2020.04.27-05.01

1. Үндсэн цэсээс хэрэглэгчийг таг руу нэмэх, тагаас хасах боломжтой болсон.

  • Таг нэмэх гэдэг нь тэрхүү товч дээр дарсан хэрэглэгч нарыг сонгож тохируулсан таг руу нэмнэ.

  • Таг хасах гэдэг нь товч дээр дарсан хэрэглэгч тохируулж өгсөн таганд өмнө нь орсон байсан бол хэрэглэгчийг тагаас хасна.

Таг нь товчоос гадна блок болон үг бичихэд ажилладаг байна. (Хэрэглэгч - Хэрэглэгч таг)

Таг руу орсон хүмүүсийг тагаар шүүх, хэдэн хүн байгааг харах. (Хэрэглэгч - Хэрэглэгч)

Цэсний товч дээр таг нэмэх, хасах сонголт хамтдаа болон нэмэх хасах сонголт нь хэдэн ч удаа байж болно.

Таг нэмэх, хасах заавар доорх зааврын дагуу ижил ажиллагаатай байна.

Алхам 1. Нэмж байгаа цэс дээр Үйлдэл нэмэх товч дарах

Алхам 2. Таг нэмэх/хасах сонголт хийх

Алхам 3. Select гэсэн dropdown дээр дарж өмнө нь үүсгэсэн тагаас сонголт хийх эсвэл шинээр бичиж нэмэх

Алхам 4. Хадгалах товч дарах

Дээрх жишээ нь: Үндсэн цэс гэсэн товч дээр дарахад test үндсэн цэс нэртэй таг руу хэрэглэгчийг нэмэх юм.

2. Блок төрөл: Сонголт - Сонголтын байр солигддог боллоо.

Сонголт дээр mouse очиход устгах болон байр солих icon гарч ирнэ.

  • Хөндлөн 3 зураас дээр дарж чирвэл сонголтын байр солигдоно.

  • Хогийн савны icon - сонголт устгах

Сонголтын нэрний зөвшөөрөгдөх хэмжээг санамж дээр харуулна.

Жич: Сонголтын тоо дээд тал нь 10ш болсон.

Last updated