2020.06.15-06.19

1. Аналиктикс - Хэрэглэгчийн хандалт цэс

Хэрэглэгчийн хандалт - цэс рүү ороход сүүлийн 30 хоногоор хандалт шинэ хэрэглэгч, давтан орсон хэрэглэгч, нийт хэрэглэгчийн тоо харагдана.

Графикын меню дээр дарахад SVG PNG CSV гэсэн төрлүүдээр татаж авах сонголт гарч ирнэ.

Mouse-аа дээгүүр нь гүйлгэх үед тоон үзүүлэлтүүд харагдана.

2. Агуулга олноор сонгож нэг ангилалд оруулах

Алхам 1. Агуулга сонгож check дарах

Алхам 2. Шинэ ангилал үүсгэх товч дарах

Алхам 3. Ангилалын нэр шинээр бичих эсвэл өмнө нь үүсгэсэн ангилалаас сонгох

Шинээр нэр бичих үед create option дээр дарах

Алхам 4. Хадгалах товч дарах

Сонгосон агуулгууд тухайн ангилалд нэмэгдсэн байна.

3. Хэрэглэгчийн бүлэг аттрибутаар үүсгэх

Алхам 1. Хэрэглэгч - Хэрэглэгчийн бүлэг цэс рүү орох

Алхам 2. Шинэ бүлэг үүсгэх товч дээр дарах

Алхам 3. Бүлгийн нэр бичих

Алхам 4. Аттрибут сонгох (шүүлтээр) - Аттрибутын шүүлт хэрэглэгч шүүхтэй ижил. Заавар унших

Алхам 5. Үүсгэх товч дарах

Үүссэн бүлгээр масс мессеж илгээх боломжтой. Масс мессеж илгээх заавар унших

Бүлэг үүсгэхэд таг, аттрибут хамтад нь сонгон үүсгэж болно. Тагаар бүлэг үүсгэх заавар унших

4. Блокын холбоос хуулах

Блокын холбоос хуулах товч нэмэгдсэн ба товч дээр дарахад линк хуулагдана. Тухайн линкийг мессежээр илгээх, пост оруулах, мэйл бичих гэх мэт аргаар бусдад дамжуулахдаа ашиглана.

Хуулагдах линк: https://www.messenger.com/t/308105179819485?ref=check_block$$block_4_ce9db76751dcaa11b1dc6b9bb08206f0

Линк дээр дарахад тухайн сонгосон блок хэрэглэгч рүү илгээгдэнэ.

  • Гар утаснаас линк дээр дарахад:

    • Линкээ мэйл, мессеж, пост гэх мэт мессенжер чатаар өөр замаар илгээсэн бол Messenger application байдаг бол нээх эсэхийг асууна.

    • Линкийг чатаар илгээсэн тохиолдолд аппликейшн нээхийг асуухгүй пэйжын чат руу шилжинэ. Хэрэглэгч өмнө нь get started дарсан байсан бол блок шууд илгээгдэнэ.

  • Browser дээрээс дарсан бол шинэ хуудас нээгдэнэ. Хэрэглэгч компютерээс messenger-тээ нэвтэрч орсон бөгөөд get started дарсан бол пэйжийн чат нээгдэж блок илгээгдэнэ.

Анхаарах зүйл:

  • Огт get started дараагүй шинэ хэрэглэгч болон өмнө нь харилцаж байсан ч чатаа устгасан хэрэглэгч get started дарсаны дараа дахин линк дээрээ дарах шаардлагатай. (гар утас, browser ижил)

  • Хэрэглэгч чат руу нэвтэрч ороогүй тохиолдолд facebook messenger-н нэвтрэх хуудас гарч ирж хэрэглэгч нэвтэрсэний дараа тухайн линк дээр дахин дарах шаардлагатай.

5. Асуулгын форм, вебформын хариултыг excel татаж авахад хариулсан огноо нэмэгдсэн.

6. Qpay-н төлбөр төлөгдсөн гүйлгээний түүх харах

Алхам 1. Систем - Төлбөрийн холболт цэс рүү орох

Алхам 2. Qpay - Гүйлгээний түүх таб нээх

Invoice number-р хайлт хийж болно. Invoice number нь дансны хуулга дээр харагддаг. Invoice number нь бүтэн бичигдэх шаардлагагүй.

7. Харилцан яриа ашиглах эсэх тохиргоо

Алхам 1. Тохиргоо цэс рүү орох

Алхам 2. Ерөнхий таб сонгох, доош гүйлгэн ботын тохиргоо хэсэгт очих

Алхам 3. Харилцан яриа ашиглах эсэх check сонгох, тогтмол check нь идэвхитэй байна.

  • Идэвхигүй - Харилцан яриа ажиллахгүй

  • Идэвхитэй - Харилцан яриаг ажиллана

Алхам 4. Хадгалах товч дарах

8. Бот руу анх хандахад хэрэглэгч нэвтрэх тохиргоотой болгох

Энэ нь хэрэглэгч хамгийн анх get started дарж ороход нэг удаа ажиллана. Нэг удаа орж ирээд чатаа устгасан хэрэглэгч Get started дарсан тохиолдолд ажиллахгүй. Энэ тохиргоог хийсэн бол get started дарахад хэрэглэгчээс таны тохируулж өгсөн асуултыг асууж нэвтэрсэний дараа үзүүлэх зурвасыг илгээнэ. Энэхүү тохиргоог нэг удаа хийх ба дараагийн удаа идэвхигүй болгох боломжтой. Идэвхтэй үед хуучин тохиргоо хадгалагдсан хэвээр байна.

Жишээ нь: Хэрэглэгч анх хандахад утасны дугаар асууж угтах зурвас илгээх, дараах алхамын дагуу тохиргоо хийнэ.

Алхам 1. Тохиргоо цэс рүү орох

Алхам 2. Хэрэглэгч нэвтрэх таб сонгох

Алхам 3. Хэрэглэгч нэвтрэх шаардлагатай эсэх check идэвхтэй болгох

Алхам 4. Нэвтрэх форм сонгох - асуулгын формын нэр бичиж сонгоно. Форм байхгүй бол асуулгын форм цэс рүү орж асуултаа үүсгэх эсвэл Форм нэмэх товч дээр дарж шинээр үүсгэнэ.

Асуулгын форм үүсгэх заавар унших, энэхүү заавраас хойш дахин нэмэлт өөрчлөлт орсон учраас шинэчлэгдсэн зүйлсийн жагсаалтаас дахин өөр тохиргоонуудыг уншиж танилцаарай.

Жишээнд утасны дугаар асуух учраас урьдчилсан байдлаар утасны дугаар асуух форм үүсгэсэн.

Алхам 5. Нэвтэрсний дараа үзүүлэх зурвас тохируулах

  • Текст - Текст мессеж илгээх

  • Блок - Өмнө угсарсан байсан блокоос сонгох

Жишээнд угтах зурвас илгээх гэсэн учраас блок сонголтыг хийж угтах зурвас блокыг сонгоно.

Алхам 6.Хадгалах товч дарах

Тест хийх үед: Шинэ хэрэглэгч

Хуучин хэрэглэгч:

Last updated