Тохиргоо - Үндсэн цэс

Үндсэн цэс нь чатны доод хэсэгт байрших бөгөөд шууд хэрэглэгчдэд хэрэгтэй цэсийг тохируулсанаар хэрэглэгч бот ашиглахад илүү хялбар болно.

Хамгийн анх үндсэн цэсэндээ гол мэдээлэл (угтах зурвас) харуулж буй блокыг цэс дээр холбож, чатбот асаах тохиргоог хийвэл тохиромжтой. Ботоо хөгжүүлэн баяжуулж дууссаны дараа дахин шинэчлэж болох юм.

Цэс үүсгэх

Алхам 1. Тохиргоо - Үндсэн цэс хуудсыг нээх

Алхам 2. Цэс нэмэх товч дээр дарах

Үндсэн цэсэнд 3ш товч байна, хэрвээ 3-аас дээш товчтойгоор хийх бол дэд цэс нэмнэ. Дэд цэс дотроо дахин 5ш товч нэмэгдэх боломжтой. Үндсэн цэс нь гурван давхаргатай. Нийтдээ 3 5 5 гэсэн дарааллаар нийт хамгийн дээд тал 75ш товчтой байж болох юм.

Дэд цэстэй үед:

  • Цэсний нэр оруулах

  • Дэд цэстэй гэсэн сонголтыг хийх

  • Хадгалах товч дарах

Бусад гэдэг нэртэй дэд цэс үүссэн ба арын сум дээр дарахад дахин цэс нэмэх хуудас нээгдэнэ.

Дэд цэсгүй үед:

  • Цэсний нэр оруулах

  • Дэд цэсгүй гэсэн сонголтыг хийх

  • Блок / Вэб / Динамик агуулга гэсэн сонголтуудаас сонгож, тус бүрийн тохиргоог хийх

  • Хадгалах товч дарах

Блок: Блок сонгох

Жишээ нь: Хэрэглэгч нар мэдээлэл үзэж үндсэн цэс нь чатны дээд хэсэгт харагдахгүй болох үед доод меню дээр дарж үндсэн цэсийг дахин дуудах юм.

Веб: Харуулах вебсайтын URL-г хуулж тавих, messenger дотор харуулах эсэхийг сонгоно.

Динамик агуулга: Төрөл сонгох, харуулах мэдээллээ сонгох

Жишээ нь: Хэрэглэгч чатботыг унтрааж админтай харилцаж дууссаны дараа Чатботын автомат хариулагчыг асаах бол доод цэснээс Чатбот асаах товчыг дарах юм.

Төрөл: Яриа дуудах

Утга: cmd_bot_on гэсэн нэртэй яриа байна.

Алхам 4. Цэсний бүтцийг гаргаж тохиргоог хийж дууссан бол Нийтлэх товчыг дарах

Санамж: Үндсэн цэсийг нийтлэх дарахаас өмнө заавал Зөвшөөрөгдсөн домайныг нийтлэх дарсан байх ёстой. Тохиргоо - Ерөнхий цэс дээр тайлбарыг оруулсан.

Дээрх хийгдсэн үндсэн цэсийг чат дээр харахад:

Нэмэлт тайлбар - Веб төрлийг сонгосон байх үед:

  • Мessenger дотор харуулах гэдэг нь идэвхигүй бол browser дээр шинэ хуудас нээгдэж сайт харагдана.

  • Идэвхитэй бол facebook messenger дотор хуудас нээгдэнэ.

Нэмэлт үйлдлүүд (Үйлдэл нэмэх) үйлдлийг дараа дараагийн хамааралтай сэдэвтэй уялдуулан тайлбарлах болно.

Нэмэлт тохиргоо

Устгах: Цэс дээр mouse очиход устгах товч гарч ирнэ, Хогын савны зураг дээр дарахад цэс устгах эсэхийг асууна.

Цэсний байр солих: Цэсний урд талд байрлах 3ш зураас дээр удаан дарахад цэсийг дээш доош болгож зөөх боломжтой.

Хэрэглэгч бичихийг зөвшөөрөх эсэх

Энэ тохиргоо нь тогтмол зөвшөөрнө гэсэн төлөвтэй байна.

Last updated