Live agent (Нэмэлт)

Нэмэлт

Нэмэлт нь VIP багц дээр үнэгүй дагалдаж, PRO багц дээр тус бүрт нь худалдаж авч ашиглана. Үнийн мэдээлэл харах бол энд дарна уу.

  • Харилцагчийн оператор эрх

  • Харилцан ярианы түүх харах, татаж авах

Заавар, танилцуулга

Автомат хариулагч унтарсан байхад ботын эзэмшигч facebook page-н inbox хэсгээс биш chatbot.mn платформ дээрээс харилцагчтай чатлах, мэдээлэл өгөх боломжтой юм.

  • Хэрэглэгч админтай холбогдох, оператортой холбогдохыг хүсч чатботны автомат хариулагчыг унтраасан тохиолдолд live agent дээр дуудлага ирнэ. Хэрэглэгчийг алдахгүй хариу өгөх

  • Live agent цонхноос page-н админ нь автомат хариулагчаа унтраан хэрэглэгчтэй шаардлагатай үедээ чатлана. Live чатыг нээх товч дээр дарахад live хэрэглэгчид хэсэгт хэрэглэгч нэмэгдэж харагдана.

  • Харилцаж дуусаад автомат хариулагчыг асааж болно. Live чатыг хаах товч дээр дарахад автомат хариулагч ассан тухай мэдэгдэл хэрэглэгч рүү илгээгдэнэ. Live хэрэглэгчид цонхноос хэрэглэгч хасагдаж нийт гэсэн рүү орно.

  • Хэрэглэгчийн мэдээллийг энэ цонхноос харах, мэдээллийг нь шинэчлэх боломжтой юм.

Хэрэглэгчийн нэр, зураг танигдахгүй бол шинэчлэх товч дээр дарахад шинэчлэгдэх юм.

  • Хэрэглэгчийн чатны түүхийг хугацаа сонгон татаж авах

    • Меню дээр дарахад export гэсэн сонголтыг хийхэд хугацаа сонгох pop up гарч ирнэ.

    • Хугацаа сонгож Export товч дээр дарахад excel файл татагдана.

Оператор нэмэх

Алхам 1. Live agent - Оператор цэс рүү орох

Хэрвээ өмнө нь оператор хүн байсан бол жагсаалтад харагдана.

Алхам 2. Оператор нэмэх товч дээр дарах

Алхам 3. Хэрэглэгч сонгох, операторын нэр оруулан Нэмэх товч дарах

  • Хэрэглэгч сонголт дээр зөвхөн системийн хэрэглэгч нараас сонгох боломжтой байна. (Системийн хэрэглэгч заавар)

  • Нэр - Операторын харагдах нэрийг бичих - Оператор 1, Ажилтан 1, О.Нэр гэх мэт

Алхам 4. Зураг оруулах товч дээр дарж операторыг төлөөлөх зураг оруулах (опероторын цээж зураг, хүнийг илтгэх профайл icon гэх мэт)

Алхам 5. Холбох товч дарах - Персона ID үүсэн энэхүү хэрэглэгч chatbot.mn рүү орж Live agent цонхоор хэрэглэгчтэй харилцах эрхтэй болно.

Мөн оператор үүсгэх нь Тохиргоо - Ерөнхий - Персона үүсгэхтэй ижил ажиллагаа зорилготой юм.

Last updated