2020.05.18-05.22

1. Сонголтоос хэрэглэгчийг таг руу нэмэх, тагаас хасах боломжтой боллоо.

Таг нь дараах товчны төрлүүдэд ажиллана.

Таг нь дараах товчны төрлүүдэд ажиллахгүй.

  • Блок

  • Бараа дуудах

  • Агуулга дуудах

  • Яриа дуудах

  • Хариу үйлдэл дуудах

  • Захиалга үүсгэх

  • Тусгай утга

  • Таг нэмэх гэдэг нь тэрхүү сонголтыг дарсан хэрэглэгч нарыг тохируулсан таг руу нэмнэ.

  • Таг хасах гэдэг нь сонголт дээр дарсан хэрэглэгч тохируулж өгсөн таганд өмнө нь орсон байсан бол хэрэглэгчийг тагаас хасна.

Нэг сонголт дээр таг нэмэх, хасах сонголт хамтдаа болон нэмэх хасах сонголт нь хэдэн ч удаа байж болно.

Таг нэмэх, хасах заавар доорх зааврын дагуу ижил ажиллагаатай байна.

Алхам 1. Нэмж байгаа сонголт дээр Үйлдэл нэмэх товч дарах

Алхам 2. Таг нэмэх/хасах сонголт хийх

Алхам 3. Select гэсэн dropdown дээр дарж өмнө нь үүсгэсэн тагаас сонголт хийх эсвэл шинээр бичиж нэмэх

Алхам 4. Хадгалах товч дарах

2. Тусгай аттрибут нэмэгдлээ.

Танилцуулга

Тусгай аттрибут гэдэг нь хэрэглэгчээс мэдээлэл авч тухайн аттрибутанд хадгалах ба хэрэглэгчийг аттрибутаар нь шүүж бүлэглэх, масс мессеж илгээх, хэрэглэгчийн дататай болох юм. Аттрибут үүсгэхдээ системийн аттрибуттай давхцуулахгүй, өөрийн үүсгэсэн нэг шинж чанартай аттрибутыг олон газарт ашиглах боломжтой юм.

Хэрэглэгч - Хэрэглэгч цэсээс дараах 2 үйлдэл хийгдэнэ.

  • Хэрэглэгчийн жагсаалтаас аттрибутаар шүүх

  • Хэрэглэгчийн аттрибут утгийг харах

Хэрэглэгч - Хэрэглэгч аттрибут цэсээс дараах үйлдлүүд хийгдэнэ. Мөн аттрибутанд байгаа хэрэглэгчийн тоо, нэр, төрөл гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл харах

  • Шинэ аттрибут үүсгэх

  • Аттрибут засах

  • Аттрибут устгах

  • Нэрээр хайх

Аттрибутын хэрэглээ

  • Хэрэглэгчээс асууж буй асуултын хариултыг тухайн харгалзах аттрибутанд хариултыг хадгалах

Доорх жишээ нь: Утасны дугаар асууж байгаа бол text төрөлтэй утас гэсэн нэртэй аттрибут үүсгэж асуултанд холбох

  • Блокын сонголт төрөл дээр сонголт бүрт тохирсон утгийг аттрибутанд нэмэх

Доорх жишээ нь: Дүүргийн сонголт оруулсан бол дүүрэг нэртэй List төрлийн аттрибут үүсгэх. Хэрэглэгч Баянгол гэсэн сонголт хийвэл Дүүрэг аттрибутанд Баянгол гэсэн текст хадгалагдана.

  • Блокын товч болон үндсэн цэс дээр дуудаж байгаа мэдээллээс хамааруулан түүнийг илтгэх түлхүүр үгийг аттрибутанд хадгалах

Доорх жишээ нь: Блокын товчинд 1 дугаарын барааг хэрэглэгч рүү харуулах тохиргоог хийсэн. Бараа нэртэй text төрлийн аттрибутанд Бараа №1 гэсэн текст хадгалагдана.

Доорх жишээ нь: Үндсэн цэсээс Тоглоом 1-г дуудсан бол Үндсэн цэс гэсэн аттрибутанд Тоглоом 1 текст хадгалагдана. Энэ нь хэрэглэгч үндсэн цэсээс толгоом №1-г үзэж танилцсан гэдгийг ялгаж хадгалж байна гэсэн үг.

  • Хэрэглэгчийг харилцан ярианаас юу бичиж хариултанд юу илгээгдсэн гэдгээс хамааруулан түүнийг илтгэх түлхүүр үгийг аттрибутанд хадгалах. Энэ хэрэглээ нь харилцан яриа хэр ерөнхий болон нарийвчилсан байдлаар зохион байгуулагдсанаас хамааран аттрибутанд утга оноох эсэх нь мэдэгдэх юм.

Доорх жишээ нь: Хэрэглэгч код, урамшуулал гэх мэтээр чат руу бичиж урамшууллын код авна. Түүнийг нь intent аттрибутын утганд Урамшууллын код тесктийг хадгална.

Аттрибут үүсгэх заавар

Хэрэглэгч - Хэргэлэгч аттрибут цэс

Алхам 1. Шинэ аттрибут үүсгэх товч дарах

Алхам 2. Аттрибут нэмэн Хадгалах товч дарах

  • Нэр оруулах

  • Төрөл сонгох

    • Text - текст төрлийн дата хадгална гэсэн үг. Жишээ нь утас, нэр, имэйл гэх мэт

  • List - жагсаалтаас сонгож утганд оруулна гэсэн үг. Жишээ нь: аймаг, дүүрэг, барааны хэмжээ, өнгө гэх мэт.

    • Утгууд нэмэх

Тохиргоо хийх заавар

Товч, Сонголт, Үндсэн цэс, Харилцан ярианд аттрибут тохируулах (аттрибут нэмэх, хасах) нь ижил ажиллагаатай байна.

Алхам 1. Үйлдэл нэмэх товч дарах

Алхам 2. Аттрибут нэмэх/хасах сонголт хийх

Алхам 3. Аттрибутаас сонгох

Алхам 4. Утга оруулах

  • text төрөлтэй бол утгийг гараар бичнэ.

  • list төрөлтэй бол жагсаалтаас сонгоно.

Аттрибут ажиллах боломжтой функцууд

Блокын товч

Аттрибут нь дараах товчны төрлүүдэд ажиллана.

Аттрибут нь дараах товчны төрлүүдэд ажиллахгүй.

  • Блок

  • Бараа дуудах

  • Агуулга дуудах

  • Яриа дуудах

  • Хариу үйлдэл дуудах

  • Захиалга үүсгэх

  • Вебформ дуудах

  • Статик хуудас дуудах

  • Холбоос

  • Тусгай утга

  • Утас (тохиргоо хадгалагдахгүй)

  • Байршил (тохиргоо хадгалагдахгүй)

Блок төрөл: Сонголт

Аттрибут нь дараах сонголтын төрлүүдэд ажиллана.

Аттрибут нь дараах сонголтын төрлүүдэд ажиллахгүй.

  • Блок

  • Бараа дуудах

  • Агуулга дуудах

  • Яриа дуудах

  • Хариу үйлдэл дуудах

  • Захиалга үүсгэх

  • Тусгай утга

Үндсэн цэс

Аттрибут нь үндсэн цэсний дараах төрлүүдэд ажиллана.

Аттрибут нь үндсэн цэсний дараах төрлүүдэд ажиллахгүй.

  • Блок

  • Бараа дуудах

  • Агуулга дуудах

  • Яриа дуудах

  • Захиалга үүсгэх

  • Веб

  • Вебформ дуудах

  • Статик хуудас дуудах

  • Тусгай утга

Харилцан яриа

Асуулгын форм

Асуулт нэмэх хуудсанд хамгийн доод хэсэгт дараах тохиргоо харагдана.

  • Асуултын төрөл сонголт, утга оруулах аль нь ч байсан text төрөлтэй аттрибут нэрээр нь хайх

  • Хэрвээ асуултанд тохирсон аттрибут байхгүй бол нэмэх товч дээр дарж аттрибут үүсгэх хэрэгтэй.

3. Бот дээр хийгдсэн зүйлсийг устгах үед ашиглагдаж буй газруудыг харуулдаг болсон. Устгасан бол ашиглагдаж буй газруудад устсан гэдэг нь ялгарч харагдана.

Агуулга болон агуулгын ангилал, агуулгын эцэг ангилал устгасан тохиолдолд:

  • Агуулга харах

  • Агуулгын жагсаалт

  • Агуулгын ангиллын жагсаалт

Бараа болон барааны ангилал, барааны эцэг ангилал устгасан тохиолдолд:

  • Бараа харах

  • Барааны жагсаалт

  • Барааны ангиллын жагсаалт

Жишээ: Бараа болон агуулга устгахад харагдах санамж:

Дээр бичигдсэн зүйлс нь товч, үндсэн цэс, сонголт, харилцан ярианаас дуудагдаж ажилладаг.

4. Асуулгын форм болон вебформын хариултаас хэрэглэгч рүү мессеж илгээх боломжтой болсон.

Вебформ бөглөсөн болон асуулгын формыг дутуу бөглөсөн тохиолдолд үйлдэл багана дээр мессеж илгээх icon гарч ирнэ.

Алхам 1. Зурвас илгээх товч дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Алхам 2. Мессежийн төрөл сонгох

  • Текст - Илгээх текстээ бичих

  • Блок - Блок сонгох

Алхам 3. Илгээх товч дарахад тухайн вебформ, асуулгын форм бөглөсөн хүн рүү мессеж илгээгдэнэ.

Last updated