Асуулга
Last updated
Last updated
Асуулга нь хэрэглэгчээс асуулт асуух, хариултыг excel-р татаж авах болон мэйлээр хүлээж авах боломжтой.
Алхам 1. Асуулга - Асуулгын жагсаалт меню орох
Алхам 2. Форм үүсгэх товч дээр дарах
Алхам 3. Нэр бичиж дор хаяж нэг асуулт нэмж Үүсгэх товч дээр дарах (Нэмэх товч дээр дарж хэрэглэгчээс асуух асуултуудаа оруулах)
Алхам 4. Асуулт нэмэх
Нэр оруулах (Асуулгын хариулт хэсэгт харагдах нэр)
Асуулт: Хэрэглэгчээс асуух асуулт
Хариулт буруу үед үзүүлэх текст бичих (хоосон байж болно)
Төрөл сонгох:
Утга оруулна гэдгийг сонговол: Хэрэглэгч энэ асуултанд текст хариулт өгнө гэсэн үг юм.
Сонголт гэдгийг сонговол: Сонголт оруулах хуудас гарч ирнэ.
Сонголт нэмэх товч дээр дарах
Нэр оруулах (Хэрэглэгчийн сонголт дээр харагдах)
Утга оруулах (Асуулгын хариулт дээр харагдах)
Нуух асуулт сонгох: Хэдэн ч асуултыг нууж болно. Жишээнд: Утасны дугаар гэсэн сонголтыг хийхэд Имэйл хаягыг асуух шаардлагагүй учир Имэйл хаяг гэдэг асуултыг нууж байгаа гэх мэтээр нуух асуултыг сонгоно.
Таг сонгох - Тагын сонголтонд таны асуултанд тохирох сонголт байхгүй бол таг сонгохгүй байж болно.Таг сонгох үед утга шалгах автоматаар бөглөгдөнө.
Асуултын өмнө мэдээлэл харуулах эсэх - идэвхтэй болгох (тогтмол идэвхгүй байна.)
Мэдээллийн төрөл сонгох
Текст - Зурвас бичих цонх нээгдэх
Мессеж блок - Өмнө хийсэн блокнуудаас сонгох
Хэрэглэгчийн өгөгдлийг тусгай аттрибутэд хадгалах - Аттрибутын нэрийг бичиж хайх
Хэрвээ асуултанд тохирсон аттрибут байхгүй бол нэмэх товч дээр дарж аттрибут үүсгэх хэрэгтэй.
Алхам 5. Асуултаа хадгалах: Асуултын мэдээлэл бөглөж дуусаад хадгалах товч дарах
Алхам 6. Үүсгэх эсвэл Хадгалах товч дарах
Санамж: Асуулгын формыг өмнө нь үүсгээд дараагийн удаа ороход Үүсгэх товч Хадгалах гэж солигдсон байдаг. Асуултаа нэмээд хадгалахгүй эсвэл санаандгүйгээр байдлаар асуулт нэмэх хуудсаа хаавал асуулт нэмэгдээгүй байхыг анхаараарай. Тиймээс нэг асуулт нэмээд асуулгын формыг хадгалж байх хэрэгтэй юм.
Асуултууд нь доор харагдаж байгаа дарааллаар эхнээсээ хэрэглэгчээс асуугдана. Тиймээс асуух дарааллыг гаргах хэрэгтэй. Ямар нэг сонголтоос хамаарсан асуулт бол тухайн сонголт хийлгэж буй асуултыг хамгийн дээр нь байрлуулах юм. Асуултын хойд талд байрлах 3ш хөндлөн зураас дээр дарж чирээд байрыг нь солино. (Хэрвээ анх асуултаа дарааллын дагуу оруулсан бол шаардлагагүй.)
Алхам 3. Хадгалах товч дарна.
Хэрэглэгч чатботоор тухайн асуулгын формыг бөглөх үед дараах загвар бүхий мэйл байна.
Энэ нь хэрэглэгч чатаар ямар нэг түлхүүр үг бичихэд (доорх жишээнд бүртгэл) асуулт асууна.
Бүртгэл гэж бичихэд хэрэглэгчээр тухайн үүсгэсэн асуулгын формыг бөглүүлэх, бөглөж дуусахад энэ текст эсвэл мессеж блок үзүүлнэ гэсэн тохиргоо хийх юм.
Алхам 1. Харилцан яриа үүсгэж засах товч дарах
Алхам 2. Асуулгын форм нэрээр хайх
Алхам 3. Асуулгын форм бөглөгдөж дуусахад илгээх текст эсвэл мессеж блокыг мөн адил сонгох
Заавар унших бол энд дарна уу.
Заавар унших бол энд дарна уу.
Харилцан яриаг товч, үндсэн цэс, сонголтонд тохируулж өгөх замаар асуулгын формыг ашиглаж мөн болдог.
Жишээ нь: Товч дээр дээрх яриаг тохируулсан байна. Хэрэглэгч Form Test нэртэй товч дээр дарахад асуулгын формын асуултууд асуугдаж эхлэх юм.
Дээрх асуулгын формыг тестлэж үзвэл:
Үүсгэсэн асуулгын жагсаалтад ирсэн асуултуудад хэн хэзээ юу гэж хариулт өгсөн гэдгийг хянах болон хэрэглэгчийн цуглуулсан датагаа хянах хэсэг юм.
Шүүлтүүрүүд зэрэг ажиллах боломжтой байдаг.
Идэвхгүй - Өмнө нь ашиглагдаж байгаад устсан форм
Идэвхтэй - Одоо ашиглагдаж байгаа форм
Бүгд - Дуусгасан болон дуусгаагүй төлөв хамтдаа
Дуусгасан - Бүх асуултуудад хариулж дууссан
Дуусгаагүй - Асуултанд гүйцэт хариулж дуусаагүй
Олон асуулгатай үед аль нэгийг сонгох
Хариулсан огноог сонгож ОК дарах
Асуулгын формыг бөглөсөн хэрэглэгчийн facebook овог нэр, PSID-г бичиж хайх товч дарна.
Алхам 1. Асуулгын нэр сонгох
Алхам 2. DownloadMsExcel товч дээр дарах
Мөн татаж авахдаа хариулсан огноог хамтад нь сонгож болно.
Татагдсан файл:
Үйлдэл багана дээр мессеж илгээх icon гарч ирнэ.
Алхам 1. Зурвас илгээх товч дээр дарахад дараах цонх гарч ирнэ.
Алхам 2. Мессежийн төрөл сонгох
Текст - Илгээх текстээ бичих
Блок - Блок сонгох
Алхам 3. Илгээх товч дарахад тухайн хүн рүү мессеж илгээгдэнэ.
Алхам 1. Админд мэйл илгээх check идэвхтэй болгох
Алхам 2. Мэйл хаягаа оруулах