2020.07.16-07.24

1. Facebook постны олон хариулт тохируулах

Тухайн постын хариулт болон ерөнхий хариулт тохиргоо ижил тохиргоо хийгдэнэ. Олон хариултаас санаандгүйгээр аль нэг хариу өгөх боломжтой болгоно.

Пост тохиргоо хийхээс өмнө блок болон яриа нэмсэн байх.

Алхам 1. Пост - Пост тохиргоо цэс рүү орох

Алхам 2. Хариулт нэмэх эсвэл хуучин хариулт засах

Алхам 3. Хариултын төрөл сонгох

  • Яриа - Хэрэглэгч харилцан яриа хэсэгт сургаж өгсөн яриануудаас бичих буюу хэрэглэгчийн юу гэж асуухыг урьдчилан таамаглаж агуулга ойлгож хариулна. Харилцан яриа цэсийг тайлбарласан заавар, хичээлийг үзээрэй.

    • Яриа тохируулах - Хэрэглэгчийн бичиж өгөх боломжит асуултуудыг сургаж өгсөн яриаг сонгох. Тохируулсан ярианд машин сургалт хийгээгүй бол Машин сургалт хийх (заавар унших)

  • Үндсэн хариулт: Хэрэглэгчийн бичсэн яриаг ойлгоогүй үед хариулах

Алхам 4. Messenger хариулт нэмэх товч дээр дарах

  • Хариултын төрөл сонгох

    • Текст - Чатаар ямар текст илгээхээ бичиж өгнө.

    • Мессеж блок - Өмнө нь угсарсан блокуудаас хариултанд тохирох блокоо сонгох

  • Нэмэлт бичих: Энэ нь харилцан яриа нь талбартай үед бичигдэнэ.

  • Хадгалах товч дарах

2 хариултны харагдах байдал:

Алхам 5. Коммент хариулт нэмэх товч дээр дарах

  • Коммент хариулт бичих

  • Хэрэглэгчийн нэрийг mention хийх эсэхийг сонгох

  • Нэмэлт бичих: Энэ нь харилцан яриа нь талбартай үед бичигдэнэ.

  • Хадгалах товч дарах

2 хариултны харагдах байдал:

Алхам 6. Хадгалах товч дарах

Хариултын тоон дээр дарахад ямар хариулт тохируулсан байгаа нь харагдана. Заавал хариулт засах товч дээр дарж харах шаардлагагүй гэсэн үг юм.

2. Устгагдсан комментын жагсаалт

Постын устгах тохиргооны дагуу устгагдсан комментуудын жагсаалт байна.

Пост - Устгагдсан коммент цэс рүү орох

Хэрэглэгч блок хийх товч дарахад дараах POP UP нээгдэнэ. Тайлбар оруулан Блок товч дарахад хэрэглэгч нь Блок хийгдсэн цэс рүү орно.

3. Постны комментонд блок хийгдсэн хэрэглэгч нарын жагсаалт

Устгагдсан коммент цэсээс гараар блок хийгдсэн хэрэглэгч нарын жагсаалт харагдана.

Last updated