураар өөрчлөх боломж юм.

Ашиглах бол дараах кодыг хуулж авч текстийг солих

Захиалгын мэдээлэл

Захиалгын дугаар: {{orderId}}

{{#items.length}}
Барааны мэдээлэл:
{{/items.length}}
{{#items}}
{{product_name}}
{{#option_value1}}
{{option1}}:{{option_value1}}
{{/option_value1}}
{{#option_value2}}
{{option2}}:{{option_value2}}
{{/option_value2}}
{{#option_value3}}
{{option3}}:{{option_value3}}
{{/option_value3}}

 Тоо: {{count}} * Нэгж үнэ: {{price}} = {{count*price}}
{{/items}}

Үнийн дүн: {{amount}} {{currency}}

{{#submitValues.length}}
Нэмэлт мэдээлэл
{{/submitValues.length}}
{{#submitValues}}
   {{key}}: {{value}}
{{/submitValues}}
  • Төлбөр хийгдсэний дараа хэрэглэгчид үзүүлэх зурвас

  • Барааны тоо хэрэглэгчээс асуух эсэх

  • Асуулгын форм - Барааны тооноос гадна захиалга авах үед хэрэглэгчээс авах асуултуудыг Асуулгын форм дээр нэмээд, энэ хэсэгт тохируулах боломжтой. Асуулгын форм тохируулаагүй үед системээс имэйл, утасны дугаар асуудаг simple_user_input нэртэй асуулгын форм автоматаар үүсдэг. Энэ нь захиалга хийгдэх явцад системээс дээрх 2 асуултыг асуух юм.

  • Дараах үйлдэл (Системийн холболт, ажиллагаатай холбоотой учраас нь үүнийг тохируулах шаардлагагүй)

Доорх тохиргоог барааны захиалгын тохиргоо сонгох хэсэгт тохируулах юм. Тухайн барааг захиалах үед энэхүү тохиргооны дагуу хэрэглэгчээс мэдээлэл цуглуулан захиалгын жагсаалтанд нэмэгдэнэ.

Санамж: Хэрэглэгч талд ажиллуулж эхлэхийн тулд төлбөрийн холболтоос аль нэгийг хийсэн байх, зөвшөөрөгдсөн домайн нийтлэх хэрэгтэй.

Захиалгын жагсаалт

Шүүлтүүр, хайлтууд зэрэг ажиллах боломжтой.

Барааны нэрээр шүүх

Алхам 1. Барааны нэрээр хайх сонголт дээр дарах

Алхам 2. Барааны нэр сонгох

Нэмэлт утгаар шүүх

Алхам 1. Нэмэлт утгаар хайх сонголт дээр дарах

Алхам 2. Нэмэлт утга сонгох

Үүсгэсэн огнооноор шүүх

Он сар өдөр сонгон ОК товч дарах

Нэмэлт хайлт

  • Захиалгын төлөв:

    • Үүсгэсэн

    • Цуцлагдсан

    • Баталгаажсан

  • Төлбөрийн төлөв:

    • Төлөөгүй

    • Төлөгдсөн

    • Дутуу

Дээрх төлөвүүд огт сонгогдоогүй бүгд харагдана. Аль нэг төлөвийг сонгож Хайх дарах

Хайх

Нэхэмжлэхийн дугаар, утасны дугаар, дугаар, нэмэлт мэдээлэл доторх бөглөгдсөн утгаар хайлт хийж болно.

Жагсаалт excel-р татаж авах

Нэмэлт хайлт сонгох, хайх үг бичих, он сар сонгох бүх тохиолдолд excel татаж авах боломжтой.

Алхам 1. DownloadMsExcel товч дээр дарах

Татагдсан файл:

Захиалгын дэлгэрэнгүй

Жагсаалтаас нэг захиалга сонгон Үйлдэл баганы дэлгэрэнгүй (хөндлөн 3 зураас) товч дарах

Тэмдэглэгээ нэмэх

Энэ нь олон ажилтантай үед энэхүү захиалга нь хүргэгдсэн, хэрэглэгчтэй холбогдсон эсэх ажилчид хоорондоо тэмдэглэл үлдээж болох юм. Олон тэмдэглэл бичих боломжтой байна.

Алхам 1. Тэмдэглэгээ товч дээр дарах

Алхам 2. Тэмдэглэл оруулах

Алхам 3. Хадгалах товч дарах (Болих товч дарж мөн болно.)

Хадгалахад доод хэсэгт мөр нэмэгдэнэ.Тэмдэглэл нэмсэн хүний мэдээлэл, тэмдэглэл бичигдсэн он сар харагдах болон Тэмдэглэгээ товч дээр нийт тэмдэглэлийн тоо харагдана.

Захиалга цуцлах

Төлбөр төлөгдсөн, төлөгдөөгүй аль ч төлөвтэй байсан Захиалга цуцлах товч гарч ирнэ.

Алхам 1. Захиалга цуцлах товч дээр дарах

Алхам 2. Захиалга цуцлах болсон шалтгаан бичих

Алхам 3. Хадгалах товч дарах

Захиалга амжилттай цуцлав санамж гарах ба Захиалга цуцлах товч алга болон захиалгын төлөв цуцлагдсан болж өөрчлөгдөнө.

Тухайн захиалга өгсөн байсан хэрэглэгчийн чат руу тухайн захиалгыг цуцалсан мэдэгдэл чатыг системээс илгээдэг.

Төлбөр хийх

Энэ нь SocialPay QPay-р төлбөр төлөгдөөгүй үед гарч ирэх ба хүргэлт хийх болон хэрэглэгч өөрийн биеээр хүрч ирэн тооцоо хийсэн үед ашиглагдана.

Алхам 1. Төлбөр хийх товч дээр дарах

Алхам 2. Төлбөрийн хэлбэр сонгох

  • Дансаар

  • Бэлнээр

Алхам 3. Тэмдэглэл оруулах - Төлбөр хийгдсэн талаар тайлбар байна.

Алхам 4. Хадгалах товч дарах

Төлбөр төлөлт амжилттай хийгдлээ гэсэн санамж гарч ирэх ба Төлбөр хийх товч алга болно.

Дэлгэрэнгүй хуудас хэвлэх

Алхам 1. Хэвлэх товч дээр дарахад шинэ хуудас нээгдэж дараах хуудас харагдана.

Алхам 2. Шинэ нээгдсэн хуудаснаас дэлгэцийн screenshot хийх эсвэл хэвлэх товч дээр дахин дарахад Хэвлэх команд өгөх хуудас нээгдэнэ. Хэвлэх үеийн өөрийн тохиргоог нь хийж PDF болгон хадгалах, принтер лүү хэвлэх гэх мэт командыг хэрэглэгч өөрийн дураар өгөх юм.

Жишээ нь: Хадгалагдсан PDF-н харагдах байдал

QPay төлбөр шалгах (Qpay үүсгэсэн захиалгын хувьд)

  • QR харагдах хэсэгт QPay төлбөр шалгах товч дээр дарахад дээд хэсэгт санамж гарч ирнэ.

  • QR кодыг өөрийн банкны аппликешнаар уншуулахад QPAY-н төлөв мөн харагддаг.

Хэрэглэгч рүү зурвас илгээх

Захиалгчын нэрний хойно онгоцны icon дээр дарахад Зурвас илгээх хуудас нээгдэнэ.

Алхам 1. Зурвас илгээх товч дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Алхам 2. Мессежийн төрөл сонгох

  • Текст - Илгээх текстээ бичих

  • Блок - Блок сонгох

Алхам 3. Илгээх товч дарахад тухайн хүн рүү мессеж илгээгдэнэ.

Захиалга хянах самбар

  • Төлбөрийн дүн, Бараатай холбоотой тоон үзүүлэлт

  • График тоон үзүүүлэлт харах

    • Дүн, Тоо гэсэн сонголтыг сольж харах

    • Огноо сонгох - анх ороход сүүлийн 7 хоног сонгогдсон байна.

  • Топ бараа - Хамгийн их борлуулалттай барааг харах

    • Бүх бараа, Төлбөр төлөгдсөн бараа гэсэн сонголтоор

    • Огноо сонгох

Тоон үзүүлэлт дээр mouse очих үед тайлбар харагдана.

  • Топ хэрэглэгч - Хамгийн их захиалга өгдөг хэрэглэгч нарын жагсаалтыг харах (Үүнээс Үнэнч хэрэглэгч, Топ худалдан авагч гэх мэтээр шалгаруулж болох юм.)

    • Бүх хэрэглэгч, Төлбөр төлсөн хэрэглэгч гэсэн сонголтоор

    • Огноо сонгох

Тоон үзүүлэлт дээр mouse очих үед тайлбар харагдана.

Last updated