2020.03.30-04.03

1. Аналиктикс - Хэрэглэгчийн статус цэсэнд шинэ анализ нэмэгдсэн.

  • Ботын хариулт өгөөгүй асуулт (хугацаагаар) - сүүлийн 7 хоног

  • Нийт харилцсан яриа (хугацаагаар) - сүүлийн 7 хоног

2. Зөвшөөрөгдсөн домайн хэсэгт https://chatbot.mn/автоматаар нэмэгддэг болсон.

Шинэ бот үүсгээд зөвшөөрөгдсөн домайныг нийтлэх дарахад facebook page хуудасны Whitelisted Domains-нд нэмэгдэнэ.

3. Facebook Comment - Үндсэн хариулт

Постны автомат reply comment-нд үндсэн хариулт тохируулах боломжтой болсон. Энэ нь та яриа таних асуулт тохируулаагүй үед эсвэл тохируулсан яриа дундаас яриаг таниагүй тохиолдолд илгээгдэнэ. Чатны таниагүй асуултанд үндсэн хариулт блокыг илгээдэг ажиллагаатай ижил юм.

Үндсэн хариултыг хэрхэн тохируулах вэ?

Алхам 1. Постоо сонгож дэлгэрэнгүй товч дарах

2. Пост хариултын ард байрлах Нэмэх товч дээр дарах

Алхам 3. Хариултын төрөл: Үндсэн хариулт гэдгийг сонгох

Алхам 4. Тохиромжтой хариултаа бичиж өгөх.

Cанамж: Тухайн пост дээр нэг л удаа үндсэн хариултыг тохируулна. Пост бүрт өөрийн агуулга, шинж чанарыг агуулсан үндсэн хариулт байж болно. Жишээ нь: Тохиргоо хийх пост пүүзний хямдрал зарласан агуулгатай бол үндсэн хариултыг дараах байдлаар зохиомжлох юм.

  • Messenger хариулт: Пүүзний дэлгэрэнгүй мэдээллийг өгөх мессеж блок

  • Комментны хариулт: Хямдралын талаар мэдээлэл өгөх текст гэх мэт

4. Facebook comment - Ерөнхий хариулт

Энэ нь автомат коммент ажиллах бүх постуудын агуулга, утга үл хамааран ажиллах хариулт юм. Ерөнхий хариулт нь дотроо 2 төрөл:

  • Яриа таних хариулт

  • Үндсэн хариулт

Зөвлөмж: Постны агуулга үл хамааран ажиллах хариулт учраас ерөнхий утгатай байх хэрэгтэй. Жишээ нь:

Яриа таних хариулт: Бүх постонд байгууллагын утас, хаяг гэх мэт холбоо барих мэдээлэл асуудаг гэж үзвэл:

  • Яриа: Утасны дугаар асуух агуулгатай яриа сонгох

  • Comment хариулт: Холбоо барих утас: 77441616

  • Messenger хариулт: Мессеж блокны утасны дугаар бичсэн блок эсвэл текст: Холбоо барих утас: 77441616

Үндсэн хариулт:

  • Comment хариулт: chatbot messenger url (m.me/Messenger_Name)

  • Messenger хариулт: Мессеж блокны угтах зурвас блок

Ерөнхий хариултыг хэрхэн тохируулах вэ?

Алхам 1. Ерөнхий хариулт өгч болох бүх пост руу орж Ерөнхий хариултыг ашиглана гэдгийг идэвхитэй болгох

Алхам 2. Facebook comment менюны пост жагсаалтуудын дор байрлах хэсэгт ерөнхий хариултын ард нэмэх товч дарна.

Алхам 3. Хариулт тохируулах ажиллагаа ижил учир энд дарж заавар уншаарай.

5. Мессеж блок менюны дараах үйлдлүүд шинэчлэгдлээ.

Бүлгийн нэр цэнхэр өнгөөр харагдах ба ихэнх хэрэглэгчээс асуухгүйгээр хийгддэг байсан үйлдлүүд нь POP-UP дэлгэц нээгдэж баталгуулж хардаг болсон. Энэ шинэчлэлт нь олон блок нэмэх, үйлдэл хийх бүрт хуудас refresh хийгдэж дээш доош гүйх, хуудсаа скролдох шаардлага гардаг байсан асуудлыг байхгүй болгож байгаа юм.

Блокын нэр өөрчлөх:

Алхам 1. Засах icon дээр дарах эсвэл блокны нэр дээр дарах

Алхам 2. Блок нэр засах POP-UP нээгдэнэ. Нэрээ солиод хадгалах товч дарна.

Блок хувилах:

Алхам 1. Блок хувилах icon дээр дарах

Алхам 2. Блок хувилах POP-UP нээгдэнэ. Шинэ нэрээ бичиж Хувилах товч дарах

Блокын бүлэг солих:

Алхам 1. Блок хувилах icon дээр дарах

Алхам 2. Бүлэг солих POP-UP нээгдэнэ. Солих бүлгээ сонгож Солих товч дээр дарах

Шинэ бүлэг нэмэх:

Алхам 1. Шинэ бүлэг үүсгэх товч дээр дарах

Алхам 2. Бүлэг нэмэх POP-UP нээгдэнэ. Бүлгийн нэр бичиж Үүсгэх товч дарах

Бүлэгт блок нэмэх:

Алхам 1. Бүлгийн нэрний ард байрлах меню дээр дарж Блок нэмэх товч дарах

Алхам 2. Блок нэмэх POP-UP нээгдэнэ. Блокын нэр оруулах Нэмэх товч дарна.

Блок устгах, бүлэг устгах:

Алхам 1. Блок устгах, бүлэг устгах товч дээр харах

Алхам 2. Блок устгахыг баталгаажуулан асуух POP-UP нээгдэнэ. Тийм, Үгүй сонголтын аль нэгийг хийх товч дээр дарах

Хөндлөн жагсаалтын гарчиг, дэд гарчиг зөвшөөрөгдөх тэмдэгтийн тоо харагддаг болсон.

  • Mouse гарчиг болон дэд гарчиг хэсэгт очиход тайлбар дээр тэмдэгтийн тоо болон заавал оруулах эсэх нь харагдана.

  • Хэдэн ширхэг тэмдэгт бичигдсэн нь ногоон өнгийн дугуй дээр харагдана. Зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол улаан өнгөтэй болж харагдана. Илүү бичигдсэн тэмдэгт нь чат нь дээр ... гэж харагдах юм.

Заавал оруулах утгууд улаан өнгийн анхааруулга үг харагдана. Жишээ нь:

  • Товчны нэр

  • Товч дээр дуудагдах зүйлс (блок, холбоос, утас, байршил)

  • Хөндлөн жагсаалтын нэр

Блокын Жагсаалт төрөл устсан.

Энэ нь facebook компаны өөрчлөлттэй холбоотойгоор блок төрөл дундаас хасагдсан.

Last updated