2020.09.14-09.25

1. Асуулга файл хүлээж авдаг болсон

Асуулгын формын асуултын хариултанд файл хүлээж авах боломжтой болсон. Энэ нь хэрэглэгчээс энгийн асуулт асуухаас гадна анкет, хүсэлт, өргөдөл, маягт, зураг хүлээж авах боломжтой юм.

Алхам 1. Асуулга - Асуулгын жагсаалт цэс рүү орох

Алхам 2. Форм үүсгэх товч дээр дарах

Алхам 3. Асуулт нэмэх - Асуулт нэмэхдээ төрлөөс Файл гэдгийг сонгож асуултаа хадгална.

Санамж: Фэйсбүүкийн өөрийн файл, зураг илгээх хэсгийг ашигласан учраас Асуултын өмнө нэмэлт мэдээлэл гэдгийг ашиглан хэрэглэгч нарт заавар бэлдэж илгээх нь зохимжтой.

Алхам 4. Үүсгэсэн формыг хадгалах товч дарж хадгалах

Санамж: Нэг асуултанд нэг л файл хүлээж авна. Нэг асуулгын форм дотор олон файл хүлээж авах бол файл бүрт зориулан асуулт нэмнэ.

Чат дээр тест хийх үед:

Файлаас илгээхгүй текст бичсэн үед буруу гэж үзэн асуултыг дахин асууна. Хэрэглэгчийн илгээсэн зураг, бичлэг, бусад файлын өргөтгөлийг ялгаж танихгүй учраас хэрэглэгч рүү илгээх асуулт, заавар дээр сануулан бичсэн байх хэрэгтэй.

Хэрэглэгчийн илгээсэн файл, бөглөсөн хариултыг харах үед

Асуулга - Асуулгын хариулт цэсэнд файл гэсэн баганад линк нь байрлана. Линк дээр дарахад шинэ хуудас нээгдэх эсвэл файл татагдах юм.

Өөр бусад асуултууд болон файл байгаа үед: Хариултууд болон файлын линк нь хамтад нь харагдана.

Нэг формд олон файл хүлээж авсан бол: Линк 1, Линк 2 гэх мэтээр харагдана.

2. Масс мессеж үүсгэхэд санамж харуулдаг болгосон.

Энэхүү санамж нь фэйсбүүк хуудас хаагдах, буруу төрлөөр масс мессеж илгээхээс сэргийлж байгаа юм.

Стандарт мессежээр масс мессеж үүсгэх үед:

Мессеж тагаар масс мессеж үүсгэх үед:

Last updated