2020.05.11-05.15

1. Хэрэглэгчийн бүлэг тагаар үүсгэх

Бот эзэмшигч таг руу орсон байгаа хэрэглэгч нарыг бүлэгт ангилан мэдээлэл түгээх юм. Хэрэглэгчийн бүлэг дэд цэс рүү орж бүлэг үүсгэхдээ “Шинэ бүлэг үүсгэх” товч дээр дарна.

Бүлгийн нэр бичих, тухайн бүлэгт оруулах таг сонгож Үүсгэх товч дарна. Таганд байгаа хоорондоо давтагдахгүй байгаа хүмүүсийг нэг бүлэг болгоно.

Бүлэгт байгаа хэрэглэгч нарыг харахын тулд үүссэн бүлгийн нэр дээр дарахад Хэрэглэчийн жагсаалт хуудас гарч ирнэ.

2. Мессеж товчноос бараа, агуулга харуулах

Өмнө нь нэг сонголтонд агуулга, бараа хамтдаа харагддаг байсан. Хэрвээ агуулга болон бараатай бот бол агуулга, бараа алийг дуудаж харуулахаас хамааран төрлөө сонгох хэрэгтэй.

Бараа, бүтээгдэхүүн харуулах

Захиалга - Бараа цэсэнд зарагддаг бараанууд оруулан тохиргоо хийсэн байх шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.

  • Барааны ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.

  • Барааны жагсаалт - Ангилалд байгаа хэд хэдэн барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.

  • Бараа харах - Тухайн нэг барааг харуулах бол энэ төрлийг сонгоно.

Агуулга харуулах

Агуулга- Агуулга цэсэнд мэдээлэл оруулсан шаардлагатай. Үүний дараа товчны динамик агуулга төрлийг сонгож дараах 3-аас аль нэгийг сонгоно.

  • Агуулгын ангилалын жагсаалт - Олон ангилалыг зэрэг харуулах бол энэ төрлийг сонгоно. Тухайн ангилалуудыг нэг эцэг ангилалд оруулсан байх хэрэгтэй.

  • Агуулгын жагсаалт - Ангилалд байгаа бүлэг мэдээлэл харуулах бол энэ төрлийг сонгоно.

  • Агуулга харах - Тухайн нэг агуулга харуулах бол энэ төрлийг сонгоно.

3. Social Pay холбогдлоо.

Алхам 1. Систем - Төлбөрийн холболт цэс рүү орох

Алхам 2. Social Pay таб сонгох

Алхам 3. Дансны дугаар, данс эзэмшигчийн нэр оруулах

Алхам 4. Хадгалах товч дарахад дараах мэдээлэл гарч ирнэ. Мөн дансаа өөрчлөх боломжтой. Данс өөрчлөх үед таны хуучин мэдээлэл хадгалагдахгүй болохыг анхаараарай.

Үүссэн QR код нь 100₮-нх ба Social Pay аппликейшнаас уншуулах юм.

Данс баталгаажуулалт хийгдсний дараа:

Гүйлгээний түүх харах боломжтой.

Хэрэглэгчийн чатаас төлбөр төлөх сонголтонд Social Pay нэмэгдсэн байх болно.

4. Хэрэглэгч хуудас шинэчлэгдлээ.

  • Аттрибут-н шүүлт нэмэгдсэн.

  • Таг болон аттрибутад хэдэн хүн байгааг харах

  • Таг аттрибут гэсэн icon дээр дарж хэрэглэгчийн мэдээлэл, хамааралтай таг, аттрибутын утганд юу гэж бичсэнийг харна. Мөн тагаас хасах, аттрибутыг устгах үйлдэл хийж болно.

5. Харилцан ярианаас хэрэглэгчийг таг руу нэмэх, тагаас хасах боломжтой болсон.

  • Таг нэмэх гэдэг нь хэрэглэгч тухайн ярианд байгаа үгүүдээс бичихэд сонгож тохируулсан таг руу нэмнэ.

  • Таг хасах гэдэг нь хэрэглэгч тухайн ярианд байгаа үгүүдээс бичихэд тохируулж өгсөн таганд өмнө нь орсон байсан бол хэрэглэгчийг тагаас хасна.

Таг нь харилцан ярианаас гадна блок, товч, үндсэн цэс гэсэн газрууд дээр ажилладаг.(Хэрэглэгч - Хэрэглэгч таг)

Таг руу орсон хүмүүсийг тагаар шүүх, хэдэн хүн байгааг харах. (Хэрэглэгч - Хэрэглэгч)

Харилцан ярианы нэмэлт үйлдэлд таг нэмэх, хасах сонголт хамтдаа болон нэмэх хасах сонголт нь хэдэн ч удаа байж болно.

Таг нэмэх, хасах заавар доорх зааврын дагуу ижил ажиллагаатай байна.

Алхам 1. Харилцан ярианы хойно байгаа нэмэлт үйлдэл товч дээр дарах

Алхам 2. Таг нэмэх/хасах сонголт хийх

Алхам 3. Select гэсэн dropdown дээр дарж өмнө нь үүсгэсэн тагаас сонголт хийх эсвэл шинээр бичиж нэмэх

Алхам 4. Хадгалах товч дарах

6. Алдаатай блок өрөлт хийгдсэн тохиолдолд бот эзэмшигчийн бүртгэлтэй мэйл хаяг руу санамж илгээдэг болсон.

Хэрэглэгч бот руу орж мэдээлэл үзэх явцад

  • Блок өрөлт алдаатай хийгдсэн (бөглөх утгууд хоосон, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их гэх мэт)

  • Холбоотой дуудагдаж байгаа зүйлс устсан гэх мэт олон шалтгааны улмаас алдаа гарч буй үед дараах утга агуулга бүхий мэйл илгээгдэнэ.

Last updated