2020.05.04-05.08

1. Файл илгээх боломжтой блок төрөл нэмэгдлээ.

Тухайн блок дунд файл илгээх эсвэл товч дээр дарахад файл илгээж болно.

Алхам 1. Файл төрөл сонгох

Алхам 2. Файл оруулах товч дээр дарах

Алхам 3. Илгээх файлаа сонгож оруулах, амжилттай оруулсан санамж гарч ирнэ, файл солих товч гарч ирнэ.

Санамж: Зөвхөн pdf, docx, doc, ppt, xls, xlsx өргөтгөлтэй файл дэмжинэ. Файлын нэр латинаар бичигдсэн байх, Хэмжээ: 25МВ

Тест хийхэд: Хэрэглэгч рүү файл илгээгдэнэ. Файлын нэр нь facebook дээр generate хийгдсэн нэр учраас дахин давтагдашгүй кодын цуваа харагдана. Хэрэглэгч файл дээр дарахад шууд татагдана.

2. Вебформ болон асуулгын формын хариултыг идэвхтэй, идэвхгүй төлөвөөр шүүж хардаг болсон.

  • Идэвхгүй - Өмнө нь ашиглагдаж байгаад устсан форм

  • Идэвхтэй - Одоо ашиглагдаж байгаа форм

3. Барааг ангилалаар шүүж хардаг болсон.

Хэдэн ч ангилал сонгож болно.

4. Асуулгын форм дараах тохиргоонуудтай боллоо.

Хариулт буруу тохиолдолд бичих текст тохируулах

Асуулгын формд асуулт нэмэхэд Хариулт буруу үед үзүүлэх текстийг бичих.

Тест хийхэд:

Хэрэглэгч өмнө нь энэ асуултанд хариулж байгаагүй бол:

Хэрэглэгч өмнө нь энэ асуултанд хариулж байсан бол системээс өмнө нь бөглөсөн мэдээллийг сануулах мессежийн урд хамт харагдана.

Асуултын өмнө тайлбар (нэмэлт мэдээлэл) харуулах тохиргоо

Алхам 1. Асуултын өмнө мэдээлэл харуулах эсэх - идэвхтэй болгох (тогтмол идэвхгүй байна.)

Алхам 2. Мэдээллийн төрөл сонгох

  • Текст - Зурвас бичих цонх нээгдэх

  • Мессеж блок - Өмнө хийсэн блокнуудаас сонгох

Алхам 3. Хадгалах эсвэл бусад тохиргоог хийх

Зөвлөмж: Энэхүү тохиргоог тухайн асуултанд тохиромжтой тайлбар шаардлагатай үед бичнэ. Хаяг бичих зөвлөмж, РД бичих формат, асуултын зорилго, сонжооны санамж гэх мэт.

Тест хийхэд: Утасны дугаар асуухаас өмнө дээрх текстийг харуулах тохиргоог хийсэн.

Last updated