Мессеж блок
Last updated
Last updated
Мессеж блок хэсэг нь чатботын менюг зохион байгуулахад ашиглагдана.
Устгах боломжгүй “Угтах зурвас” , “Үндсэн хариулт” гэсэн 2 блок системээс үүссэн байдаг.
Угтах зурвас нь харилцагч “Get started” буюу эхлэх товчийг дарахад гарч ирэх блок юм. Энэхүү блок дээр хамгийн эхэнд үзүүлэх мэдээлэл, үндсэн цэс байрлуулна.
Үндсэн хариулт гэдэг нь харилцагчийн илгээсэн утгыг чатбот таниагүй, ойлгоогүй үед илгээгдэх блок юм. Харилцан ярианд яриа нэмээгүй, машин сургалт хийгээгүй тохиолдолд энэ блок ихэвчлэн илгээгдэнэ. Энэхүү блок дээр ажилтантай холбогдохыг санал болгосон товч автоматаар үүссэн байдаг ба үүний дор утасны дугаар, хаяг гэх мэт мэдээлэл байх нь зохимжтой.
Мессеж блок үүсгэх үндсэн 8 төрөл бий.
Та хүссэн хэмжээгээрээ мессеж блок үүсгэж болох бөгөөд тэдгээр блокуудыг ангилж, нэр өгвөл илүү цэгцтэй, засварлахад хялбар байх болно.
Алхам 1. Мессеж блок бичигний баруун талд байрлах “+” товчийг дарах, Шинэ бүлэг гэсэн товч дээр дарна.
Алхам 2. Бүлгийн нэр оруулах, үүсгэх товч дарах
Алхам 3. Нэмэгдсэн бүлэг хамгийн доор орох бөгөөд тухайн бүлгийн ард 3 цэг гарч ирэх ба түүнийг дарахад бүлгийн нэрийг солих, устгах, дотор нь блок нэмэх сонголтууд гарч ирнэ.
Алхам 4. Блок нэмэх товч дээр дарах
Алхам 5. Блокын нэр бичих, Нэмэх товч дарах
Алхам 1. Текст + товч төрөл дээр дарах
Алхам 2. Текст бичих. Зөвхөн текст хариу өгөх бол товч нэмэхгүйгээр 2000 хүртэлх тэмдэгт бичих, товч нэмэх бол 640 хүртэлх тэмдэгт бичиж болно.
Текст товч 1 -3ш товч нэмэх боломжтой. Шинэ товч нэмэх заавар унших бол энд дарна уу.
Алхам 1. Хөндлөн жагсаалт төрөл дээр дарах
Алхам 2. Карт нэмэх товч дээр дарах (Хойшоо сум дээр дарж дахин карт нэмнэ. Хөндлөн жагсаалтад 10 хүртэлх карт оруулах боломжтой.)
Картны байрлалыг солих бол доош дээш сум дээр дарна.
Алхам 3. Зураг оруулах (зураггүй ажиллах боломжтой.) “Зураг” гэсэн талбарт даран зургаа оруулна.
Оруулсан зургаа дөрвөлжин харагдуулахыг хүсвэл + томруулдаг шилэн дээр дараарай. Хөндлөн харуулах бол - томруулдаг шилэн дээр дарна.
Алхам 4. Гарчиг болон дэд гарчиг оруулах. Гарчиг хэсэгт 80 хүртэлх тэмдэгт оруулах хоосон үлдээж болохгүй. Дэд гарчиг хоосон байж болно.
Алхам 5. URL оруулах. Url хэсэгт вэбсайт, youtube channel, facebook page-н url бичиж өгсөн бол хэрэглэгч чатнаас зураг дээр дарахад тухайн линкээр үсрэн дамжин орно. Хоосон байж болно.
Хөндлөн жагсаалтын доор 1 -3ш товч нэмэх боломжтой. Шинэ товч нэмэх заавар унших бол энд дарна уу.
Алхам 1. Текст оруулах. Сонголттой, сонголтгүй аль ч үед 2000 хүртэлх тэмдэгт бичиж болно.
Алхам 2. Шинэ сонголт товчийг даран хариултуудыг нэмнэ. Блок холбох болон динамик агуулга тохируулна. 10 хүртэлх сонголт нэмж болно.
Алхам 1. Зураг төрөл дээр дарах
Алхам 2. Зураг нэмэх icon дээр дарах, компютероос зургаа сонгож оруулах. Оруулсан зургийг томруулан харах, таны бэлдэж өгсөн зурагны оргинал хэмжээгээр чат дээр харагдана. Товч нэмэх боломжгүй байдаг.
Алхам 1. Медиа блок сонгох. Дэлгэрэнгүй унших бол энд дарна уу. (Асуулт №8)
Медианы доор 1ш товч нэмэх боломжтой. Шинэ товч нэмэх заавар унших бол энд дарна уу.
Анхааруулга: Медиа төрөлд холбоос төрлийн товч нэмэхэд IPhone гар утаснаас товч нь дарагдахгүй төхөөрөмжөөс хамааралтай алдаа гардаг.
Энэ блокыг автомат хариулагчаас мэдээлэл хүлээгдэж буйг харуулах зорилгоор ашиглана. Ялангуяа их хэмжээтэй файл (зураг, видео) оруулахад 5 орчим секунд болох буюу удаан гарч ирдэг тул уг сонголтыг ашиглан бичиж байна гэж харуулбал тохиромжтой.
Алхам 1. Бичиж байна төрөл сонгох
Алхам 2. Секунд сонгох 0.5 - 3сек (хамгийн тохиромжтой хугацаа 0.5сек)
Санамж: Мессеж блокоо өрөхдөө “Бичиж байна” төрлийг ашигласны дараа ямар нэг өөр төрлийн мессеж блок байрлуулах шаардлагатай. Блокуудын хамгийн дор оруулж болохгүй, энэ тохиолдолд “бичиж байна” буюу 3 цэг харагдсаар байх болно.
Тухайн блок дунд файл илгээх эсвэл товч дээр дарахад файл илгээж болно. Зөвхөн pdf, docx, doc, ppt, xls, xlsx өргөтгөлтэй файл дэмжинэ. Файлын нэр латинаар бичигдсэн байх, Хэмжээ: 25МВ
Алхам 1. Файл төрөл сонгох
Алхам 2. Файл оруулах товч дээр дарах
Алхам 3. Илгээх файлаа сонгож оруулах, амжилттай оруулсан санамж гарч ирнэ, файл солих товч гарч ирнэ.
Тест хийхэд: Хэрэглэгч рүү файл илгээгдэнэ. Файлын нэр нь facebook дээр generate хийгдсэн нэр учраас дахин давтагдашгүй кодын цуваа харагдана. Хэрэглэгч файл дээр дарахад шууд татагдана.
Мессеж блок үүсгэхдээ нэг блокод дээрх төрлүүдийг хамтад нь ашиглах боломжтой. Блок үүсгэхдээ мэдээллийг өөрийн харуулахыг хүсч буй хэлбэрээсээ хамааруулан төрлүүдээс тохиромжтойг нь сонгоорой.
Товч нь дараах 6-н төрлийн мэдээллийг холбох боломжтой байна.
Алхам 1. Шинэ товч дээр дарах
Алхам 2. Товч нэмэх хуудас нээгдэхэд Товчны нэр оруулах
Алхам 3. Товчны төрөл сонгох
Алхам 4. Холбох мэдээллээ оруулах/сонгох
Алхам 5. Хадгалах товч дарах
Товчны нэр, ямар мэдээлэл дуудагдсан болох линк, товчны төрлийг илтгэсэн icon байна. Байршил дээр линк нь хоосон харагддаг.
Тухайн товчийг дарахад сонгож өгсөн блок илгээгдэнэ. Блок сонгох гэж дараад өөрийн харуулахыг хүсэж буй блокын нэрээр хайж сонгоно.
Мессенжерээс вебсайт руу шууд шилжих боломжтой бөгөөд линк (URL) –ийг хуулан тавихад ажиллана.
Messenger дотор харуулах гэдгийг идэвхтэй болговол меssenger дотор нээгдэнэ.
Нээгдэх хэмжээ нь том, жижиг, дүүрэн гэсэн сонголтоос сонгож болно. Системээс Том гэдэг нь тогтмол сонгогдсон байна. Энэхүү сонголт нь зөвхөн гар утсанд өөрчлөлт нь мэдэгдэнэ.
Санамж: Зарим сайт нь messenger дотор харуулахад алдаа заадаг нь вебсайтын SSL-тэй холбоотой учраас туршиж үзээд хэрвээ чат дотор харуулах боломжгүй сайт байвал messenger дотор харуулах тохиргоог идэвхгүй болгох хэрэгтэй.
messenger дотор харуулах гэдгийг идэвхжүүлээгүй бол тусдаа шинэ хуудас нээгдэж вебсайт нээгдэнэ.
Та холбоо барих утасны дугаараа энэ хэсэгт +97688****** гэж хийсэн тохиолдолд харилцагч тухайн товчийг дарахад гар утсаар орж байвал шууд залгагдах болно. Анхаарах зүйл: Утасны дугаарын урд +976 гэж бичээгүй тохиолдолд утасны дугаар буруу гарч ирж ажиллахгүй.
Байршлаа “Google map”-аар харуулахыг хүсвэл уг сонголтыг ашиглаарай.
Алхам 1. https://www.google.com/maps сайт руу хандан байршлаа сонгон share - embed a map copy html Товч дарж линкийг хуулан “Байршил” хэсэгт зөөж тавина.
“ ” доторх линкийг хуулж авна.
Энэ функцээр хариулахад дараах боломжууд нээгддэг.
Захиалга - Бараа цэсэнд зарагддаг бараанууд оруулан тохиргоо хийсэн байх шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.
Барааны ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.
Барааны жагсаалт - Ангилалд байгаа хэд хэдэн барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.
Бараа харах - Тухайн нэг барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.
Агуулга- Агуулга цэсэнд мэдээлэл оруулсан шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.
Агуулгын ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.
Агуулгын жагсаалт - Ангилалд байгаа бүлэг мэдээлэл харуулах бол энэ төрлийг сонгоно.
Агуулга харах - Тухайн нэг агуулга харуулах бол энэ төрлийг сонгоно.
Харилцан ярианд яриа нэмсэн байх хэрэгтэй ба тэрхүү яриа нь үргэлжлүүлэн ямар нэг үйлдэл хийдэг байх хэрэгтэй. Жишээ нь системээс тогтмол үүссэн байдаг cmd_bot_off (автомат хариулагч унтраах), cmd_bot_on (автомат хариулагч асаах) яриаг дуудах
Яриа дуудах гэдгийг сонгох
cmd_bot_off/cmd_bot_on яриаг сонгох
Хадгалах товч дарах
Вебформ урьдчилан үүсгэсэн байх хэрэгтэй. Вебформ нь бүртгэлийн мэдээлэл, санал хүсэлт байж болно. Вебформ үүсгэх заавар унших бол энд дарна уу.
Статик хуудас үүсгэсэн байх хэрэгтэй. Үүнд блокын төрлүүдээр харуулахад зохимжгүй, текст нь хэтэрхий урт, мэдээлэл нь их хэмжээний бол тухайн мэдээллийг статик хуудас дээр html кодоор бичиж оруулна.
Барааны мэдээлэл, барааны жагсаалтаас өөрөөр хэрэглэгчээс сонирхсон бүтээгдэхүүнийг өөрийн дураар блок дээр харуулна. Тухайн блокын товч дээр дарахад захиалга хийх алхам шууд эхлэх юм.
Хэрвээ таны бот дэлгүүр гэсэн нэмэлт боломжыг ашигладаг бол Дэлгүүр буюу сагсыг хүссэн товч дээрээ сонгон дуудаж ажиллуулж болно.
Сонголтын нэр оруулан блок төрлийг сонгох, блок сонгож хадгалах товч дарах
Захиалга - Бараа цэсэнд зарагддаг бараанууд оруулан тохиргоо хийсэн байх шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.
Барааны ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.
Барааны жагсаалт - Ангилалд байгаа хэд хэдэн барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.
Бараа харах - Тухайн нэг барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.
Агуулга- Агуулга цэсэнд мэдээлэл оруулсан шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.
Агуулгын ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.
Агуулгын жагсаалт - Ангилалд байгаа бүлэг мэдээлэл харуулах бол энэ төрлийг сонгоно.
Агуулга харах - Тухайн нэг агуулга харуулах бол энэ төрлийг сонгоно.
Харилцан ярианд яриа нэмсэн байх хэрэгтэй ба тэрхүү яриа нь үргэлжлүүлэн ямар нэг үйлдэл хийдэг байх хэрэгтэй. Жишээ нь системээс тогтмол үүссэн байдаг cmd_bot_off (автомат хариулагч унтраах), cmd_bot_on (автомат хариулагч асаах) яриаг дуудах юм.
Барааны мэдээлэл, барааны жагсаалтаас өөрөөр хэрэглэгчээс сонирхсон бүтээгдэхүүнийг өөрийн дураар блок дээр харуулна. Тухайн блокын товч дээр дарахад захиалга хийх алхам шууд эхлэх юм.
Блок дээр mouse очиход хүрээ нь ногоон өнгөтэй болох ба 3ш icon гарч ирнэ. ICON бүр дээр mouse очиход тайлбар нь гарч ирнэ.
Бичиг баримтын зураг - Хувилах
Харандааны зураг - Бүлэг солих
Хогийн савны зураг - Блок утсгах
Блокоо сонгож ороход нэрний арын 2 icon mouse очиход тайлбар харагдана.
Харандаа - Блокын нэр засах
Нүд - Тухайн блокыг messenger дээр тест хийх
Copy Paste - Блокын холбоос (URL) хуулах (ашиглагдах заавар харах)
Блокны төрөл (текст, сонголт, хөндлөн жагсаалт, ...) дээрээ mouse аваачих
Хогийн савны зураг - Устгах
Дээш харсан сум - Блокын байрыг нэг дээшлүүлэх
Доош харсан сум - Блокын байрыг нэг доошуулах
4 тийшээ харсан сум - дээр дарж чирэхэд хүссэн газартаа блокын байрыг нь солино. Олон блок өрсөн тохиолдолд ашиглагдана.
Товч хоорондын байр солих бол товч дээр 3 хөндлөн зураасын icon дээр дарж mouse чирнэ.
Товч устгах бол товчны дээд өнцөгт гарч ирэх хогийн савны icon дээр дарна.
Сонголт дээр mouse очиход устгах болон байр солих icon гарч ирнэ.
Хөндлөн 3 зураас дээр дарж чирвэл сонголтын байр солигдоно.
Хогийн савны icon - сонголт устгах
Тухайн блокыг тестлэх бол блокны нэрний хажууд EYE ICON дарна.
Ботоо бүхэлд нь тестлэх бол ботын нэрний хажууд байрлах “MESSENGER ICON” –г дараарай.
Ботын ажиллагааг харахын тулд ботны нэрийн ард байрлах messenger icon дээр дарж тест хийхэд facebook page-н чат нь Get Started товчтой харагдана.
Get Started дээр дарахад Угтах зурвас гэсэн блок шидэгдэнэ. Ингээд бот ажиллаж эхлэх ба бот дээрх хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн хийх боломжтой.