Аналитикс
Last updated
Last updated
Чатбот хэрэглэгч нарын тоон үзүүлэлт, хандалт хэрэглээ гэх мэт төрөл бүрийн график хүснэгт харах боломжтой. Аналитикс хуудасны бүх мэдээлэл нь real-time тоон мэдээлэл харуулж байгаагаараа Тайлан цэснээс ялгаатай юм.
Хэрэглэгчийн статистик хуудасны графикын меню дээр дарахад SVG PNG CSV гэсэн төрлүүдээр татаж авах сонголт гарч ирнэ.
Mouse-аа дээгүүр нь гүйлгэх үед тоон үзүүлэлтүүд харагдана.
7 хоног, сар, сүүлийн 7 хоног, сүүлийн 30 хоног гэсэн табуудыг сонгон тоон анализ харах ба өөрийн дурын хугацаа сонгож мэдээлэл харах боломжтой.
Нийт асуулт буюу хэрэглэгч нараас орж ирсэн чатны тоо
Доорх жишээ графикыг уншихдаа тухайн өдөр (2020.08.03) get started дарсан хэрэглэгч 5ш, бот руу хандсан хэрэглэгч 3ш, Нийт 8ш хэрэглэгч нийт 23ш асуулт буюу чат бичсэн гэсэн үг юм.
Алхам 1. Аналиктикс - Асуулгын статистик цэсрүү орох
Алхам 2. Графикын дээд буланд байрлах товч дээр дарахад тухайн 7 сонгосон хугацаан дах хэрэглэгч нарын PSID татагдана.
Энэ нь тухайн анализыг бодит, үнэн зөв болохыг нягтлахад туслах юм.
Татагдсан excel-с PSID гэсэн баганаас сонгон дээд хэсэгт гарч ирэх 16н оронтой тооноос сүүлийн 0-г үлдээн хуулж авах
Хэрэглэгч - Хэрэглэгч цэснээс хайхад хандалт хийсэн хэрэглэгч гарч ирнэ.
Чатын түүх шалгахад сүүлд хандалт хийсэн огноо, хэрэглэгчийн хүснэгтэнд харагдах огноо нь EXCEL дээрх Date-тэй ижил байна. Энэ нь тухайн хэрэглэгч энэхүү өдөр шинээр нэмэгдсэн эсвэл сүүлд хандсан хэрэглэгч гэдгийг батлаж байгаа юм.
Хэрэглэгч, Хэрэглээ хандалт, Хамгийн их үзсэн цэс гэсэн цэсүүд дээрх хүснэгт график нь бүх мэдээллийг тогтмол сүүлийн 7 хоногоор харуулахаар тохируулсан.
Цонх тус бүр дээрх баруун талын дээд буланд байрлах гурван цэг дээр хулганаа байршуулж тохиргооны цэсийг гарган ашиглаж болно. Доорх жишээ зургаанаас харна уу.
Дээрх зурган дээр харагдах Option цэснээс дараах гурван үйлдлийг хийж болохоор байна.
Inspect – Тухайн график цонхны мэдээллийг Excel программаар уншиж болохуйц файл хэлбэрээр тайлан татах (тохируулагдсан тухайн хугацааны мэдээлэл гарах болно)
Customize time range – Тухайн графикийн харагдах цагийн интервалын тохиргоог хийх
Он сараа сонгоод Update товч дарах
Full screen – Тухайн графикийг бүтэн дэлгэцээр харах боломжтой.
Мөн хугацааны интервалыг хулганаараа график дээр чирэн нарийвчлан харах боломжтой
Хэрвээ хүснэгтэнд харуулсан мэдээлэл байвал мэдээллээ export хийхдээ option сонголтоос гадна Raw болон formatted товч дээр дарж татаж авч болно.
Bot Нийт давтагдашгүй харилцагчид - сүүлийн 7 хоногт орж ирсэн нийт давтагдашгүй хэрэглэгчийн тоо (1 хүн 1 удаа л тоологдоно)
Bot Давтагдашгүй харилцагчдын хандалт өдрөөр - 7 хоногтоо давтагдсан тоогоор хэрэглэгчийн хандсан тоо тоологдоно. Тухайн өдөртөө давтагдашгүй тоологдоно (1 хүн 1 удаа л тоологдоно) . 7 хоногийн өдрүүдэд давтагдах боломжтой. (1 хүн 1 болон 3 дах өдөр чат руу орвол 2 удаа тоологдоно.)
Bot Давтан хандалт хийсэн харилцагчид - Тухайн өдөртөө session тасрах (30секундээс дээш) хугацаанд идэвхигүй байж байгаад дахин чат руу бичсэн хүн болон хуучин хэрэглэгчийн хандалтын тоо (1 хүн 1 удаа л тоологдоно)
Bot Шинээр хандалт хийсэн харилцагчид - Шинээр бот руу орж ирсэн хэрэглэгчийн тоо ( 1 хүн 1 удаа л тоологдоно)
Ботын таниагүй асуулт (харилцагчдын тоогоор)
Давтан хандалт хийсэн харилцагчдын ярианы нийт хугацаа минутаар (Daily top 5)
Давтан үйлчлүүлсэн хэрэглэгчид (нийлбэр тоо)
Давтан орсон хэрэглэгчид нийт үйлчилгээ авсан хугацаа (цагаар)
Bot хариулт өгөөгүй асуулт (хугацаагаар)
Bot нийт харилцсан яриа (хугацаагаар)
Bot Харилцагчдын хандалт болон өсөлтийн график:
Сонгогдсон хугацаанд (Тогтмол 7 хоног) Тухайн өдрийн шинээр орж ирсэн хүний тоо - цэнхэр багана
Тухайн сонгосон хугацааны интервалд (7 хоногт) Интервалын эхний өдрөөс эхлэн тухайн өдөр хүртэлх шинэ хэрэглэгчийн өсөлтийн нийлбэр тоо -черниль ягаан багана
Bot Нийт харилцагчдын өдрийн дундаж хэрэглээ (7 хоногт - минутаар) - Тухайн өдрийн боттой харилцаж буй хугацааг хэрэглэгчийн тоотой харьцуулсан дундаж хугацаа
Bot Нийт харилцагчдын өдрийн дундаж тоо (7 хоногт) - Өдөрт хандсан хэрэглэгчийн тоо, нэг хэрэглэгчийн нэг удаа тоолно.
Bot Хугацаан дахь Блок хариултын стат (pie chart) - тогтмол 7 хоногоор мессеж блок цэсэнд байгаа блокуудаас хамгийн их илгээсэн блокын хувийг харуулна. Блок байхгүй хариултанд текст, кодноос динамикаар зурагддаг мэдээлэл, агуулга гэх мэт зүйлс орж тоологдоно.
Bot Харилцагчдын түүх - тухайн өдрийн одоогийн цаг хүртэлх, зөвхөн хэрэглэгчийн гараас чат бичсэн текстийн түүх, ботын хариулт хураангуйгаар (товч дарах эсвэл сонголт хийж мэдээлэл харсан үед энэ хүснэгтэд тоологдохгүй )
Bot Шинэ харицагчийн яриа минутаар (Daily top 5) - Тухайн өдрийн хамгийн их хугацаагаар харилцсан TOP 10 шинэ хэрэглэгчийн нэр, хугацаа(минутаар), тухайн өдөр чат руу орж ирсэн тоог харуулна.
Bot Давтан хандалт хийсэн харилцагчдын ярианы нийт хугацаа минутаар (Daily top 5) - Тухайн өдрийн хамгийн их хугацаагаар харилцсан TOP 10 хуучин хэрэглэгч болон давтан орсон хэрэглэгчийн нэр, хугацаа(минутаар), тухайн өдөр чат руу орж ирсэн тоог харуулна.
Тухайн өдөрт хамгийн олон дарагдсан TOP 10-н товч
Тухайн өдөрт хамгийн олон удаа илгээгдсэн TOP 5-н блок
Тухайн өдөрт хамгийн цөөхөн удаа илгээгдсэн TOP 5-н блок