2020.04.20-04.24

1. Facebook comment - Сomment устгадаг боллоо.

Reply comment бичихээр тохируулсан постны комментыг устгах тохиргоотой болсон. Энэ нь зүй зохистой биш үгс коммент дээр бичигдвэл таниад устгаж болно гэсэн үг юм.

Тухайн нэг постны устгах тохиргоо: (зөвхөн сонгогдсон пост дээр ажиллана)

Алхам 1. Постны дэлгэрэнгүй рүү орж коммент устгах эсэхийг идэвхитэй болгох

Алхам 2. Доод хэсэгт нь устгах тохиргоо нэмэх товч дарах

Алхам 3. Харилцан ярианы ярианаас устгах үгс орсон яриаг сонгож хадгалах товч дарах. Устгах тохиргоонд хэдэн нь ч яриа сонгож болно.

Ерөнхий устгах тохиргоо: (Ерөнхий хариултыг ашиглана гэдэг нь идэвхтэй постуудын хувьд ажиллана.)

Алхам 1. Постны дэлгэрэнгүй рүү орж Коммент устгах эсэх болон Ерөнхий хариултыг ашиглана гэдгийг идэвхитэй болгох

Алхам 2. Постны жагсаалтуудыг дор Ерөнхий устгах тохиргоо таб сонгож орох

Алхам 3. Ерөнхий устгах тохиргоонууд гэсний хойд талын Нэмэх товч дарах

Алхам 4. Харилцан ярианы ярианаас устгах үгс орсон яриаг сонгож хадгалах товч дарах. Устгах тохиргоонд хэдэн нь ч яриа сонгож болно.

Санамж: Устгах үгсийг нэг харилцан ярианд оруулан сургасан байх шаардлагатай.

2. Хэрэглэгчийн таг хуудас шинэчлэгдсэн.

  • Таг нэмэхэд нэр тайлбар оруулах (өмнө нь facebook label идэвхитэй болгодог байсан)

  • Field засах буюу Тагын тайлбар солих (харандааны icon)

  • Field устгах буюу Таг устгах (хогийн савны icon)

  • Үүссэн таг руу блок сонгож оруулах (блок, утга хамтад нь тохируулдаг байсан)

    - Field блок тохируулах (menu icon)

    • Мессеж блок сонгох дээр дарж блокоо сонгох

    • Таг руу хэдэн ч блок нэмж болно.

  • Үүссэн таг руу утга оруулах (блок, утга хамтад нь тохируулдаг байсан) - Field утга тохируулах (chat icon)

    • Нэмэх icon дээр дарж үгээ бичихэд нэмэгдэнэ.

    • Таг руу хэдэн ч үг нэмж бичиж болно.

    • Машин сургалт - User segment сургалт таб руу орж машин сургалт хийх

3. Ботын тохиргоо - Хариулт бүрийн өмнө бичиж байна (typing) блок илгээх эсэх тохиргоотой болсон.

Тохиргоо - Ерөнхий (Ботын тохиргоо хэсэгт нэмэгдсэн.)

Бичиж байна (typing) блок нь: Нэг блок дээр олон зүйл оруулсан бол дунд нь typing нэмж өгсөнөөр автомат хариулагч бичиж дуусаагүй байна гэдгийг илэрхийлдэг. Мөн хэрэглэгч рүү хариу бичиж байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.

  • Идэвхтэй болговол: Хэрэглэгч рүү илгээж буй блок, текст бүрийн урд автоматаар typing илгээдэг байна гэсэн үг. Тогтмол идэвхитэй байна.

  • Идэвхгүй болговол: Бичиж байна гэсэн блок шидэгдэхгүйгээр блок, текст нь шууд илгээгдэнэ.

4. Блокын товчноос хэрэглэгчийг таг руу нэмэх, тагаас хасах боломжтой болсон.

Таг нь дараах товчны төрлүүдэд ажиллана.

Таг нь дараах товчны төрлүүдэд ажиллахгүй.

  • Блок

  • Бараа дуудах

  • Агуулга дуудах

  • Яриа дуудах

  • Хариу үйлдэл дуудах

  • Захиалга үүсгэх

  • Вебформ дуудах

  • Статик хуудас дуудах

  • Холбоос

  • Тусгай утга

  • Утас (тохиргоо хадгалагдахгүй)

  • Байршил (тохиргоо хадгалагдахгүй)

  • Таг нэмэх гэдэг нь тэрхүү товч дээр дарсан хэрэглэгч нарыг сонгож тохируулсан таг руу нэмнэ.

  • Таг хасах гэдэг нь товч дээр дарсан хэрэглэгч тохируулж өгсөн таганд өмнө нь орсон байсан бол хэрэглэгчийг тагаас хасна.

Таг нь товчоос гадна блок болон үг бичихэд ажилладаг байна. (Хэрэглэгч - Хэрэглэгч таг)

Таг руу орсон хүмүүсийг тагаар шүүх, хэдэн хүн байгааг харах. (Хэрэглэгч - Хэрэглэгч)

Нэг товч дээр таг нэмэх, хасах сонголт хамтдаа болон нэмэх хасах сонголт нь хэдэн ч удаа байж болно.

Таг нэмэх, хасах заавар доорх зааврын дагуу ижил ажиллагаатай байна.

Алхам 1. Нэмж байгаа товч дээр Үйлдэл нэмэх товч дарах

Алхам 2. Таг нэмэх/хасах сонголт хийх

Алхам 3. Select гэсэн dropdown дээр дарж өмнө нь үүсгэсэн тагаас сонголт хийх эсвэл шинээр бичиж нэмэх

Алхам 4. Хадгалах товч дарах

Дээрх жишээ нь: Холбоо барих гэсэн товч дээр дарахад Холбоо барих нэртэй таг руу хэрэглэгчийг нэмэх юм.

5. Мессеж блок - Текст товч, Сонголт төрөл дээр дараах өөрчлөлт гарсан.

  • Текст хоосон үед блок улаан хүрээтэй харагдана.

  • Товчтой (640), товчгүй (2000) үед зөвшөөрөгдөх хэмжээг санамж дээр харуулна.

6. Мессеж блок - Хоосон, дутуу өрөлт хийгдсэн блок facebook messenger рүү илгээгдэхгүй болсон.

Хэрвээ блок дээр заавал бөглөгдөх шаардлагатай мэдээлэл дутуу, хоосон бол facebook messenger дээр илгээгдэхгүй. (Өмнө нь хоосон эсвэл дутуу өрөлттэй блок нь бичиж байна гэж харагдаж байгаад огт илгээгддэггүй байсан.)

Жишээ нь: Хөндлөн жагсаалтын зурагнаас бусад нь хоосон, текст товч болон сонголтын текст хоосон үүсгээд тест хийхэд эдгээр нь илгээгдэхгүй.

Last updated