Харилцан яриа

Түгээмэл асуугддаг асуултуудаа энэ хэсэгт оруулж өгснөөр харилцагч зөвхөн цэснээс мэдээлэл авах бус шууд харилцан ярьж хүссэн мэдээллээ авах боломжтой. Харилцан яриа олныг оруулах тусам автомат хариулагч илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх чадвартай болно.

Системээс үүсдэг ярианууд:

  1. cmd_bot_on: Харилцан яриа асаах

  2. cmd_bot_off: Харилцан яриа унтраах

  3. greeting: Мэндчилгээний үгс

  4. farewell: Үдэлтийн үгс

greeting farewell яриануудад хариулт тохируулах, cmd_bot_off болон cmd_bot_on яриануудад хариулт тохируулах шаардлагагүй. Бүх ярианы үгсийг баяжуулан нэмж машин сургалт хийнэ.

Устгах боломжтой системээс үүсдэг ярианууд (2021-06-21-с хойш)

  1. contact_main: холбоо барих, утасны дугаартай холбоотой түлхүүр үгс

  2. gomdol_main: гомдол хүлээн авахтай холбоотой түлхүүр үгс

  3. feedback_main: санал хүсэлттэй холбоотой түлхүүр үгс

  4. swear_words_main: хараалын сөрөг үгс

  5. info_main: мэдээлэл авахтай холбоотой түлхүүр үгс

  6. service_main: үйлчилгээтэй холбоотой түлхүүр үгс

  7. thanks_main: тахархалтай холбоотой түлхүүр үгс

  8. product_main: бүтээгдэхүүнтэй холбоотой түлхүүр үгс

  9. order_main: захиалгатай холбоотой түлхүүр үгс

  10. delivery_main: хүргэлттэй холбоотой түлхүүр үгс

  11. time_table_name: цагийн хуваарьтай холбоотой түлхүүр үгс

  12. addres_main: хаяг, байршил, салбарын хаяг асуух түлхүүр үгс

Харилцан яриа үүсгэх

Алхам 1. Харилцан яриа - Яриа цэс рүү орох

Алхам 2. Шинэ яриа үүсгэх товч дээр дарах

Алхам 2. Асуултууд (Харилцагч асуух магадлалтай ижил хариулт өгч болох асуулт, үгс)-ыг оруулах

  • Шинэ асуулт гэсэн гарчгийг устган ярианд нэр өгөх

  • + тэмдэг дээр даран харилцагчаас орж ирэх боломжтой бүх ижил утгатай хариулт өгөх үгүүдийг бичих.

Алхам 3. Хариулт тохируулах

Тухайн ярианы талбарын хойно байрлах “ЗАСАХ” товч дээр даран хариултаа тохируулна. Хариулт нь текст, блок, динамик агуулга, хариу үйлдэл, талбар болон асуулгын форм байх боломжтой.

Алхам 3. Яриануудыг нэмж дууссан бол машин сургалт хийнэ. (Заавар унших)Хэрэв шинэ яриа оруулж өгснийхөө дараа машин сургалт хийгээгүй бол энэ яриа ажиллахгүй!

Санамж: Хариулт хэсэгт талбар сонгож өгөөгүй бол хэрэглэгчийн өгөгдлийг баталгаажуулна гэсэн сонголтыг check хийхгүй байх. Энэ нь хэрэглэгчээс асуулт асууж буй тохиолдолд хариулт илгээхээс өмнө хариулсан хариултыг харуулан баталгаажуулдаг тохиргоо юм.

Хэрэглэгчийн өгөгдлийг баталгаажуулна гэдэг тохиргоог ашигласан байдал:

Харилцан яриа импорт хийх

Алхам 1. Харилцан яриа - Яриа - Яриа импорт таб руу орох

Алхам 2. Темплет татах товч дээр дарах

  • Тайлбартай уншиж танилцах, жишээ өгөгдлийг устган хүснэгтний гарчгийг үлдээх

Алхам 3. Хүснэгтийн загварыг эвдлэхгүйгээр мэдээллээ бөлгөх

  • intent - ярианы бүлэг, хэрвээ өмнө яриа байсан бол ижилхэн нэрлэж болно. Ижилхэн нэртэй бүлэг дээр шинэ ярианууд нэмэгдэж явна.

  • intent_text - хэрэглэгчийн бичиж болох үгсийн дараалал байна. Үгсийг ; -р хооронд нь тусгаарлах

  • score - тухайн үгийг таних магадлал, дундажаар 80-90% байвал тохиромжтой. Тухайн нэг үгийг хиймэл оюун ухаан нь 88% танивал энэ бүлгийн яриа гэж ойлгоод, тухайн бүлэгт тохируулж өгсөн хариултыг хэрэглэгч рүү илгээнэ.

Алхам 4. Файл оруулах товч дээр дарж комьютерээс файлаа сонгож оруулах

Алхам 5. Яриа таб руу автоматаар шилжих ба үгс бүлгээр тусгаарлагдан орсон байна.

Алхам 6. Ярианы хариулт тохируулах

Алхам 7. Машин сургалт цэс рүү орж сургалтын дата үүсгэн сургалт хийх

Жишээ нь: greeting гэсэн нэртэй бүлэг өмнө нь байсан бол intent дээр greeting гэж бичнэ. intent_text дээр мэндчилгээний өмнөхөөс ялгаатай шинэ үгүүдийг оруулах hi; hello; sain uu; сайн уу; бнуу гэх мэт. score хэсэгт 0-100 хооронд тоо бичих. Энэ нь хэрэглэгч чатаар hi гэж бичихэд 96.18%-р greeting гэсэн бүлгийн үг гэж танигдаж байгаа учраас мэндчилгээний хариулт илгээж байна.

Харилцан яриа татах

Алхам 1. Харилцан яриа - Яриа - Яриа таб сонгох

Алхам 2. Яриа татах товч дээр дарах

Татагдсан excel файлаас шүүлт хийж яриагаа цэгцлэх, давхцалыг харах боломжтой юм.

Харилцан яриаг товч, сонголт, үндсэн цэсэнд холбох

Мессеж блок - Товч

  • Динамик агуулга төрлийг сонгох

  • Яриа дуудах гэдгийг сонгох

  • Холбох яриаг сонгох

  • Хадгалах товч дарах

Мессеж блок - Сонголт

  • Динамик агуулга төрлийг сонгох

  • Яриа дуудах гэдгийг сонгох

  • Холбох яриаг сонгох

  • Хадгалах товч дарах

Тохиргоо - Үндсэн цэс

  • Динамик агуулга төрлийг сонгох

  • Төрөл: Яриа дуудах

  • Утга: Холбох яриаг сонгох

  • Хадгалах товч дарах

х

Last updated