2020.04.06-04.10

1. Мессеж блок - Текст товч

  • Текст дунд хүссэн газартаа эможи оруулах боломжтой. Өмнө нь хамгийн хойно эсвэл урд гарч ирдэг байсан.

  • Текст бичиж байхдаа enter дарах, мөн шилжихэд бичих талбай дагаад том болно. (Хуучин scroll-той текст бичихэд хэцүү байсан)

  • Тэмдэгтийн тооноос илүү тэмдэгт бичигдвэл илүү тэмдэгт нь арилах болно. Дээд буланд тэмдэгтийг тоолно.

    • Текст товч байхгүй үед: 2000 тэмдэгт

    • Текст товчтой үед: 640 тэмдэгт

2. Мессеж блок - Сонголт

  • Сонголтын нэрний нийт урт 20 тэмдэгт (Тэмдэгтийн тоо тоологдоно)

  • Тэмдэгтийн тооноос илүү тэмдэгт бичигдвэл илүү тэмдэгт нь арилах болно. Дээд буланд тэмдэгтийг тоолно.

    • Сонголтгүй үед: 2000 тэмдэгт

    • Сонголтой үед: 640 тэмдэгт

3. Мессеж блок - Хөндлөн жагсаалт

Гарчиг, дэд гарчиг, url бичих талбар сунгагддаг болсон. Мөн хэдэн тэмдэгт бичигдэж байгаа нь тоологдоно.

Дэд гарчиг дээрх текстийг мөр мөрөөр харуулах бол текстийг текст товч дээр эсвэл word дээр харагдах байдлаар нь биччихээд дэд гарчиг хэсэгт сopy paste хийх, эсвэл доод мөр лүү шилжих хүртэл зай авч болно.

Карт дөрвөлжин зураг оруулдаг болсон.

Та хөндлөн жагсаалтын картны зураг хэсэгт ямар хэмжээтэй зураг оруулахаасаа хамааруулан

  • Хөндлөн зураг оруулах бол: Хөндлөн жагсаалт--> Карт--> Зураг оруулах--> Томруулдаг шилний хасах icon дээр дарна.

    • Оруулахаар бэлдсэн зургийн харьцаа (1:1) байх

  • Дөрвөлжин зураг оруулах бол: Хөндлөн жагсаалт--> Карт--> Зураг оруулах--> Томруулдаг шилний нэмэх icon дээр дараарай.

    • Оруулахаар бэлдсэн зургийн харьцаа (1.91:1) байх

Хэрэв та агуулга болон захиалга цэсийг ашиглан ботоо хөгжүүлсэн бол

  • Барааны жагсаалт

  • Агуулгын жагсаалт

  • Категорийн жагсаалт

  • Динамик блокны зураг дөрвөлжин харагддаг болсон тул та хөндлөн зураг ашигласан бол дөрвөлжин болгосноор бүтэн харагдахыг анхаарна уу.

4. Товч нэмэх

Текстийн урт байж болох зохимжит хэмжээнээс дээш гарвал анхааруулга гарч ирнэ.

5. Харилцан яриа - Яриа

  1. Текст хариулт хэсэгт хариултаа бичихдээ хооронд нь олон зай авсан бол энэ нь чат дээр яг ижил харагдана.

  2. Урд хойно зай авсан бол системээс шалгаж илүү зайг нь устгана. Үг хоорондын зай нь хэвээр үлдээнэ.

Last updated