2020.08.10-08.14

1. Статик хуудас устгах үед ашиглагдаж буй газруудыг харуулдаг болсон. Устгасан бол ашиглагдаж буй газруудад устсан гэдэг нь ялгарч харагдана.

Статик хуудас нь дараах газруудад ашиглагдана. Эдгээр газарт ашиглагдсан статик хуудсыг утсгах үед санамж харуулах ба устгасаны дараа устсан гэдэг нь мэдэгдэх юм.

  • Мессеж блок - Товч - Динамик агуулга - Статик хуудас сонголт

  • Тохиргоо - Үндсэн цэс - Динамик агуулга - Статик хуудас сонголт дээр устгасан мэдээлэлтэй товч ажиллахгүй, тохиргооны хэсэгт харагдахгүй учраас Нийтлэх дарах шаардлагатай.

2. Вебформын бөглөгдсөн хариултыг имэйлээр хүлээж авах тохиргоо

Вебформ нэмэх, засах хуудсанд админд имэйл илгээх тохиргоо нэмэгдсэн. Шинээр нэмэх болон хуучин вебформыг засах товч дарж тохиргоог хийж болно.

Алхам 1. Админд мэйл илгээх check идэвхтэй болгох

Алхам 2. Мэйл хаягаа оруулах

Алхам 3. Хадгалах товч дарна.

Хэрэглэгч чатботоор тухайн вебформыг бөглөх үед дараах загвар бүхий мэйл байна.

3. Асуулгын формын бөглөгдсөн хариултыг имэйлээр хүлээж авах тохиргоо

Асуулгын форм үүсгэх, засах хуудсанд админд имэйл илгээх тохиргоо нэмэгдсэн. Шинээр нэмэх болон хуучин формыг засах товч дарж тохиргоог хийж болно.

Алхам 1. Админд мэйл илгээх check идэвхтэй болгох

Алхам 2. Мэйл хаягаа оруулах

Алхам 3. Хадгалах товч дарна.

Хэрэглэгч чатботоор тухайн асуулгын формыг бөглөх үед дараах загвар бүхий мэйл байна.

Last updated