2020.07.06-07.10

1. Захиалгат зурвасын түүхийн жагсаалт

Захиалгат зурвас- Түүх меню руу орох

Тухайн хэрэглэгч рүү захиалгат зурвас үүссэн огноо, захиалгат мессежийн доторх зурвасын тоо, хэрэглэгчийн фэйсбүүк нэр, илгээгдсэн он сар өдөр харагдана.

Мессежний icon: мессежийн агуулга (доорх зурганд 1 мин гэсэн текст илгээгдсэн байна.)

Нүдний icon: Илгээлтийн мэдээлэл, энэ нь тухайн мессеж илгээгдэх үед алдаа гарсан эсэх, мессежний дугаар нь харагдана.

Огноо сонгож шүүж харж болно. Эхлэх дуусах он сар өдөр сонгож ОК товч дарах

Тухайн захиалгат зурвас нь дотроо хэдэн мессежтэй (тоо багана) гэдгээс хамааран Илгээсэн огноо баганад зурвасын тоогоор мөр нэмэгдэж харагдана. Зурвас нь хараахан илгээгдээгүй бол илгээсэн огноо нь хоосон байна.

2. Хэрэглэгчийг захиалгат зурвасаар шүүх

Алхам 1. Хэрэглэгч - Хэрэглэгч цэс рүү орох

Алхам 2. Захиалгат зурвас товч дээр дарах

Алхам 3. Захиалгат зурвас сонгох, олон захиалгат зурвас сонгож болно.

Таг, Аттрибут товч дээр дарж, бусад захилгат зурваст хамааралтай эсэх, эхний болон сүүлийн илгээгдсэн огноо, тоог харж болно.

Доорх зурганд TEST гэсэн захиалгат мессеж 27 удаа энэ хэрэглэгч рүү илгээгдсэн, 4 дугаарын бараа үзэх үед гэдэг нь 1 удаа илгээгдсэн, тус бүрийн эхний болон сүүлийн илгээгдсэн огноо харагдаж байна.

3. Хэрэглэгчийн хандалт цэс - шинэ график

Аналиктикс - Хэрэглэгчийн хандалт цэс

Хэрэглэгчдийн facebook дээрх хүйс болон системийн хүйс гэсэн аттрибутад бөглөгдсөн утгаар ангилж харуулна. Хэрвээ хэрэглэгч facebook дээр хүйсээ оруулаагүй, хаалттай бол тодорхойгүй ангилалд орно. Facebook, аттрибут 2 өөр утгатай (эмэгтэй, эрэгтэй аль аль нь бөглөгдсөн) бол нэг хэрэглэгч 2 хүнээр тоологдоно, ижил утгатай бол нэг тоологдоно.

Last updated