2020.11 & 2020.12

1. Онлайн гэрээ (Нэмэлт функц)

Энэхүү функцыг ашиглахын тулд бид гэрээний загвартай танилцан хийгдэх боломжтой эсэх шийдвэр гаргах шаардлагатай. Гэрээний загвар нь өөрчлөлт ордоггүй батлагдсан нэг стандарттай, гэрээ бүрт тусгагддаг мэдээллийг асуух боломжтой байх хэрэгтэй.

Хэрэглэгчээс асуух асуулт:

  • Байгууллагын РД/Хувь хүний РД

  • Байгууллагын нэр (байгууллага үед)

  • Овог - Байгууллага төлөөлөх/Хувиараа бизнес эрхлэгч - гэрээг батлах

  • Нэр - Байгууллага төлөөлөх/Хувиараа бизнес эрхлэгч - гэрээг батлах

  • Утасны дугаар

  • Имэйл хаяг (гэрээ хүлээн авах имэйл, гэрээнд бичигдэх)

  • Хаяг - дэлгэрэнгүй

  • Гэрээний хугацаа сонголт - сараар (тогтмол хугацаатай бол шаардлагагүй - 1 жил, 6 сар гэх мэт)

Мөн эцсийн хэрэглэгч дараах алхамын дагуу гэрээ байгуулна. Жишээ: Чатбот ХХК - Түрээсийн гэрээ

  • Хувь хүн, байгууллага эсэх сонголт (заавал биш)

  • Гэрээнд тусгагдах асуултанд хэрэглэгч крилл үсгээр хариулах

  • Хэрэглэгч бөглөсөн мэдээлэл харж мэдээлэл баталгаажуулах

  • Хэрэглэгч рүү имэйл илгээгдсэн талаар санамж илгээх

  • Мэдээлэл бөглөгдөж баталгаажсан гэрээ мэйлээр хүлээн авах

    • Имэйл илгээх хаяг тухайн байгууллагынх байж болно.

    • Имэйлын СС-нд байгууллагын ажилтаны имэйл байж болно.

    • Имэйлын загвар дурын загвартай байж болно.

  • Хэрэглэгч рүү илгээгдсэн гэрээ:

    • Стандарт өөрчлөгддөггүй мэдээлэлтэй гэрээ байх

    • Мөн гарын үсэг, тамга, гэрээний дугааргүй байж болно. (тухайн байгууллагын гэрээний дугаарлалт, эх хувилбараар батлагдсан байх ёстой гэх мэт дүрмээс хамааран хоосон байх шаардлагагүй)

2. Дэлгүүр - Хүргэлтийн тохиргоо

Дэлгүүр - Тохиргоо цэс

  • Хүргэлтийн үндсэн төлбөр

  • Хүргэлт үнэгүй болох сагсны үнийн дүн

  • Хүргэлт хийгдэх хугацааг УБ хот болон Хөдөө орон нутагт өөр хугацаагаар тохируулах боломжтой.

Хүргэлтийн нөхцөл болон төлбөр, хүргэлт үнэгүй болох мөнгөн дүнг оруулна.

Анхаарах зүйл: Хүргэлтийн дүнг оруулахдаа тэмдэг буюу $, ₮ г.м тэмдэгтийг ашиглавал тохиргоо цэс хадгалахад алдаа заах болно.

3. Дэлгүүр - Төлбөрийн сонголт (Данс & Бэлэн)

Дэлгүүр - Тохиргоо цэс

  • Бэлнээр төлбөр авах эсэхийг сонгох

  • Дансаар төлбөр авах эсэхийг сонгох - Тийм үед дансны мэдээллээ бөглөнө.

Тохиргоо идэвхтэй үед Дэлгүүрийн төлбөр төлөх сонголтонд QPay, Social Pay-с гадна Бэлэн болон Данс гэсэн сонголт гарч ирнэ.

4. Live agent - Оператор нэмэх

Алхам 1. Live agent - Оператор цэс рүү орох

Хэрвээ өмнө нь оператор хүн байсан бол жагсаалтад харагдана.

Алхам 2. Оператор нэмэх товч дээр дарах

Алхам 3. Хэрэглэгч сонгох, операторын нэр оруулан Нэмэх товч дарах

  • Хэрэглэгч сонголт дээр зөвхөн системийн хэрэглэгч нараас сонгох боломжтой байна. (Системийн хэрэглэгч заавар)

  • Нэр - Операторын харагдах нэрийг бичих - Оператор 1, Ажилтан 1, О.Нэр гэх мэт

Алхам 4. Зураг оруулах товч дээр дарж операторыг төлөөлөх зураг оруулах (опероторын цээж зураг, хүнийг илтгэх профайл icon гэх мэт)

Алхам 5. Холбох товч дарах - Персона ID үүсэн энэхүү хэрэглэгч chatbot.mn рүү орж Live agent цонхоор хэрэглэгчтэй харилцах эрхтэй болно.

Мөн оператор үүсгэх нь Тохиргоо - Ерөнхий - Персона үүсгэхтэй ижил ажиллагаа зорилготой юм.

5. Аналиктикс - Асуулгын статистик PSID татаж авах

Алхам 1. Аналиктикс - Асуулгын статистик цэсрүү орох

Алхам 2. Графикын дээд буланд байрлах товч дээр дарахад тухайн 7 сонгосон хугацаан дах хэрэглэгч нарын PSID татагдана.

Энэ нь тухайн анализыг бодит, үнэн зөв болохыг нягтлахад туслах юм.

Татагдсан excel-с PSID гэсэн баганаас сонгон дээд хэсэгт гарч ирэх 16н оронтой тооноос сүүлийн 0-г үлдээн хуулж авах

Хэрэглэгч - Хэрэглэгч цэснээс хайхад хандалт хийсэн хэрэглэгч гарч ирнэ.

Чатын түүх шалгахад сүүлд хандалт хийсэн огноо, хэрэглэгчийн хүснэгтэнд харагдах огноо нь EXCEL дээрх Date-тэй ижил байна. Энэ нь тухайн хэрэглэгч энэхүү өдөр шинээр нэмэгдсэн эсвэл сүүлд хандсан хэрэглэгч гэдгийг батлаж байгаа юм.

Last updated