2020.05.25-06.12

1. Харилцан яриа импорт хийх, татаж авах

Харилцан яриа импорт хийх

Алхам 1. Харилцан яриа - Яриа - Яриа импорт таб руу орох

Алхам 2. Темплет татах

  • Тайлбартай уншиж танилцах, жишээ өгөгдлийг устган хүснэгтний гарчгийг үлдээх

Алхам 3. Хүснэгтийн загварыг эвдлэхгүйгээр мэдээллээ бөлгөх

  • intent - ярианы бүлэг, хэрвээ өмнө яриа байсан бол ижилхэн нэрлэж болно. Ижилхэн нэртэй бүлэг дээр шинэ ярианууд нэмэгдэж явна.

  • intent_text - хэрэглэгчийн бичиж болох үгсийн дараалал байна. Үгсийг ; -р хооронд нь тусгаарлах

  • score - тухайн үгийг таних магадлал, дундажаар 80-90% байвал тохиромжтой. Тухайн нэг үгийг хиймэл оюун ухаан нь 88% танивал энэ бүлгийн яриа гэж ойлгоод, тухайн бүлэгт тохируулж өгсөн хариултыг хэрэглэгч рүү илгээнэ.

Алхам 4. Файл оруулах товч дээр дарж комьютерээс файлаа сонгож оруулах

Алхам 5. Яриа таб руу автоматаар шилжих ба үгс бүлгээр тусгаарлагдан орсон байна.

Алхам 6. Ярианы хариулт тохируулах

Алхам 7. Машин сургалт цэс рүү орж сургалтын дата үүсгэн сургалт хийх

Жишээ нь: greeting гэсэн нэртэй бүлэг өмнө нь байсан бол intent дээр greeting гэж бичнэ. intent_text дээр мэндчилгээний өмнөхөөс ялгаатай шинэ үгүүдийг оруулах hi; hello; sain uu; сайн уу; бнуу гэх мэт. score хэсэгт 0-100 хооронд тоо бичих. Энэ нь хэрэглэгч чатаар hi гэж бичихэд 96.18%-р greeting гэсэн бүлгийн үг гэж танигдаж байгаа учраас мэндчилгээний хариулт илгээж байна.

Харилцан яриа татах

Алхам 1. Харилцан яриа - Яриа - Яриа таб сонгох

Алхам 2. Яриа татах товч дээр дарах

Татагдсан excel файлаас шүүлт хийж яриагаа цэгцлэх, давхцалыг харах боломжтой юм.

2. Системийн аттрибут автоматаар үүсэх ба түүнийг ашиглах

Системийн аттрибут гэдэг нь системээс тогтмол ашиглаж болох утгатайгаар үүснэ. Энэ нь устгах, засах боломжгүй. Системээс санал болгож буй аттрибутуудаас гадна систем аттрибутыг шинээр үүсгэж болно. Энэ нь устгах, засах боломжтой харагдана.

  • Хэрэглэгч тухайн аттрибутыг тохируулсан асуултанд хэдэн ч удаа хариулсан сүүлийн хариултыг хадгалдаг байна.

  • Гараар үүсгэсэн тусгай аттрибутыг ашиглах үед аттрибутыг ашигласан асуултанд хэдэн ч удаа хариулсан бүгд хадгалагдана.

Тохиргоо хийх болон хэрэглээний талаар заавар нь тусгай аттрибуттай ижил юм. Заавар унших

3. Мэдээлэл түгээх цэс - түгээлтийн мэдээлэл харах

Үйлдэл баганы icon тайлбар:

  • График - Түгээлтийн мэдээлэл шинэчлэх

  • Мессеж - Илгээсэн чатны бүтэц харах

  • Нүд - Масс мессежээр илгээсэн зүйлийг сийндсэн хүний тоо

4. Хэрэглэгчийг аттрибутаар дэлгэрэнгүй шүүх

Аттрибутын шүүлт нь тухайн бот аттрибуттай байх үед харагдана. Харин нэг ч аттрибутгүй бол энэ шүүлт харагдахгүй. Аттрибут нэмэх, ашиглах заавар унших бол энд дарна уу.

Шүүлтийн хэрэглээ нь утасны дугаар болон хаяг, хүйсээр шүүх гэх мэт. Жишээ нь:

  • Захиалгаар бараа зардаг газар: Хан-Уул дүүрэгт амьдардаг, 17 дугаарын барааг авсан хэрэглэгч нарыг харах

  • Бүтээгдэхүүний танилцуулга үзүүлдэг газар: Манай байгууллагын ... нэртэй багцийн бүтээгдэхүүнийг сонирхосон хүмүүсийг харах гэх мэт шүүлтийг нарийвчлан хийх боломжтой юм.

Санамж: 10-с дээш аттрибут сонгон шүүлт хийж боломжгүй. Энэ нь 10-н өөр шинж чанар агуулсан аттрибут байх, нэг шинж чанартай олон аттрибут байж болохгүй юм. Аттрибут үүсгэхдээ системийн аттрибуттай давхцуулахгүй, өөрийн үүсгэсэн нэг аттрибутыг олон газарт ашиглах боломжтой юм.

Алхам 1. Хэрэглэгч - Хэрэглэгч цэс рүү орох

Алхам 2. Шүүх аттрибут сонгох

Алхам 3. Хайлтын төрөлөө сонгох, аттрибутын утга бичих, утга бичих шаардлагатай үед улаан анхаарах тэмдэг гарна.

Хайлтын төрөл:

  • Агуулсан - тухайн үг, тоо текст дунд оролцсон

  • Эхэнд агуулсан - тухайн үг, тоогоор эхлэсэн

  • Төгсгөлд агуулсан - тухайн үг, тоогоор дууссан

  • Үүссэн - энэ аттрибутад байгаа хүмүүс (аттрибутын утга бичигдэхгүй)

  • Үүсээгүй - энэ аттрибутад байхгүй хүмүүс (аттрибутын утга бичигдэхгүй)

  • Тэнцүү - бичигдсэн утгатай ижил

  • Тэнцүү биш - бичигдсэн утгаас ялгаатай

  • Их - бичигдсэн тооноос их бүх утга

  • Бага - бичигдсэн тооноос бага бүх утга

Жишээ нь: Утасны дугаар 99-р эхлэсэн хүмүүсийг харах бол утасны дугаарын аттрибутыг сонгож Эхэнд агуулсан гэдгийг сонгоод, аттрибутын утга гэдэг дээр 99 гэж бичнэ.

Алхам 4. Хайх товч дээр дарахад хэрэглэгч нар шүүгдэж гарч ирнэ.

Тохиргоог бүгдийг нь арилгаж шинээр шүүлт эхлүүлэх бол цэвэрлэх товч дарна.

Last updated