2020.04.13-04.17

1. Зөвшөөрөгдсөн домэйн синк хийдэг боллоо.

Facebook-н хуудасны Whitelisted Domains хэсэгт бичигдсэн бүртгэлтэй домэйнийг синк хийж болно. Хэрвээ та зөвшөөрөгдсөн домэйнийг санаандгүй байдлаар устгасан болон шинээр бот үүсгэсэн бол Синк хийх хэрэгтэй юм.

Энэ асуудлыг шийдэх арга нь зөвшөөрөгдсөн домэйны ард байх Синк товч дээр дарахад устсан домэйн автоматаар нэмэгдэнэ. Синк хийсний дараа Нийтлэх товчыг дарна. Таны өмнө нь бичиж өгсөн хэдэн ч домэйн байж болно.

2. Ашиглагдсан URL-ууд зөвшөөрөгдсөн домэйнд автоматаар нэмэгддэг боллоо.

  • Ашиглагдсан URL-ууд зөвшөөрөгдсөн домэйнд автоматаар нэмэгддэг боллоо

  • Товч - Холбоос төрөл ашиглаж URL бичсэн бол:

    • Зөвшөөрөгдсөн домэйн нийтлэх шаардлагагүй

    • Messenger дотор харуулах тохиргоо идэвхтэй

  • Үндсэн цэс - Веб сонголтоор URL бичиж өгөхөд

    • Зөвшөөрөгдсөн домэйн нийтлэх шаардлагатай

    • Messenger дотор харуулах тохиргоо идэвхтэй

Зөвшөөрөгдсөн домэйн дээр нэмэгдсэн байдал

3. Тохиргоо - Үндсэн цэс нэмэлт тохиргоотой боллоо.

Үндсэн цэс хуудсанд тайлбарыг анхаараарай.

Бот хөгжүүлэгч нар үндсэн цэсээ нийтлэх дарсаны дараа гар утаснаасаа тест хийж үзэхэд үндсэн цэс нэмэгдээгүй эсвэл сүүлийн байдлаар өөрчлөгдөөгүй байдаг. Тиймээс эхлээд компьютероос тест хийж үзээд, гар утаснаасаа тест хийх хэрэгтэй.

Хэрэглэгч бичихийг зөвшөөрөх/зөвшөөрөхгүй тохиргоо

Энэ тохиргоо нь тогтмол зөвшөөрнө гэсэн төлөвтэй байна.

Хэрэглэгч цэсүүдтэй танилцахаас гадна чат бичих боломжтой

х

Last updated