2021.01 - 2021.06

1. Захиалга - Захиалга хянах самбар

  • Төлбөрийн дүн, Бараатай холбоотой тоон үзүүлэлт

  • График тоон үзүүүлэлт харах

    • Дүн, Тоо гэсэн сонголтыг сольж харах

    • Огноо сонгох - анх ороход сүүлийн 7 хоног сонгогдсон байна.

  • Топ бараа - Хамгийн их борлуулалттай барааг харах

    • Бүх бараа, Төлбөр төлөгдсөн бараа гэсэн сонголтоор

    • Огноо сонгох

Тоон үзүүлэлт дээр mouse очих үед тайлбар харагдана.

  • Топ хэрэглэгч - Хамгийн их захиалга өгдөг хэрэглэгч нарын жагсаалтыг харах (Үүнээс Үнэнч хэрэглэгч, Топ худалдан авагч гэх мэтээр шалгаруулж болох юм.)

    • Бүх хэрэглэгч, Төлбөр төлсөн хэрэглэгч гэсэн сонголтоор

    • Огноо сонгох

Тоон үзүүлэлт дээр mouse очих үед тайлбар харагдана.

2. Масс мессеж - Зурвас илгээх

Хэрэглэгчийг тодорхойлох дахин давтагдашгүй утгаар зөвхөн тухайн хэрэглэгч рүү хандсан чат илгээх боломж юм.

Энэхүү цэс нь системийн шинэ боломж бөгөөд энэхүү цэс та бүхэнд харагдахгүй бол харилцааны менежерт хандаж энэхүү цэсийг ашиглах эрх нэмүүлэх юм. (Үнэгүй багцтай бот байж болохгүй.)

Энэхүү цэсийг ашиглахаас өмнө Асуулга ашиглаж хэрэглэгчээс асуулт асуух хэрэгтэй. Мөн хэрэглэгчийн аттрибутад хэрэглэгчийг төлөөлөх ямар утга заавал хадгалагдан сан үүссэн байх шаардлагатай юм. РД, утасны дугаар, системийн бүртгэлтэй дугаар, гэрээний дугаар гэх мэт. Эцсийн хэрэглэгч асуулгад дахин давтагдашгүй хэрэглэгчийг төлөөлөх асуултанд хариулна.

Доорх жишээ хэрэглэгчээс утасны дугаар асуух үедээ Утас гэсэн нэртэй хэрэглэгчийн аттрибутад хариултыг хадгалсан байна.

Зурвас илгээх заавар

Алхам 1. Мэдээлэл түгээх - Зурвас илгээх цэс рүү орох

Алхам 2. Загвар татах товч дарж тайлбар бүхий загвар excel татах

Алхам 3. Татагдсан excel дээр илгээх зурвасыг бэлдэх - excel нь key, text гэсэн баганатай.

key: Дахин давтагдашгүй утга (утас, РД, гэрээний дугаар гэх мэт цугларсан датанаас хамаарах)

text: Зөвхөн тухайн хүнд хандсан мессеж. Нэрийг нь мэддэг бол бичиж болох юм. Сайн байна уу, Сувдаа гэх мэт

Алхам 4. excel-г Импорт файл товч дээр дарж upload хийх - Уншиж дуустал хүлээх шаардлагатай. Олон дахин файл upload хийхгүй байхыг анхаарна уу.

Файл орсоны дараа excel дээр байсан нийт мөрийн тоо буюу Хэрэглэгчийн тоо, түүнээс хичнээн хэрэглэгч танигдсан тоог харуулна.

Хэрвээ танигдахгүй эсвэл хэрэглэгч нэмэгдсэн бол facebook-н зурагтай товч дээр дарж дахин танилт хийгдэх боломжтой.

Танилтын тоо хэрэглэгчийн тооноос бага байж болно. Огт танилт ажиллахгүй байж мөн болно. Жишээ нь:

  • 2ш таних утга дээр 1 хэрэглэгч байх

  • Таних утга дээр таарсан хэрэглэгч олдоогүй буюу хэрэглэгчийн аттрибут дунд бичсэн утга байгаагүй үед гэх мэт

Алхам 5. Зурвас илгээх товч дээр дарж нийт чатыг илгээж эхлүүлэх

Илгээж байна бичиг гарч дуустал хүлээх

Илгээж дууссан бол Илгээсэн тоо нь таньсан тоотой ижил байна. Илгээсэн тоо бага эсвэл 0 бол дахин Зурвас илгээх товч дээр дарж болно.

Илгээсэн тоо нь танилтын тооноос бага байх дараах боломжууд бий.

  • Танигдсан хэрэглэгч танай пэйжийг блок хийх, mute хийх, чат хүлээх авахгүй байхаар тохируулсан.

  • Хэрэглэгчийн хаяг устсан.

  • Сервер түр хугацаанд ажиллагаагүй болсон.

  • Чат илгээх боломжгүй алдаа гарсан (facebook дээрх алдаа)

  • Хэрвээ та тухайн бот дээр шинэ пэйж холбож ажиллаж эхлүүлсэн бөгөөд тухайн хэрэглэгч хуучин пэйжтэй холбогдсон байх үед асуултанд хариулсан байх гэх мэт

3. Системийн автомат үүсгэж буй харилцан яриа

Өмнөх системээс үүсгэх харилцан яриануудын бичигдэх хувилбарыг нэмэгдүүлсэн бөгөөд 2021-06-21-с хойш шинээр үүссэн ботуудад нийт 16ш харилцан яриа үүсдэг болгосон.

Яриануудад хариулт тохируулах хэрэгтэй бөгөөд бүх ярианы үгсийг өөрийн дураар нэмэх, хасах боломжтой. Машин сургалт заавал хийх хэрэгтэй.

Ашиглахгүй яриаг устгах, танилтын хувь 85% бөгөөд машин сургалт хийгдсэний дараа шалгаж үзэн дахин солих боломжтой.

  1. contact_main: холбоо барих, утасны дугаартай холбоотой түлхүүр үгс

  2. gomdol_main: гомдол хүлээн авахтай холбоотой түлхүүр үгс

  3. feedback_main: санал хүсэлттэй холбоотой түлхүүр үгс

  4. swear_words_main: хараалын сөрөг үгс

  5. info_main: мэдээлэл авахтай холбоотой түлхүүр үгс

  6. service_main: үйлчилгээтэй холбоотой түлхүүр үгс

  7. thanks_main: тахархалтай холбоотой түлхүүр үгс

  8. product_main: бүтээгдэхүүнтэй холбоотой түлхүүр үгс

  9. order_main: захиалгатай холбоотой түлхүүр үгс

  10. delivery_main: хүргэлттэй холбоотой түлхүүр үгс

  11. time_table_name: цагийн хуваарьтай холбоотой түлхүүр үгс

  12. address_main: хаяг, байршил, салбарын хаяг асуух түлхүүр үгс

4. Агуулга - Агуулга зэрэглэл өгч байрлал солих

Агуулга - Агуулга цэсэнд Зэрэглэл багана нэмэгдсэн. Зэрэглэл нь агуулгын харагдах дарааллыг өөрчлөнө. Тухайн мөчид хамгийн их эрэлттэй байгаа зүйл, эхэнд харуулахыг хүссэн асуултаа хүссэнээрээ байрлалыг нь солих юм. Хамгийн өндөр оноотой нь чатанд хамгийн эхэнд харагдана. Defualt - 0 утгатай.

Зэрэглэлийн тоо нь дурын тоо байж болно. Хэрвээ тоо давхцвал агуулга үүсгэсэн огнооноос хамааран байрлал тогтоогдоно.

Алхам 1. Зэрэглэл баганы тоон дээр очиж 2 удаа ойрхон дарахад edit хийх боломжтой болно.

Алхам 2. Тоогоо сольж бичин mouse-аа өөр газарт аваачих үед хадгалагдана. Хамгийн өндөр оноотой агуулга хүснэгтийн дээд тал руу автоматаар шилжинэ.

Last updated