10. Захиалга

Захиалга

Захиалга хэсэг нь Шошго, Ангилал, Бараа, Захиалгын жагсаалт, Захиалгын тохиргоо гэсэн үндсэн 5 функцтэй ба энэ үйлчилгээг авахын тулд тохиргоо хэсгийн мерчантын тохиргоо хэсгийг үнэн зөв бөглөн эрхээ баталгаажуулсанаар энэ функцыг ашиглах боломжтой болно.

Алхам 1. Ангилал үүсгэх

Ерөнхийдөө агуулга болон захиалга функцууд ангилал оруулах зарчим нь адилхан учир энэ удаа хялбар байх юм ангилал үүсгэхдээ агуулгатай мөн адил шинэ ангилал үүсгэх товч дээр даран шинэ ангилал үүсгэн нэр болон зураг оруулан хадгалах товч дарна.

Зураг-1 Барааны ангилал харах

Алхам 2. Бараа оруулах

Шинэ бараа нэмэх товч дээр даран гарч ирэх цонхонд барааны мэдээллийг оруулна.

Зураг-2 Барааны мэдээлэл оруулах цонх

Тохиргоо нэмэх товчыг даран захиалга авахдаа хийгдэх тохиргоог таруулж болно, энэ хэсэг нь захиалгын тохиргоо цэсийг шууд дуудах функц юм.

Зураг-3 Захиалгын тохиргоо хийх

Google sheet дээр мэдээллээ хадгалахдаа өөрийн Gmail хаягыг тохиргоо хэсгийн Google холболт хэсэгт мэйл хаягаа холбож google sheet мэдээлэл авах боломжтой.

Зураг-4 Google sheet холболт

Асуулгын форм хэсэгт Асуулга дээр үүсгэсэн (Хүргэлтийн хаяг) нэртэй формыг холбон хэрэглэгчээс асуух асуулгын формыг сонгон хадгалах товч дарна.

Зураг-5 Тохиргоо нэмэх

Ингээд бид чатботоор шууд борлуулалт хийхэд бэлэн боллоо. Захиалга болон бараагаа хэрхэн чаттай холбох талаар мессеж блок хичээлээс үзнэ.

Асуулгын форм

Асуулга нь Асуулгын жагсаалт, Асуулга хариулт гэсэн үндсэн 2 үйлдэлтэй ба асуулгыг захиалга болон харилцан яриан дээр дуудан хэрэглэгчээс асуух асуулт болон хэрэглэгчийн хариултыг вэб форм холбон дата цуглуулахад ашиглагдана.

Алхам 1. Асуулгын жагсаалт үүсгэх

Жагсаалт үүсгэхдээ Форм нэмэх товч дээр дарсанаар асуулгын форм үүсгэх цонх гарч ирнэ.

Зураг-1 Асуулгын формын жагсаалт үүсгэх

Гарч ирсэн цонхонд формын нэрийг оруулж, Нэмэх товч дээр даран асуулт үүсгэх цонхруу шилжинэ.

Зураг-2 Форм үүсгэх цонх

Гарч ирсэн цонхонд асуултын нэр болон асуух асуултаа сонгон асуултын төрөл буюу гараас утга авах эсвэл сонголт хэлбэрээс сонгон хэрэглэгчээс хүссэн асуултын тохиргоогоо тааруулж мэдээлэл авч болох юм.

Зураг-3 Асуулт үүсгэх цонх

Асуултаа үүсгэсний дараа үүсгэх товч дарснаар асуулгын форм үүсэх юм.

Зураг-4 Форм үүсгэх цонх

Одоо бид асуулгын форм буюу хэрэглэгчээс асуух асуулт болон мэдээлэл цуглуулж сурлаа үүсгэсэн асуулгын формоо харилцан яриа болон захиалганд ашиглах болно. Харилцан ярианд дуудах асуулгын формыг хэрхэн холбох талаар 2-р бүлгээс үзнэ үү.

Алхам 2. Асуулга хариулт

Үүсгэсэн асуулгын жагсаалтад ирсэн асуултуудад хэн хэзээ юу гэж хариулт өгсөн гэдгийг хянах болон хэрэглэгчийн цуглуулсан датагаа хянах хэсэг юм.

Зураг-5 Асуулга хариултын жагсаалт