Вебформ
Last updated
Last updated
Бүртгэл, санал хүсэлт, судалгаа гэх мэт харилцагчаас мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд вебформыг ашигладаг.
Вебформ дээр талбарын төрлүүд нь дараах байдлаар харагдана. Илгээх товч дарахад Хэрэглэгчид үзүүлэх зурвас илгээгдэнэ.
Алхам 1. Вебформ - Вебформ жагсаалт цэс рүү орох
Алхам 2. Шинэ webform үүсгэх товч дээр дарах
Алхам 3. Мэдээлэл бөглөх
Вебформ нэр оруулах
Хэрэглэгчид үзүүлэх зурвас сонгох - Вебформ бөглөж дуусахад хэрэглэгч рүү илгээх чат
Текст - Текст бичих
Блок - Блок сонгох
Хэрэглэгчийн өгөгдөл харуулах эсэх - Бөглөж дуусахад хэрэглэгч рүү илгээх чатны өмнө бөглөсөн мэдээллийг нь харуулна.
Админ мэйл илгээх эсэх - Хариултыг мэйлээр хүлээн авах эсэх тохиргоо
Хадгалах товч дарах
Алхам 4. Вебформ жагсаалтанд нэмэгдэхэд Засах товч дарах
Алхам 5. Зураг оруулах - Зураг товч дээр дарж компютероос зураг сонгоно. Энэ зураг нь асуултуудын дээр байрлана. Зураггүй байж болно.
Алхам 1. Вебформыг засах хуудас руу орж Асуултууд нэртэй хуудсыг сонгох
Алхам 2. Талбар нэмэх товч дарах
Алхам 3. Талбарын мэдээлэл бөглөх
Нэр оруулах - Вебформын хариулт хуудсанд харагдах нэр
Асуулт - Хэрэглэгчийн харах вебформ хуудсанд харагдах хэрэглэгчээс асуух асуулт
Тайлбар - Вебформын нэртэй ижил байх, хэрэглэгчийн бөглөсөн мэдээлэл харуулах үед чат дээр харагдах
Төрөл сонгох
Утга авна - Богино хэмжээний текст
Сонголт - Олон сонголтуудаас нэгийг сонгох
Огноо - Он сар өдөр сонгуулах
Цаг - Цаг сонголт
Их хэмжээний утга авна - Олон мөр урт текст
Шалгах нөхцөл - Утга авах, их хэмжээний утга авах гэсэн 2 сонголт хийгдэхэд шалгах нөхцөл бичнэ. Хэрэглэгчээс зөв форматаар өгөгдөл авахад ашиглагдана. Түгээмэл ашиглагддаг утгуудыг санал болгож байна
Алхам 4. Хадгалах товч дарах
Нэмэлт алхам: Сонголт төрлийг сонгосон бол сонголтуудыг оруулах
Сонголт засах товч дарах
Нэмэх товч дээр дарж сонголтууд оруулах
POP UP хаагдахад сонголтууд багана дээр харагдана.
Хэрэглэгчийн өгөгдөл харуулах эсэх сонголт идэвхитэй гэхдээ өгөгдөл харуулах темплэт хоосон үед:
Хэрэглэгчийн өгөгдөл харуулах эсэх сонголт идэвхигүй үед:
Хэрэглэгчийн өгөгдөл харуулах эсэх сонголт идэвхигүй гэхдээ өгөгдөл харуулах темплэт бичигдсэн үед:
Таны оруулсан агуулга: гэсэн үгийг өөрчлөхийн тулд темплэт бичнэ. Жишээнд Таны бөглөсөн санал хүсэлт гэж үгийг бичсэн. Энэхүү бичиж буй текстийн дор энэ кодыг заавал бичих хэрэгтэй.
Алхам 1. Админд мэйл илгээх check идэвхтэй болгох
Алхам 2. Мэйл хаягаа оруулах
Алхам 3. Хадгалах товч дарна.
Хэрэглэгч чатботоор тухайн вебформыг бөглөх үед дараах загвар бүхий мэйл байна.
Вебформ нь товч, үндсэн цэсэнд дуудагдаж ажилладаг.
Динамик агуулга төрлийг сонгох
Вебформ гэдгийг сонгох
Холбох вебформыг сонгох
Хадгалах товч дарах
Динамик агуулга төрлийг сонгох
Төрөл: Вебформ
Утга: Холбох вебформ сонгох
Хадгалах товч дарах
Үүсгэсэн асуулгын жагсаалтад ирсэн асуултуудад хэн хэзээ юу гэж хариулт өгсөн гэдгийг хянах болон хэрэглэгчийн цуглуулсан датагаа хянах хэсэг юм.
Шүүлтүүрүүд зэрэг ажиллах боломжтой байдаг.
Идэвхгүй - Өмнө нь ашиглагдаж байгаад устсан форм
Идэвхтэй - Одоо ашиглагдаж байгаа форм
Олон вебформ байгаа үед аль нэгийг сонгох
Хариулсан огноог сонгож ОК дарах
Вебформыг бөглөсөн хэрэглэгчийн facebook овог нэр, PSID-г бичиж хайх товч дарна.
Алхам 1. Вебформын нэр сонгох
Алхам 2. DownloadMsExcel товч дээр дарах
Мөн татаж авахдаа хариулсан огноог хамтад нь сонгож болно.
Татагдсан файл:
Хариулт бүрийн ард үйлдэл багана дээр мессеж илгээх icon байрлана.
Алхам 1. Зурвас илгээх товч дээр дарахад дараах цонх гарч ирнэ.
Алхам 2. Мессежийн төрөл сонгох
Текст - Илгээх текстээ бичих
Блок - Блок сонгох
Алхам 3. Илгээх товч дарахад тухайн хүн рүү мессеж илгээгдэнэ.