Пост (Нэмэлт)
Нэмэлт
Last updated
Нэмэлт
Last updated
Нэмэлт нь VIP багц дээр үнэгүй дагалдаж, PRO багц дээр тус бүрт нь худалдаж авч ашиглана. Үнийн мэдээлэл харах бол энд дарна уу.
Facebook comment-с шинэ хэрэглэгч татах
Facebook comment-д хариулах
Анхаарах зүйлс:
1. chatbot.mn дээр холбосон пэйж хуудасны постуудыг л тохируулах боломжтой.
2. Постны агуулгаас хамааран хэрэглэгчийн асуух асуултыг урьдчилан тодорхойлох, түүний хариултыг тохируулдаг байна.
3. Нэг пост дээр олон хариулт тохируулах боломжтой.
Алхам 1. Пост - Пост тохиргоо цэс рүү орох
Алхам 2. Пост нэмэх товч дээр дарах
Алхам 3. Дараах хуудсанд facebook page дээр бичигдсэн бүх постны жагсаалт гарч ирнэ. Цааш үзэх гэж товч дээр дарж дараа дараагийн постуудыг хуудаслаж харна. Автомат reply, messenger хариулт тохируулах постоо даран Нэмэх товч дээр дарж постны жагсаалт руу нэмнэ.
Comment хариулт, messenger хариулт өгөх эсэхээ тохируулна.
Алхам 1. Дэлгэрэнгүй товч дээр дарах
Сomment хариулт: Автомат reply comment бичнэ. Энэ нь Facebook comment-д хариулах гэсэн хэрэгцээг хангаж байгаа юм .
Messenger хариулт: Хэрэглэгч коммент бичихэд чатбот руу текст эсвэл блок илгээх. Тухайн илгээсэн блок дээр дарах, текст хариултанд хариу бичих гэх мэтээр хэрэглэгч чат руу хариу үйлдэл үзүүлвэл таны хэрэглэгчийн тоо өснө. Энэ нь facebook comment-с шинэ хэрэглэгч татах гэсэн үг юм.
Коммент устгах тохиргооны үгсийг танин автоматаар устгах эсэх
Постын өөрийн тохиргооноос гадна ерөнхий тохиргоо энэ пост дээр ашиглагдах эсэх
Хэрэглэгч автомат reply comment тохиргоотой постонд коммент бичихэд дараах дарааллын дагуу ажиллана.
Жич: Та зураг дээр харуулсанаар ерөнхий болон постны үндсэн хариултыг тохируулсан байвал тухайн пост ямар нэг байдлаар хариулттай байна гэсэн үг.
Постны хариултыг 3 ангилна. Нэг поспонд хэдэн ч хариулт тохируулж өгч болно.
Яриа таних: Comment дээр бичсэн асуулт, үгийг ойлгож тохирсон хариулт өгөх. Жишээ нь: Үнэ, утас, хаяг гэдэг яриануудыг оруулан хамааралтай хариултыг өгнө.
Үндсэн хариулт: Ойлгоогүй, танихгүй асуулт орж ирсэн болон яриа таних хариулт тохируулаагүй үед ажиллана. Тухайн постонд тохирсон ерөнхий утга агуулгатай байна.
Ерөнхий хариулт: Дээрх 2 хариултыг тохируулаагүй үед ажиллана.
Алхам 1. Дэлгэрэнгүй товч дээр дарах
Алхам 2. Пост хариултын ард байрлах Нэмэх товч дээр дарах
Алхам 3. Хариулт тохируулах
Хариултын төрөл сонгох
Яриа - Хэрэглэгчийн бичсэн комментыг агуулгыг таньж хариулт өгнө.Тохируулсан яриануудаас бичих буюу хэрэглэгчийн юу гэж асуухыг урьдчилан таамаглаж яриа тохируулсан бол түүнийг агуулгын хувьд ойлгож хариулна. Харилцан яриа цэсийг тайлбарласан заавар, хичээлийг үзээрэй.
Яриа тохируулах - Хэрэглэгчийн бичиж өгөх боломжит асуултуудыг сургаж өгсөн яриаг сонгох. Тохируулсан ярианд машин сургалт хийгээгүй бол Машин сургалт хийх (заавар унших)
Үндсэн хариулт - Хэрэглэгчийн бичсэн комментыг агуулгыг таниагүй үед өгөх хариулт
Мessenger хариулт нэмэх товч дээр дарах
Messenger хариултын төрөл сонгох
Текст - Чатаар ямар текст илгээхээ бичиж өгнө.
Мессеж блок - Өмнө нь угсарсан блокуудаас хариултанд тохирох блокоо сонгох
Хадгалах товч дарах
Коммент хариулт нэмэх товч дарах
Коммент хариулт бичих: Reply хариултанд юу илгээх вэ? гэдгийг бичиж өгнө.
Тухайн хүний нэрийг mention хийх эсэхийг сонгох
Хадгалах товч дарах
Алхам 4. Хадгалах товч дарах
Сонгосон ярианаас хаяг гэж бичихэд тохируулсан коммент болон сонгосон блок хэрэглэгч рүү илгээгдэж байна.
Тухайн постын хариулт болон ерөнхий хариулт тохиргоо ижил тохиргоо хийгдэнэ. Олон хариултаас санаандгүйгээр аль нэг хариу өгөх боломжтой болгоно.
Хариултын төрөл сонгох
Текст - Чатаар ямар текст илгээхээ бичиж өгнө.
Мессеж блок - Өмнө нь угсарсан блокуудаас хариултанд тохирох блокоо сонгох
Нэмэлт бичих: Энэ нь харилцан яриа нь талбартай үед бичигдэнэ.
Хадгалах товч дарах
2 хариултны харагдах байдал:
Коммент хариулт бичих
Хэрэглэгчийн нэрийг mention хийх эсэхийг сонгох
Нэмэлт бичих: Энэ нь харилцан яриа нь талбартай үед бичигдэнэ.
Хадгалах товч дарах
2 хариултны харагдах байдал:
Постны хариултанд дотроо хэдэн хариулт тохируулагдсан байгаа тоо харагдана.
Хариултын тоон дээр дарахад ямар хариулт тохируулсан байгаа нь харагдана. Заавал хариулт засах товч дээр дарж харах шаардлагагүй гэсэн үг юм.
Постын устгах тохиргооны дагуу устгагдсан комментуудын жагсаалт
Пост - Устгагдсан коммент цэс рүү орох
Хэрэглэгч блок хийх товч дарахад дараах POP UP нээгдэнэ. Тайлбар оруулан Блок товч дарахад хэрэглэгч нь Блок хийгдсэн цэс рүү орно.
Устгагдсан коммент цэсээс гараар блок хийгдсэн хэрэглэгч нарын жагсаалт харагдана.