Chatbot.mn
Search…
Chatbot.mn танилцуулга
Системд бүртгүүлэх, нэвтрэх
Бот үүсгэх, хуудас холбох
Тохиргоо - Ерөнхий
Тохиргоо - Үндсэн цэс
Тохиргоо - Мэндчилгээ
Тохиргоо - Хэрэглэгч нэвтрэх
Мессеж блок
Харилцан яриа
Машин сургалт
Мэдээлэл түгээх
Захиалгат зурвас
Хэрэглэгч
Хэрэглэгчийн таг
Хэрэглэгчийн аттрибут
Хэрэглэгчийн бүлэг
Агуулга
Вебформ
Асуулга
Захиалга
Дэлгүүр
Систем - Төлбөрийн холболт: QPay
Систем - Төлбөрийн холболт: Social Pay
Систем - Биллинг
Систем - Цэс
Систем - Хэрэглэгч
Аналитикс
Тайлан
Монитор
Пост (Нэмэлт)
Live agent (Нэмэлт)
JSON API (Нэмэлт)
Хүргэлтийн үйлчилгээ (Нэмэлт)
Асуулт - Хариулт
Шинэчлэгдсэн зүйлс
Дата бэлдэхэд анхаарал зүйлс
Чатботоо Application болон Website дээр байршуулах
Алдаа гарсан үед яах вэ?
Powered By
GitBook
Хэрэглэгч
Хэрэглэгч
Хэрэглэгч - Хэрэглэгч цэс: Мессенжерт бүртгэгдэж буй хэрэглэгчдийн нийт жагсаалтыг харуулна.
Таг болон аттрибутад хэдэн хүн байгааг харах
Үйлдэл
Таг аттрибут
Хэрэглэгчийн мэдээлэл, хамааралтай таг, захиалгат зурвас, аттрибутын утганд юу гэж бичсэнийг харна.
Хэрэглэгч тагаас хасах - Тагын ард Х товч дээр дарахад хасах эсэхийг санамжаар асууна.
Аттрибут устгах - Аттрибутын утгийн ард байрлах хогийн савны icon дээр дарахад устгах эсэх санамж асууна.
Мэдээлэл шинэчлэх
Хүний зурагтай icon - Овог нэр, зураг, хүйс нь харагдахгүй болсон тохиолдолд шинэчлэх товч дээр дарж шинэ мэдээллийг авна.
Зурвас илгээх
Онгоцны icon - Зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан мессеж илгээх, текст болон блок байж болно.
Чатын түүх харах
Мессежний icon - Хэрэгтэй харилцсан чатын түүх харах, нэг хуудсанд сүүлийн 20-н чатыг харуулах ба өмнөх товч дээр дарж дахин өмнөх 20-н чатыг харж болно.
Гарч болох алдааны төрлүүд
Хэрвээ хэрэглэгч таны фэйсбүүк хуудсыг блок хийх, аккаунт устсан бол бусад төрлийн тохиргоо хийсэн бол зурвас илгээх, мэдээлэл шинэчлэх, чатны түүх харах боломжгүй дараах алдаанууд гарч болох юм.
Хэрэглэгчийн аккаунт устсан үед
Хэрэглэгчийн аккаунт устсан болон блок хийсэн үед
Хэрэглэгч блок хийсэн үед
Шүүлт
Хүйсээр шүүх
Алхам 1.
Хүйс шүүлтүүр дээр дарах
Алхам 2.
Эрэгтэй, эмэгтэй, тодорхойгүй гэсэн сонголтоос сонгох
Алхам 3.
Хэрэглэгчийн жагсаалт шинэчлэгдэнэ.
Тодорхойгүй төрлийг сонгож мэдээлэл шинэчлэх товч дээр дарсанаар хүйс нь гарч ирнэ.
Тагаар шүүх
Тагаар шүүхэд тухайн бот таг байх үед харагдана. Харин нэг ч таггүй бол энэ шүүлт харагдахгүй. Таг нэмэх, ашиглах заавар унших бол
энд дарна
уу.
Алхам 1.
Таг-р шүүх товч дээр дарах
Алхам 2
. Таг сонгох, олон таг сонгож болно.
Аттрибутаар шүүх
Аттрибутын шүүлт нь тухайн бот аттрибуттай байх үед харагдана. Харин нэг ч аттрибутгүй бол энэ шүүлт харагдахгүй. Аттрибут нэмэх, ашиглах заавар унших бол
энд дарна
уу.
Шүүлтийн хэрэглээ нь утасны дугаар болон хаяг, хүйсээр шүүх гэх мэт. Жишээ нь:
Захиалгаар бараа зардаг газар: Хан-Уул дүүрэгт амьдардаг, 17 дугаарын барааг авсан хэрэглэгч нарыг харах
Бүтээгдэхүүний танилцуулга үзүүлдэг газар: Манай байгууллагын ... нэртэй багцийн бүтээгдэхүүнийг сонирхосон хүмүүсийг харах гэх мэт шүүлтийг нарийвчлан хийх боломжтой юм.
Санамж: 10-с дээш аттрибут сонгон шүүлт хийж боломжгүй. Энэ нь 10-н өөр шинж чанар агуулсан аттрибут байх, нэг шинж чанартай олон аттрибут байж болохгүй юм. Аттрибут үүсгэхдээ системийн аттрибуттай давхцуулахгүй, өөрийн үүсгэсэн нэг аттрибутыг олон газарт ашиглах боломжтой юм.
Алхам 1
. Шүүх аттрибут сонгох
Алхам 2
. Хайлтын төрөлөө сонгох, аттрибутын утга бичих, утга бичих шаардлагатай үед улаан анхаарах тэмдэг гарна.
Хайлтын төрөл:
Агуулсан - тухайн үг, тоо текст дунд оролцсон
Эхэнд агуулсан - тухайн үг, тоогоор эхлэсэн
Төгсгөлд агуулсан - тухайн үг, тоогоор дууссан
Үүссэн - энэ аттрибутад байгаа хүмүүс (аттрибутын утга бичигдэхгүй)
Үүсээгүй - энэ аттрибутад байхгүй хүмүүс (аттрибутын утга бичигдэхгүй)
Тэнцүү - бичигдсэн утгатай ижил
Тэнцүү биш - бичигдсэн утгаас ялгаатай
Их - бичигдсэн тооноос их бүх утга
Бага - бичигдсэн тооноос бага бүх утга
Жишээ нь: Утасны дугаар 99-р эхлэсэн хүмүүсийг харах бол утасны дугаарын аттрибутыг сонгож Эхэнд агуулсан гэдгийг сонгоод, аттрибутын утга гэдэг дээр 99 гэж бичнэ.
Алхам 3.
Хайх товч дээр дарахад хэрэглэгч нар шүүгдэж гарч ирнэ.
Тохиргоог бүгдийг нь арилгаж шинээр шүүлт эхлүүлэх бол цэвэрлэх товч дарна.
Захиалгат зурвасаар шүүх
Захиалгат зурвасаар шүүхэд тухайн бот захилгат зурвас байх үед харагдана. Харин нэг ч захиалгат зурвасгүй бол энэ шүүлт харагдахгүй. Захиалгат зурвас нэмэх, ашиглах заавар унших бол
энд дарна
уу.
Алхам 1.
Захиалгат зурвас товч дээр дарах
Алхам 2
. Захиалгат зурвас сонгох, олон захиалгат зурвас сонгож болно.
Таг, Аттрибут товч дээр дарж, бусад захилгат зурваст хамааралтай эсэх, эхний болон сүүлийн илгээгдсэн огноо, тоог харж болно.
Доорх зурганд TEST гэсэн захиалгат мессеж 27 удаа энэ хэрэглэгч рүү илгээгдсэн, 4 дугаарын бараа үзэх үед гэдэг нь 1 удаа илгээгдсэн, тус бүрийн эхний болон сүүлийн илгээгдсэн огноо харагдаж байна.
Жагсаалтаас хэрэглэгчийн бүлэг үүсгэх
Алхам 1.
Таг, аттрибут тусдаа эсвэл хамтад нь шүүлт хийх
Шүүлтэнд гарч ирсэн хэрэглэгч болох хэрэглэгчийн бүлэг үүсгэх товч гарч ирнэ.
Алхам 2
. Хэрэглэгчийн бүлэг үүсгэх товч дарах
Сонгосон шүүлтийн дагуу бүлэг нэмэх POP UP нээгдэнэ. POP UP дээр дахин шүүлт нэмж болно.
Алхам 3.
Бүлгийн нэр бичих
Алхам 4
. Үүсгэх товч дарахад амжилттай хадгалав санамж гарч ирнэ.
Хэрэглэгчийн бүлэг цэс рүү ороход шинэ бүлэг үүссэн байна.
Нэмэлт
Таг болон аттрибутад хэдэн хүн байгааг харах
Хайлт - Хэрэглэгчийн овог нэр болон PSID-р хайж болно.
Previous
Захиалгат зурвас
Next
Хэрэглэгчийн таг
Last modified
1yr ago
Copy link
Contents
Хэрэглэгч
Үйлдэл
Таг аттрибут
Мэдээлэл шинэчлэх
Зурвас илгээх
Чатын түүх харах
Гарч болох алдааны төрлүүд
Шүүлт
Хүйсээр шүүх
Тагаар шүүх
Аттрибутаар шүүх
Захиалгат зурвасаар шүүх
Жагсаалтаас хэрэглэгчийн бүлэг үүсгэх
Нэмэлт