2020.09.28-10.09

1. Төлбөр төлөх үед захиалга цуцлах боломжтой болсон.

Хэрэглэгч талын чатанд захиалгын мэдээлэл бөглөх дуусаад Төлбөр төлөх блок дээр Захиалга цуцлах товч нэмэгдсэн. Энэ нь хэрэглэгч бүх мэдээллээ бөглөж захиалга баталгаажуулалт хийсэн ч төлбөрөө төлөхөөс өмнө өөрийн сонголтоор захиалга цуцлах боломжтой юм.

2. Асуулга - Асуултын сонголтын байрыг сольж болдог болсон.

Хэрвээ таны асуулгын формын асуултын төрөл Сонголт бол байрыг нь сольж болно.

Жишээ нь А Б В Г гэсэн 4ш сонголт бүхий асуулт байхад үүний сонголтын утгуудын чат талд харагдах дарааллыг сольж болно.

Асуулт нэмэх/засах хуудсанд Сонголтын утгын хойно байрлах 3ш зураас бүхий товч дарж чирээд байрлалыг сольж Хадгалах товч дарна.

Last updated