Асуулт - Хариулт

Хэрэглэгч нарын түгээмэл асуудаг зүйлсийн хариултууд орж байх болно.

Асуулт №1 Вебформ ажиллахгүй байна. Яах вэ?

Угтаж зурвасаас Вебформыг харуулна гэж тохируулсан блокыг дуудахад гарч ирэхгүй алдаа гарч байна.

Хариулт: Энэ нь таны page хуудасны тохиргоонд Whitelisted Domains хоосон байх эсвэл анх бот үүсгэхдээ ​https://chatbot.mn/ хаягыг зөвшөөрөгдсөн domain хэсэгт бичиж өгч нийтлээгүй учраас гарч буй алдаа юм.

  • Зөвшөөрөгдсөн домайн хэсэгт (Тохиргоо – Ерөнхий – Зөвшөөрөгдсөн домайн) https://chatbot.mn/ бичиж нийтлэх

Асуулт №2 Google maps url-аа байршил дээр оруулж өгөхөд чатнаас харагдахгүй, тэр блок нь гарч ирэхгүй байна. Яаж засах вэ?

Дээрх байршил бичиж өгсөн блокыг дуудахад гарч ирэхгүй алдаа зааж байгаа байдал:

Хариулт: Энэ нь таны page хуудасны тохиргоонд Whitelisted Domains хоосон байх эсвэл анх бот үүсгэхдээ ​https://chatbot.mn/ хаягыг зөвшөөрөгдсөн domain хэсэгт бичиж өгч нийтлээгүй учраас гарч буй алдаа юм. Зөвшөөрөгдсөн домэйн хоосон бол хэрэглэгч google map хаяг харахад алдаа гарах, тухайн блок нь ажиллахгүй болох юм.

  • Зөвшөөрөгдсөн домайн хэсэгт (Тохиргоо – Ерөнхий – Зөвшөөрөгдсөн домайн) https://chatbot.mn/ бичиж нийтлэх

Асуулт №3 Утасны дугаар дээр 99****** бичээд хадгалсан боловч чатнаасаа тэр товч дээр дарахад phone руу шилжээд өөр дугаар гарч ирээд байна. Яах вэ?

Хариулт: Мессеж блок – Товч нэмэх – Утас төрөл дээр бичиж буй утасны дугаарын урд +976 гэж заавал бичээрэй. Бичээгүй тохиолдолд утасны дугаар зөв гарч ирэхгүй.

Асуулт №4 Бот ажиллахгүй болоод, facebook password солигдсон гэсэн алдааг яах вэ?

Хариулт: Энэ алдаа нь админ хэрэглэгч facebook дээр өөрийн аккаунтын нууц үгээ сольсон бол доорх алхамын дагуу тохиргоог хийхгүй бол таны бот ажиллагаагүй болно.

Алхам 1. https://chatbot.mn/ - рүү facebook-р нэвтрэх

Алхам 2. Тохиргоо цэсний Угтах зурвас, Үндсэн цэс, Зөвшөөрөгдсөн домайн гэх мэт нийтлэх шаардлагатай зүйлсийн нийтлэх товчыг дарах хэрэгтэй.

Санамж: Бидний зүгээс энэхүү алдаа гарахад системээс анхааруулга мэйлийг таны бүртгэлтэй мэйл рүү илгээгдэж байгаа болно. Тиймээс та идэвхитэй ашигладаг мэйл хаягаа бүртгүүлэх, илгээсэн мэйл spam руу орсон эсэхийг шалгаж байгаарай.

Асуулт №5 Хэрэглэгчээс асуусан асуултыг зөв эсэхийг шалгахгүй шууд бүртгэл хийгдээд байгааг яах вэ?

Хариулт: Regex утга нь хэрэглэгчээс зөв форматаар өгөгдөл авахад ашиглагдана.

Жишээ нь утасны дугаар 8 оронтой тоо бичих ёстой байхад regex утга бичээгүй байхад хэрэглэгч чатаар 8 оронд хүрэхгүй тоо бичих, 8-аас илүү орон бичих тохиолдолд алдааг шалгадаггүй гэсэн үг юм.

chatbot.mn дээр дараах цэс, функцуудыг ашигладаг бол regex утга бичиж өгөөрэй.

  • Харилцан яриа – Талбар – Шинэ талбар үүсгэх – Талбарын төрөл (Энгийн текст /гараас утга авах/) – Regex утга хэсэгт дээрх regex утгаас сонгож бичих

  • Асуулга – Асуулгын жагсаалт – Форм үүсгэх – Асуулт нэмэх – Төрөл (Утга оруулна) – Утга шалгах хэсэгт дээрх regex утгаас сонгож бичих

  • Вебформ – Вебформ жагсаалт – Шинэ webform үүсгэх – Талбар – Талбар нэмэх – Төрөл (Утга авна) - Regex хэсэгт дээрх regex утгаас сонгож бичих

Түгээмэл ашиглагддаг regex утгуудыг санал болгож байна.

Email: someone@source.com
([a-zA-Z0-9.!#$%&'*+/=?^_`{|}~-]+@[a-zA-Z0-9](?:[a-zA-Z0-9-]{0,61}[a-zA-Z0-9])?(?:\.[a-zA-Z0-9](?:[a-zA-Z0-9-]{0,61}[a-zA-Z0-9])?)+)

Утасны дугаар: 8 оронтой тоо
(^[0-9]{8}$)

Регистрийн дугаар: (кирилээр бичих) УУ90090900
((?:А|Б|В|Г|Д|Е|Ё|Ж|З|И|Й|К|Л|М|Н|О|Ө|П|Р|С|Т|У|Ү|Ф|Х|Ц|Ч|Ш|Щ|Ъ|Ы|Ь|Э|Ю|Я){2}[0-9]{2}(?:(?:0|2)[0-9]|(?:1|3)(?:0|1|2))(?:(?:0|1|2)[0-9]|3(?:0|1))[0-9]{2})

Байгууллагын РД: 7 оронтой тоо
(^[0-9]{7}$)

Бусад текст утга:
(.*)

Асуулт №6. Comment хариултуудын ялгаа

Хариулт: Постны хариултыг 3 ангилна. Нэг поспонд хэдэн ч хариулт тохируулж өгч болно.

  • Яриа таних: Comment дээр бичсэн асуулт, үгийг ойлгож тохирсон хариулт өгөх. Жишээ нь: Үнэ, утас, хаяг гэдэг яриануудыг оруулан хамааралтай хариултыг өгнө. Тохиргоо харах бол энд дарна уу.

  • Үндсэн хариулт: Ойлгоогүй, танихгүй асуулт орж ирсэн болон яриа таних хариулт тохируулаагүй үед ажиллана. Тухайн постонд тохирсон ерөнхий утга агуулгатай байна. Тохиргоо харах бол энд дарна уу.

Асуулт №7. Comment хариултуудын ажиллах дараалал

Хариулт: Хэрэглэгч автомат reply comment тохиргоотой постонд коммент бичихэд дараах дарааллын дагуу ажиллана.

Жич: Та зураг дээр харуулсанаар ерөнхий болон постны үндсэн хариултыг тохируулсан байвал тухайн пост ямар нэг байдлаар хариулттай байна гэсэн үг.

Асуулт №8. Медиа төрөл ашиглаж бичлэг оруулсан бол яаж ажиллуулах вэ?

Хариулт: Медиа блок нь нэг ширхэг товч оруулах боломжтой байдаг.

  • Видео төрлийг сонгоод компьютероос бичлэг оруулах: Оруулах файлын хамгийн дээд хэмжээ нь 25MB. Хугацаа нь видеоны хувьд 75 сек, бусад файлын төрөл бүрийн хувьд 10 сек байна.

Алхам 1. Нэмэх товч дээр дарах

Алхам 2. Видео төрөл сонгох, видео оруулах товч дарах

Алхам 3. Компьютероос бичлэг сонгож оруулах, Хуулж дуустал түр хүлээх шаардлагатай уншиж байх үед uploading гэж бичиг гарна. Бүрэн хуулагдаж дууссан бол "Тоглуулах", "Видео солих" гэсэн товчнууд гарч ирнэ. Тоглуулах товч дээр дарахад бичлэг явж эхлэнэ.

Алхам 4. Блокоо тестлэхэд таны сонгож оруулсан бичлэг гарч ирнэ, шууд тоглуулагдаж эхлэнэ. Жишээнд: Бүтээгдэхүүний танилцуулга бүхий бичлэг байна.

  • Зураг төрлийг сонгоод зураг оруулах: Зураг блокыг сонгоход доороо товч оруулах боломжгүй байдаг учраас ашиглах төрлөө зөв сонгох хэрэгтэй.

Санамж: Таны бэлдсэн зурагны хэмжээнээс хамааран тэр хэмжээгээр чат дээр харагддаг. Хөндлөн, дөрвөлжин нэг ижил хэмжээнд шахдаггүй гэсэн үг юм. Зургийн чанар нь facebook рүү оруулахад бага зэрэг буурдаг учраас facebook-с санал болгож буй нягтрал нь 2048x2048 pixel, 8MB хүртэлх хэмжээтэй байж болно.

Алхам 1. Нэмэх товч дээр дарах

Алхам 2. Зураг төрөл сонгох, зураг оруулах товч дарах

Алхам 3. Компьютероос зураг сонгож оруулах, уншиж байх үед uploading гэж бичиг гарах ба бүрэн хуулагдаж дууссан бол "зураг солих" гэсэн товч гарч ирнэ

Алхам 4. Блокоо тестлэхэд таны сонгож оруулсан зураг гарч ирнэ. Жишээнд: эмэгтэй хүний зургийг оруулсан.

Мөн зураг төрлийг ашиглахад зурагнаас гадна gif оруулж болдог.

  • URL төрлийг сонгож бичлэг, зураг оруулах: Зураг, бичлэгийг өмнө нь facebook page дээр оруулчихсан байх хэрэгтэй ба зөвхөн facebook page-н URL дээр ажиллах болно. Энд оруулсан бичлэг, зураг аль хэдийн Facebook дээр орчихсон учир ямар нэг хэмжээ, багтаамж заагаагүй.

Алхам 1. Нэмэх товч дээр дарах

Алхам 2. URL төрөл сонгох, видео болон зургийн url оруулах хэсэг гарч ирнэ. Холбоос нь зөвхөн бот ажиллаж буй фэйсбүүк хуудасны зураг, бичлэгний URL байна.

Алхам 3. Бичлэг эсвэл зургаа facebook дээр сонгож томруулах

Алхам 4. Гарч ирсэн URL-г хуулж тавих

Алхам 5. Блокоо тестлэхэд таны сонгож оруулсан зураг эсвэл бичлэг гарч ирнэ. Жишээнд: chatbot.mn пэйжийн профайл зургийг оруулсан.

Санамж: Хэрвээ блок тестлэх, ажиллаж байх явцад чат дээр media гэж гарч ирвэл дахин шалгаж зураг, бичлэг орсон эсэхийг хараад хуудсаа refresh (CTRL + R) хийх хэрэгтэй.

Асуулт №9. Хэрэглэгчийн бүртгэл хийгдэхэд сонголтоос хамааран асуух асуултыг өөр байлгаж болох уу?

Хариулт: Асуулгын форм ашиглаж үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Жишээ:

  • Хувь хүн/Байгууллагаас хамааран асуулт өөр байх

  • Эргэн холбоо барих мэдээллийг өөр өөр байдгаар тохируулах

Алхам 1. Асуулга - Асуулгын жагсаалт меню орох

Алхам 2. Форм үүсгэх товч дээр дарах

Алхам 3. Нэр бичиж дор хаяж нэг асуулт нэмж Үүсгэх товч дээр дарах (Нэмэх товч дээр дарж хэрэглэгчээс асуух асуултуудаа оруулах)

Алхам 4. Асуулт нэмэх

  • Нэр оруулах (Асуулгын хариулт хэсэгт харагдах нэр)

  • Асуулт: Хэрэглэгчээс асуух асуулт

  • Төрөл сонгох - Утга оруулна гэдгийг сонговол: Хэрэглэгч энэ асуултанд текст хариулт өгнө гэсэн үг юм.

  • Таг сонгох - Утга шалгах автоматаар бичигдэнэ. Тагын сонголтонд таны асуултанд тохирох сонголт байхгүй бол таг сонгохгүй байж болно.

  • Төрөл сонгох

    • Сонголт гэдгийг сонговол: Сонголт оруулах хуудас гарч ирнэ.

      • Сонголт нэмэх товч дээр дарах

      • Нэр оруулах (Хэрэглэгчийн сонголт дээр харагдах)

      • Утга оруулах (Асуулгын хариулт дээр харагдах)

      • Нуух асуулт сонгох: Хэдэн ч асуултыг нууж болно. Жишээнд: Утасны дугаар гэсэн сонголтыг хийхэд Имэйл хаягыг асуух шаардлагагүй учир Имэйл хаяг гэдэг асуултыг нууж байгаа гэх мэтээр нуух асуултыг сонгоно.

Алхам 5. Асуултаа хадгалах: Асуултын мэдээлэл бөглөж дуусаад хадгалах товч дарах

Алхам 6. Бүх асуултыг оруулж дуусаад дарааллыг зөв болгох. Асуултууд нь доор харагдаж байгаа дарааллаар эхнээсээ хэрэглэгчээс асуугдана. Тиймээс асуух дарааллыг гаргах хэрэгтэй. Ямар нэг сонголтоос хамаарсан асуулт бол тухайн сонголт хийлгэж буй асуултыг хамгийн дээр нь байрлуулах юм. Асуултын хойд талд байрлах 3ш хөндлөн зураас дээр дарж чирээд байрыг нь солино.

Алхам 7. Үүсгэх эсвэл Хадгалах товч дарах

Санамж: Асуулгын формыг өмнө нь үүсгээд дараагийн удаа ороход Үүсгэх товч Хадгалах гэж солигдсон байдаг. Асуултаа нэмээд хадгалахгүй эсвэл санаандгүйгээр байдлаар асуулт нэмэх хуудсаа хаавал асуулт нэмэгдээгүй байхыг анхаараарай. Тиймээс нэг асуулт нэмээд асуулгын формыг хадгалж байх хэрэгтэй юм.

Асуулгын формыг ярианы хариултанд тохируулдаг. Тиймээс хоёр аргаар ашиглаж болно. Жишээ:

  • Бүртгэл гэж бичихэд хэрэглэгчээр тухайн үүсгэсэн асуулгын формыг бөглүүлэх, бөглөж дуусахад энэ текст эсвэл мессеж блок үзүүлнэ гэж тохируулах

  • Бүртгэл гэдэг яриаг мессеж блокын аль нэг товч дээр дуудаж ажиллуулахаар тохируулах

Дээрх асуулгын формыг тестлэж үзвэл:

Хэрэглэгчийн хариулт: Асуулга - Асуулгын хариулт хуудсанд харагдана.

Асуулт №10. QPay-р төлбөрт төлөгдсөн хэрнээ захиалгын жагсаалтанд төлөв солигдохгүй байгааг яаж шалгах вэ?

Хариулт: Хэрвээ байгууллагын дансанд мөнгө орсон хэрнээ захиалгын төлөв солигдохгүй бол QPay төлбөр шалгана. Энэ тохиолдол нь маш цөөхөн тохиолдолд гардаг.

Алхам 1. Гүйлгээний утга дээрх захиалгын дугаарыг салгаж авах, гүйлгээний утга нь дараах загвартай харагдана.

qpay CB-31995-17298 CB-31995-17298 s TRX:1000

  • qpay - QPay-р төлөгдсөн төлбөр

  • CB - Chatbot.mn-р дамжиж хийгдсэн

  • 31995 - Захиалгын дугаар

  • 17298 болон TRX:1000.... - Тухайн гүйлгээг илэрхийлэх дугаар

Алхам 2. Захиалга - Захиалгын жагсаалт руу орж захиалгын дугаараар гүйлгээг хайх

Алхам 3. Захиалгын дэлгэрэнгүй рүү орох

Алхам 4. QPay төлбөр шалгах товч дээр дарахад төлөв солигдоно.

Асуулт №11. Ажилтантай холбогдох тохиргоог яаж хийх вэ? Ажилтан холбогдож дууссаны дараа автомат хариулагчаа хэрхэн асаах вэ?

Хариулт: Дээрх тохиргоог хийхдээ автомат хариулагч унтраах (cmd_bot_off) асаах (cmd_bot_on) яриаг ашиглана.

Алхам 1. cmd_bot_off болон cmd_bot_on яриаг тохируулах

  • Алхам 1.1 cmd_bot_off ярианд бот унтарлаа, хэрхэн асаах вэ? гэсэн тайлбарыг текстээр хариу тохируулах

  • Алхам 1.2 cmd_bot_on ярианд бот аслаа гэсэн тайлбар, нэмэлт үзүүлэх блокыг хариунд тохируулах

  • Алхам 1.3 Машин сургалт хийх заавар унших бол энд дарна уу.

Санамж: cmd_bot_on, cmd_bot_off гэсэн ярианууд системээс анх үүсдэг ба тогтмол бичигдсэн Асаах, Унтраах гэдэг үгс дээр өөр үгс нэмж бичиж болно. Жишээ:

  • cmd_bot_off ярианд ажилтантай холбогдох, чатлах, админтай бичих, унтар, untraah гэх мэт.

  • cmd_bot_on ярианд ас, on, автомат хариулагч ас, асаах, asaah гэх мэт үгс нэмж баяжуулах боломжтой.

Алхам 2. Эдгээр яриаг мессеж блок болон үндсэн цэсэнд тохируулах

  • Алхам 2.1 cmd_bot_off яриаг блокт (сонголт) Ажилтантай чатлах, оператортай чатлах, админтай холбогдох гэх мэт товч дээр дуудаж тохируулах

    • Тухайн сонгосон блокт товч нэмэх

    • Товчны нэр оруулах

    • Динамик контент төрлийг сонгох

    • Яриа дуудах гэдгийг сонгох

    • cmd_bot_off яриаг сонгох

    • Хадгалах товч дарах

Жич: Системтээс автоматаар үндсэн хариулт блок Админтай холбогдох товчтой үүсдэг. cmd_bot_off яриаг тохируулсан байдаг.

  • Алхам 2.2 cmd_bot_on яриаг үндсэн цэсэнд Бот асаах товч дээр дуудаж тохируулах

    • Тохиргоо цэс рүү орох

    • Үндсэн цэс таб сонгох

    • Цэс нэмэх - Дэд цэсгүй

    • Динамик агуулга төрөл сонгох

    • Төрөл - Яриа дуудах гэдгийг сонгох

    • Утга - cmd_bot_on яриаг сонгох

    • Хадгалах товч дарах

    • Үндсэн цэс нийтлэх

Санамж: Дээрх жишээг хэрэглэгч нарт Чатбот ХХК санал болгож байгаа ба өөрийн дураар эдгээр яриаг хаанаас яаж дуудахыг тохируулах боломжтой. Жишээ нь блок бүрийн дор ажилтантай холбогдох сонголт оруулах гэх мэт.

Асуулт №12. Хуудас холбох үед 'Танд facebook хуудас байхгүй байна.' гэсэн анхааруулга гарвал яаж засах вэ?

Хариулт: Дараах алхамын дагуу алдааг засаарай.

Алхам 1. chatbot.mn-ээс гарах

Алхам 2. chatbot.mn-рүү facebook-ээрээ нэвтрэх https://chatbot.mn/login/

Алхам 3. Edit Settings товч дарах

Алхам 4. Холбох page-ээ сонгон check хийн Next товч дарах

Алхам 5. What is chatbot allowed to do? хэсэгт бүх хэсгийг Yes болгож Done товчийг дарна.

Алхам 6. You've now linked Chatbot.mn to Facebook хуудасны OK товч дарах

Алхам 7. Үндсэн хуудас гарч ирэхэд ботууд гарч ирнэ. Холбох товч дээр дарахад хуудас холбох хуудас руу шилжинэ.

Алхам 8. Холбох товч дээр дарахад амжилттай холбогдож ботоо цааш хийхэд бэлэн болно.

Асуулт №13. Qpay холболт хэрхэн хийх вэ?

Хариулт: Бид QPAY-н холболтын хүсэлтийг хүлээж авч ажлын 3-5 хоногт баталгаажуулалт хийж хариу мэдэгддэг. Та дараах дарааллын дагуу хүсэлтээ бөглөх юм.

Алхам 1. Систем - Төлбөрийн холболт цэс рүү орох

Алхам 2. Qpay - Дансны мэдээлэл таб нээх

Алхам 3. Хувь хүн байгууллага эсэхээ сонгох

Алхам 4. Шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв бөглөх

  • Үндсэн мэдээлэл оруулан хадгалах товч дарах, бөглөж дуусахад зөв тэмдэг гарч ирнэ.

  • Гэрчилгээний зураг оруулан илгээх товч дарах, бөглөж дуусахад зөв тэмдэг гарч ирнэ.

  • Хариу мэдэгдэх хүртэл түр хүлээх

Санамж: Хэрвээ мэдээлэл үнэн баттай биш тодруулах нэмэлт зүйл байгаа бол, дансны дугаар буруу, нэр зөрсөн, гэрчилгээний зураг гаргацтай биш гэх мэт шалтгаанаар манай ажилтан дахин холбогдож мэдээллийг шинэчлэн авах болно.

Хэрвээ буруу бол мэйлээр харилцах эсвэл хүсэлтийн хуудас руу орж буруу мэдээлэл оруулсан алхамын нэр дээр дарж шинэчлэн бөглөх боломжтой.

Асуулт №14 Хэрхэн чатботын түрээсийн төлбөр QPay-р төлөх, нэхэмжлэх авах вэ?

Нэмэлт тайлбар: Чатботын төлбөр нь бот үүсгэсэнээс хойш 1 сарын хугацаанд туршилтын хугацаанд ашиглах эрхтэй байна. Хэрвээ багц руу шилжих хүсэлт илгээгээгүй, төлбөр төлөгдөөгүй бол туршилтын хугацаа дуусахад үнэгүй багц руу автоматаар шилжинэ. Ашиглаж буй тухайн багцийн хугацаа дуусахад үнэгүй багц руу шилждэг. Систем - Биллинг цэс рүү орж дараах зааврын дагуу хүсэлт илгээж төлбөрөө төлөөрэй.

Үнэгүй багц бол:

Багц солих болон нэмэлт боломж ашиглах хүсэлт илгээж болно.

Багц солих:

  1. Багц солих товч дээр дарахад дараах POP-UP гарч ирнэ.

  2. Солих багцаас сонголт хийх

  3. Хугацаа сонгох (хугацаанаас хамааран төлбөр өөрчлөгдөж харагдана.)

  • Про багц сонгосон үед: Нэмэлт боломж сонгох сонголт гарч ирнэ, ашиглах нэмэлт чагтлах

  • ВиАйПи багц сонгосон үед: Нэмэлт багц нь дагалдах багц байна.

Сонголтууд хийгдэж дууссан бол Хүсэлт илгээх товч дарах

Хүсэлт илгээгдсэний дараа: (Төлбөрийн сонголт хэсгийг уншина уу.)

Хүсэлт цуцлах бол Цуцлах товч дээр дарах

Нэмэлт ашиглах:

  1. Нэмэлт ашиглах товч дээр дарахад дараах POP-UP гарч ирнэ.

  2. Ашиглах нэмэлтээс сонголт хийж чагтлах

  3. Хугацаа сонгох (хугацаанаас хамааран төлбөр өөрчлөгдөж харагдана.)

Хүсэлт илгээгдсэний дараа: (Төлбөрийн сонголт хэсгийг уншина уу.)

Хүсэлт цуцлах бол Цуцлах товч дээр дарах

PRO эсвэл VIP багц ашиглаж байгаа бол:

Багц солих болон хугацаа сунгах хүсэлт илгээж болно.

Багц солих:

Санамж: Өмнөх багцын хугацаа дуусаагүй үед багц солих хүсэлт илгээвэл дараагийн багц руу орно. Одоогийн багцын дуусах хугацаанаас үргэлжлүүлэн дараагийн багцын хугацаа нь тооцогдож эхлэнэ. Хэрвээ хүсэлт илгээж буй тухайн үеийн хугацаанаас шинэ багцаа ашиглахыг хүсвэл 77441616 дугаар луу холбогдож одоогийн багц хүчингүй болсоны дараа багц солих хүсэлт илгээж болох юм.

  1. Багц солих товч дээр дарахад дараах POP-UP гарч ирнэ.

  2. Солих багцаас сонголт хийх

  3. Хугацаа сонгох (хугацаанаас хамааран төлбөр өөрчлөгдөж харагдана.)

  • Про багц сонгосон үед: Нэмэлт боломж сонгох сонголт гарч ирнэ, ашиглах нэмэлт чагтлах

  • ВиАйПи багц сонгосон үед: Нэмэлт багц нь дагалдах багц байна.

Сонголтууд хийгдэж дууссаны дараа Хүсэлт илгээх товч дарах

Хүсэлт илгээгдсэний дараа: (Төлбөрийн сонголт хэсгийг уншина уу.)

Хүсэлт цуцлах бол Цуцлах товч дээр дарах

Багц солихдоо ижил багц сонгогдсон байвал дараах анхааруулга гарах ба энэ тохиолдолд Хугацаа сунгах сонголтоор хүсэлт илгээх юм.

Хугацаа сунгах:

Санамж: Одоогийн багцын хугацаа дуусаагүй үед хугацаа сунгах хүсэлт илгээвэл дараагийн багц руу орно. Одоогийн багцын дуусах хугацаанаас үргэлжлэн тооцоологдоно.

  1. Хугацаа сунгах товч дээр дарах

  2. Хугацааг тоогоор оруулах

  • Про багц бол: ашиглах нэмэлт чагтлах

  • ВиАйПи багц бол:

Хүсэлт илгээгдсэний дараа (Төлбөрийн сонголт хэсгийг уншина уу.)

Хүсэлт цуцлах бол Цуцлах товч дээр дарах

Төлбөрийн сонголт:

QPay-г хүссэн банкны аппликейшнаар уншуулах, төлбөр төлөгдсөний дараа багц автоматаар идэвхитэй болж үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болно.

Нэхэмжлэх авах товч дээр дарахад PDF файл татагдана.

Гүйлгээний утга дээрх дугаарыг заавал бичих, төлбөр хийгдэх хугацааг анхаарах, төлбөр орсоны дараа ажилтан шалгаж багц идэвхитэй болгосноор үйлчилгээг цаашид ашиглах боломжтой болно.

Асуулт №15. Слот гэж юу вэ?

Танилцуулга

Слот гэдэг нь яриа болон блокоос блок дуудагдах үед мэдээллийг өөр өөр дамжуулах боломж юм. Блокын харагдац загвар нь ижил байх ба ямар нэг сонголтоос хамааран утга өөрчлөгдөх блок өрөх үед хэрэглэнэ.

  • Салбарын мэдээлэл (Хаяг, цагийн хуваарь, утас, нэр гэх мэт)

  • Дансны мэдээлэл (Дансны дугаар, данс эзэмшигчийн нэр)

  • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл (нэр, үнэ, орц, өнгө гэх мэт)

Слот хүлээж авах боломжит блок төрөл нь:

  • Хөндлөн жагсаалт (гарчиг, дэд гарчиг)

  • Текст+товч текст оруулах

  • Cонголтын текст оруулах

Анхаарах зүйл: Мэдээллийг өөр өөрөөр дамжуулах боловч зураг болон товчыг өөрчлөх боломжгүй. Загвар блок (хөндлөн жагсаалт, сонголт, текст+товч) -н товч бүх тохиолдолд ижил зүйл дуудагддаг байх, загвар блок хөндлөн жагсаалт байх үед зураг болон URL ижил байх шаардлагатай, гэхдээ энэ хоёр утга нь хоосон байж болдог.

Слот нэмэх, тохируулах заавар:‌

Товч / Сонголт / Үндсэн цэс

Алхам 1. Товч нэмэх/Сонголт нэмэх үед Слот нэмэх товч дарах

Алхам 2. Слотын key бичих

Алхам 3. Слотын value бичих

Алхам 4. Төрөл: Блок, блок жагсаалтаас слот хүлээж авах блок сонгох

Алхам 5. Слот хүлээж авах блокт слотын key-г {{слотын key}} бичих

{{title}}
{{price}}

Харилцан яриа

Алхам 1. Харилцан яриа - Талбар нэмэх (асуулгын формын асуулт нэмэх үйлдэлтэй ижил төстэй)

Алхам 2. Яриа үүсгэх

Алхам 3. Ярианы харилтанд дамжуулах талбар болон слот хүлээж авах блок сонгох

Алхам 4. Слот хүлээж авах блок дээр талбарын нэрийг {{талбарын нэр}} бичих

{{phone}}

Тест хийх: Товч+товч болон Сонголт

  • Example 1 дарахад title: Example One, price: 15000₮

  • Example 2 дарахад title: Example 2, price: 20000₮ гэх утгуудыг дамжуулж харуулна.

Тест хийх: Сонголт

  • Slot 1 дарахад title: Quick Slot 1, price: 45$

  • Slot 2 дарахад title: Quick Slot 2, price: 3$ гэх утгуудыг дамжуулж харуулна.

Тест хийх: Үндсэн цэс

Туслах цэсээс - Үндсэн цэс товч дарахад title: Үндсэн цэс, price: 444$ гэх утгуудыг дамжуулж харуулна.

Тест хийх: Харилцан яриа

  • Хэрэглэгчээс утасны дугаар асууж хэрэглэгчийн бичсэн утгийг мессеж блок дээр харуулна.

Last updated