2020.08.24-08.28

1. Агуулга идэвхгүй төлөвтэй болгох

Энэ нь тухайн мэдээллийг түр хугацаанд хэрэглэгч нарт харуулахгүй үед хаах зорилготой юм. Идэвхгүй төлөв агуулга чат дээр дангаараа болон жагсаалт дунд харагдахгүй байх юм. Агуулга устгахад мөн адил чат дээр харагдахгүй, сэргээх боломжгүй байдаг. Тухайн агуулга дахин ашиглагдах үед бот хөгжүүлэгч дахин агуулга нэмэхгүйгээр агуулгын төлөвийг идэвхтэй болгох юм.

Агуулга харах болон агуулгын жагсаалтыг чат дээр харахад идэвхигүй төлөвтэй агуулга нь харагдахгүй. Түшиг салбар гэсэн агуулгыг идэвхгүй болгосон ба Түшиг салбар, Салбар 2 гэсэн агуулгууд нэг ангилалын агуулгууд юм.

Алхам 1. Агуулга - Агуулга цэс рүү орох

Алхам 2. Агуулга засах товч дээр дарах

Алхам 3. Агуулгын төлөв идэвхгүй болгох, Хадгалах товч дарах (анх идэвхтэй төлөвтэй байна)

Төлөвөөр шүүх: Нэмэлт хайлт

  • Идэвхтэй агуулга

  • Идэвхгүй агуулга

2. Бараа идэвхгүй төлөвтэй болгох

Энэ нь бараа бүтээгдэхүүнийг түр хугацаанд хэрэглэгч нарт харуулахгүй үед хаах зорилготой юм. Идэвхгүй төлөв бараа чат дээр дангаараа болон жагсаалт дунд харагдахгүй байх юм. Бараа устгахад мөн адил чат дээр харагдахгүй, сэргээх боломжгүй байдаг. Тухайн бараа дахин ашиглагдах буюу худалдаалж эхлэх үед бот хөгжүүлэгч дахин бараагаа нэмэхгүйгээр барааны төлөвийг идэвхтэй болгох юм.

Бараа харах болон барааны жагсаалтыг чат дээр харахад идэвхигүй төлөвтэй бараа нь харагдахгүй.

Цүнх 2 гэсэн барааг идэвхгүй болгосон ба МК Том цүнх, Цүнх 2 гэсэн бараанууд нэг ангилалын бараанууд юм.

Алхам 1. Захиалга - Бараа цэс рүү орох

Алхам 2. Бараа засах товч дээр дарах

Алхам 3. Барааны төлөв идэвхгүй болгох, Хадгалах товч дарах (анх идэвхтэй төлөвтэй байна)

Төлөвөөр шүүх: Нэмэлт хайлт

  • Идэвхтэй агуулга

  • Идэвхгүй агуулга

3. Мэндчилгээ ашиглах эсэх тохиргоо

Энэ нь мэндчилгээг ашиглахгүй түр хугацаанд идэвхигүй болгож болно. Мөн ашиглахгүй гэсэн үед шинэ мэндчилгээ нэмэх боломжгүй болох юм.

Алхам 1. Тохиргоо - Мэндчилгээ хуудас руу орох

Алхам 2.1 Ашиглах эсэх тохиргоо идэвхтэй болгох: Мэндчилгээ шинээр нэмэх, өмнөх болон шинээр нэмсэн мэндчилгээнүүд ажиллаж эхлэнэ.

Алхам 2.2 Ашиглах эсэх тохиргоо идэвхгүй болгох: Мэндчилгээ шинээр нэмэх товч идэвхгүй харагдана, өмнөх болон шинээр нэмсэн мэндчилгээнүүд ажиллахгүй.

Мэндчилгээ нэмэх заавар болон ажиллагаа унших бол энд дарна уу.

Last updated