Дата бэлдэхэд анхаарал зүйлс
Last updated
Last updated
Үндсэн цэс: Туслах цэс болон дэд сонголт бүхий чухал гэсэн зүйлс багтаана. Хэрэглэгч чат руу орж ирээд хамгийн их асуух, харах, сонгох магадлалтай гэсэн зүйлсийг оруулна.
Нийт 3 эгнээ байж болно. Эхний эгнээ 3ш, дэд цэс - 5ш товчтой.
Үндсэн хариулт: Энэ нь хэрэглэгчийн асуусан асуултыг ойлгохгүй үед тогтмол шидэгддэг. Ажилтантай холбогдохыг санал болгох, утасны дугаар, хаяг байршил гэх мэт холбоо барих мэдээлэл байвал зохимжтой.
Үдэлтийн блок: Хэрэглэгч холбогдсоноос хойш 5 мин ямар үйлдэл хийгээгүй үед илгээдэг блок юм. Жишээ нь: Танд өөр асууж тодруулах зүйл байна уу? эсвэл Манайхыг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа гэх мэт утгатай текст байна.
Угтах зурвас: Get started товчийг дарсний дараа greeting хуудас гарна. Greeting хэсэг дээр угтах зурвас болон үндсэн цэс гэсэн бүтэцтэй.
Үндсэн цэсийг ямар төрлийн блокоор хийхийг шийдэх хэрэгтэй. Блокнууд нь дараах боломжит зохиомжтой байна.
1- 3ш товч нэмж болно.
Текст товчны текст урт: товчтой үед 640 тэмдэгт, товчгүй үед 2000 тэмдэгт - үүнээс дээш бичигдэхгүй.
Сонголтны текст урт: сонголттой, сонголтгүй аль ч үед 2000 тэмдэгт - үүнээс дээш бичигдэхгүй.
Товчны нэрний текст урт: Сонголт 20 тэмдэгт, Товч 23 тэмдэгт - үүнээс дээш бол гүйтэц харагдахгүй ... гэж харагдана.
Зургийн хэмжээ:
Хөндлөн жагсаалт - Дөрвөлжин: 1:1
Хөндлөн жагсаалт - Хөндлөн: 1.91:1
Категори, Ангилал: 1.91:1
Бараа болон агуулга: 1:1
Харилцан ярианы дата бэлдэх гэдэг нь тухайн нэг бүтээгдэхүүнээс хамааран хэрэглэгч хамгийн их асуудаг асуултыг хэрэглэгчийн бичиж болох бүх тохиолдлоор оруулна. Бидний бэлтгэсэн асуулт орж ирэхэд юу гэж хариулах вэ? гэдгийг шийднэ. Гарын авлага, жишээ үзэх бол энд дарна уу.
Хамгийн энгийн жишээ дурдахад: Би ботоор алим зардаг. Хэрэглэгч үргэлж алимны 1кг-н үнийг асуудаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Хувь хүн, байгууллага хамааралгүй Голомт банкны данстай байх
Систем - Төлбөрийн холболт - Social Pay
Дансны эзэмшигчийн нэр (банк дээр бүртгэлтэй байдаг нэрээр)
Дансны дугаар
Систем - Төлбөрийн холболт - QPay
Байгууллагын регистрийн дугаар
Компанийн нэр
Утасны дугаар
Албан хаяг
Банк
Дансны эзэмшигчийн нэр (банк дээр бүртгэлтэй байдаг нэрээр)
Дансны дугаар
Дансны валютын төрөл
Үйл ажиллагааны чиглэл
Гэрчилгээний нүүрэн тал файлаар
Гэрчилгээний файл ар тал файлаар
Регистрийн дугаар
Утасны дугаар
Товч тайлбар – Qpay ашиглаж буй шалтгаан
Албан ёсны гэрийн хаяг
Банк
Данс эзэмшигчийн нэр (банк дээр бүртгэлтэй байдаг нэрээр)
Дансны дугаар
Дансны валютын төрөл
Иргэний үнэмлэхний нүүрэн талын зураг файлаар
Иргэний үнэмлэхний ар талын зураг файлаар