2020.08.31-09.11

1. Бараанд нэмэлт утга оруулах

Бараа нэмэх үед Нэмэлт утга гэсэн талбар нэмэгдсэн. Энэ нь тухайн байгууллагын хувьд дотоод барааны дугаар, брэнд, SKU code, ангилалын код гэх мэт хүссэн утга байж болно. Заавал оруулах утга биш, хэрэглэгч нарт харагдахгүй дотооддоо мэддэг байх барааны код юм.

2. Захиалгын жагсаалтыг нэмэлт утгаар шүүх

Алхам 1. Нэмэлт утгаар хайх сонголт дээр дарах

Алхам 2. Нэмэлт утга сонгох

3. Захиалгын жагсаалтыг хайлтын үр дүнгээр excel татаж авдаг болгох

Захиалгын жагсаалт нь өмнө нь тохиргоо, үүсгэсэн он сараар шүүхэд excel татаж авдаг байсан.

Одоо нэмэлт хайлт болон хайх хэсэгт бичигдсэн үгээр илэрц гарч ирсэн тохиолдолд татаж авах боломжтой.

Захиалгын төлөв: Үүсгэсэн, Төлбөрийн төлөв: Төлөгдсөн, Хайсэн үг: test 2ш илэрц гарч ирсэн.

Татагдсан файл:

4. Захиалгын жагсаалтыг бараагаар шүүх

Алхам 1. Барааны нэрээр хайх сонголт дээр дарах

Алхам 2. Барааны нэр сонгох

5. Захиалгын дэлгэрэнгүй хуудас хэвлэх

Алхам 1. Захиалга - Захиалгын жагсаалт - Захиалга дэлгэрэнгүй хуудас руу орох

Алхам 2. Хэвлэх товч дээр дарахад шинэ хуудас нээгдэж дараах хуудас харагдана.

Алхам 3. Шинэ нээгдсэн хуудаснаас дэлгэцийн screenshot хийх эсвэл хэвлэх товч дээр дахин дарахад Хэвлэх команд өгөх хуудас нээгдэнэ. Хэвлэх үеийн өөрийн тохиргоог нь хийж PDF болгон хадгалах, принтер лүү хэвлэх гэх мэт командыг хэрэглэгч өөрийн дураар өгөх юм.

Жишээ нь: Хадгалагдсан PDF-н харагдах байдал

6. Эхлэл асуултанд тохируулагдсан зүйл устах үед автоматаар нийтлэгддэг болсон.

Эхлэл асуултны аль нэг асуулт дээр тохируулагдсан блок устах үед хоосон харагдаж байгаа ба бот эзэмшигчээр Нийтлэх товч даруулахгүйгээр хоосон блоктой нь хасагдсан байдлаар мессенжер дээр харагдах юм.

7. Эхлэл хэсэгт тохируулсан блок устах үед автоматаар Угтах зурвасыг тохиргоонд нэмж нийтлэгддэг болсон.

Хэрвээ Эхлэл хэсэгт Угтах зурвасаас өөр блок тохируулсан байгаад тэрхүү блокоо устгавал системээс Угтах зурвасыг автоматаар сольж тохируулаад бот эзэмшигчээр Нийтлэх даруулах шаардлагагүй Get Started буюу чатбот дээр алдаа гарахгүйгээр ажиллах юм.

8. Холбосон зүйл нь устсан байгаа мессеж блокын сонголт, товч нь мессенжер дээр харагдахгүй болсон.

Сонголт:

Товч:

9. Асуулгын хариулт, вебформын хариултанд огноо нэмэгдэж харагдана.

Энэ нь тухайн мэдээллийг бөглөсөн он сар байна.

Асуулга - Асуулга хариулт цэс

  • Тухайн асуулгыг бөглөж дууссан, дуусаагүй үл хамааран мессеж илгээх товч харагдана.

Вебформ - Вебформ хариултууд цэс

10. Масс мессеж үүсгэх товч түр идэвхигүй болох

Илгээж буй масс мессежийн төлөв Үүсгэсэн гэж байвал идэвхигүй харагдана. Энэ нь масс мессежийн хүсэлт илгээгдсэний дараа илгээж эхлэх хугацаа нь хэрэглэгчийн тооноос хамааран өөр өөр байдаг учраас нэг утга санаатай мессежийг олон үүсгэхгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Масс мессеж илгээгдэж дууссаны дараа товч идэвхитэй харагдах ба Түгээлтийг мэдээллийг шинэчлэхэд алдаа гарахгүй юм.

Last updated