1. Мессеж блок

Мессеж блок хэсэг нь чатботын менюг зохион байгуулахад ашиглагдана.

Бүрэн ажиллагаатай буюу бүх боломжуудыг ашигласан чатбот хийхийн тулд ЧАТБОТ.МН платформын доорх 8 цэсийг ашиглана. Чатботын хамгийн түгээмэл ашиглагддаг хэлбэр нь меню хэлбэр бөгөөд харилцагчдын түгээмэл асуудаг асуултын хариултыг урьдаас оруулж бэлтгэн харуулдаг. Меню хэлбэрийн чатботыг доорх зурагт харуулав.

Зураг-1 Угтах зурвас оруулах
Зураг-2 Угтах зурвас хэрэгчдэд харагдах байдал

Меню үүсгэхийн тулд “МЕССЕЖ БЛОК” цэсийг ашиглана. Мессеж блок цэсний үндсэн самбартай танилцацгаая.

Зураг-3 Мессеж блок самбар

Та үүсгэсэн блокоо хувилах, засах, устгах бүлэг шилжүүлэх боломжтой бөгөөд устгах боломжгүй “Угтах зурвас” , “Үндсэн хариулт” гэсэн 2 блок байршдаг.

Угтах зурвас нь харилцагч “Get started” буюу эхлэх товчийг дарахад гарч ирэх текст болон блокоос бүрдэнэ.

Үндсэн хариулт гэдэг нь харилцагчийн илгээсэн утгыг чатбот таниагүй үед гарах текст болон блокон хариулт юм.

Зураг-4 Үндсэн самбар

Мессеж блок үүсгэх үндсэн 8 төрөл бий.

1. Текст+ товч

“Текст+ товч“ төрлийн мессеж блокыг зөвхөн текстээр харуулахын тулд текстээ бичээд “Шинэ товч” гэдгийг идэвхжүүлэхгүй буюу товч нэмээгүй тохиолдолд зөвхөн текст харагдах боломжтой. Харин өөр блокын мэдээллийг дуудах буюу нэмэлт мэдээлэл өгөхийг хүсвэл шинэ товч нэмэхийг дарахад дараах цонх нээгдэнэ.

Зураг-5 Товч нэмэх

Товч нэмэх цонхонд товчны нэр хэсэг нь харилцагчдад шууд харагдах тул 20 тэмдэгтэд багтаан оновчтой нэрлэх шаардлагатай. /Харилцагчдыг төөрөгдүүлэхгүй байхаар/ Тухайн товчийг дарахад юу гарч ирэх вэ? гэдгийг товчны нэрний дор байрлах 5 функцээр харуулж болно. Нэг блок дээр 3 товч нэмэх боломжтой.

1. Блок

Тухайн товчийг дарахад меню гарч ирдэг байх. Цэс нь 8 төрөл (тест товч, хөндлөн жагсаалт, жагсаалт, сонголт, зураг, медиа, бичиж байна, динамик контент)- өөр харагдах боломжтой. Блок сонгох гэж дараад өөрийн харуулахыг хүсэж буй блокын нэрээр хайж сонгоно.

2. Холбоос

Мессенжерээс вебсайт руу шууд шилжих боломжтой бөгөөд линк (URL) –ийг хуулан тавихад ажиллана. /Та ашигласан веб хуудсаа тохиргоо цэсний зөвшөөрөгдсөн домайн хэсэгт нэмж өгснөөр ажиллана. Хэрхэн нэмэх зааварчилгааг гарын авлагын 11-р бүлэг болох "ТОХИРГОО" хэсгээс харна уу. /

3. Утас

Та холбоо барих утасны дугаараа энэ хэсэгт +97688****** гэж хийсэн тохиолдолд харилцагч тухайн товчийг дарахад гар утсаар орж байвал шууд залгагдах болно. Анхаарах зүйл: Утасны дугаарын урд +976 гэж бичээгүй тохиолдолд утасны дугаар буруу гарч ирж ажиллахгүй.

4. Байршил

Байршлаа “Google map”-аар харуулахыг хүсвэл уг сонголтыг ашиглаарай. Ингэхийн тулд https://www.google.com/maps сайт руу хандан байршлаа сонгон share à embed a map à copy html үйлдлийг хийж линкийг хуулан “Байршил” хэсэгт зөөж тавина. (Гэхдээ ингэсэн тохиолдолд ажиллахгүй!) Та хуулж тавьсан линкээ бага зэрэг засах шаардлагатай. Жишээлбэл, Аюуд цамхагийн байршлыг энэ хэсэгт оруулъя. Байршлыг хайсны дараа байршлын линкийг хуулахад доорх хэлбэртэй байна.

<iframesrc="https://www.google.com/maps/embed?pb=!1m18!1m12!1m3!1d2674.058238484892!2d106.91804081514152!3d47.91591057920636!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!3m3!1m2!1s0x5d9693929e8e6605%3A0x68a3d21d8803f667!2sAyud%20Tower!5e0!3m2!1sen!2smn!4v1573783402492!5m2!1sen!2smn" width="600" height="450" frameborder="0" style="border:0;" allowfullscreen=""></iframe>

“” доторх цэнхэр линкийг хуулж авах буюу улаан хэсгийг нь устгаснаар уг линк ажиллах болно.

5. Динамик агуулга

Энэ функцээр хариулахад дараах боломжууд нээгддэг

Бараа, бүтээгдэхүүн харуулах

Бараа, бүтээгдэхүүнээ мессенжертээ харуулах боломжтой. Энэ сонголтыг ашиглахын тулд “агуулга” цэсээр бараа, бүтээгдэхүүнээ бүртгэсэн байх шаардлагатай. (Гарын авлагын 5 дахь цэсний тайлбараас бараа бүтээгдэхүүнээ хэрхэн бүртгэх зааврыг харна уу.) Бараа, бүтээгдэхүүнийг “агуулга” цэсэнд бүртгэсний дараагаар динамик агуулгаар бараа, бүтээгдэхүүнийг харуулах 2 хувилбар байдаг.

1. Барааны жагсаалт буюу ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэр дор харуулахдаа дараах үйлдлийг хийнэ.

Шинэ товч -> Динамик агуулга -> Барааны жагсаалт -> Жагсаалтын нэрийг сонгоно.

2. Зөвхөн 1 бүтээгдэхүүнийг харуулахыг хүсвэл дараах байдлаар хийнэ.

Шинэ товч -> Динамик агуулга -> Бараа -> Барааны нэрийг сонгоно.

Автомат хариулагч идэвхжүүлэх, унтраах

Автомат хариулагч унтраахыг хүсвэл Динамик агуулга -> Яриа дуудах -> cmd_bot_off үйлдлийг хийгээрэй. Автомат хариулагчийг унтраах уг үйлдлийг хийсний дараагаар автомат хариулагч 30 минутын дараа автоматаар асна.

Автомат хариулагчаа идэвхжүүлэхийг хүсвэл Динамик агуулга -> Яриа дуудах -> cmd_bot_on үйлдлийг хийгээрэй.

Вебформ

Харилцагчаас мэдээлэл авах шаардлагатай үед вебформ ашиглах боломжтой бөгөөд мессенжер дотор форм бөглүүлэхийн тулд Динамик агуулга -> Вебформ -> Формын нэрээ сонгосноор ажиллана.

Захиалга үүсгэх

Та мессенжерээрээ шууд борлуулалт хийх боломжтой ба харилцагчийн сонирхсон бүтээгдэхүүнийг харуулахдаа уг функцийг ашиглана. Захиалгын бүтээгдэхүүнийг тухайн товчтой холбохын тулд дараах үйлдлийг хийгээрэй.

Шинэ товч -> Динамик агуулга -> Захиалга үүсгэх -> Барааны нэрийг сонгоно.

Хэрхэн захиалга үүсгэх дэлгэрэнгүй зааврыг гарын авлагын 5-р бүлгээс харна уу.

2. Хөндлөн жагсаалт

Хөндлөн жагсаалт хэлбэрээр меню үүсгэхэд дараах байдлаар харагддаг.

Зураг-6 Хөндлөн жагсаалт хэрэгчдэд харагдах хэсэг
Зураг-7 Хөндлөн жагсаалт оруулах

Хөндлөн жагсаалтад илүү олон мэдээлэл харуулах боломжтой байдаг. 10 хүртэлх карт оруулах боломжтой. Картны байрлалыг солих бол доош дээш сум дээр дарна.

“Зураг” гэсэн талбарт даран зургаа оруулна. Оруулсан зургаа дөрвөлжин харагдуулахыг хүсвэл + томруулдаг шилэн дээр дараарай. Хөндлөн харуулах бол - томруулдаг шилэн дээр дарна.

Гарчиг хэсэгт 50 хүртэлх тэмдэгт оруулах боломжтой. /Хоосон үлдээж болохгүй./

Url хэсэгт вэбсайт, youtube channel, facebook page-н url бичиж өгсөн бол хэрэглэгч чатнаас зураг дээр дарахад тухайн линкээр үсрэн дамжин орно.

Хөндлөн жагсаалтын доор 3 товч нэмэх боломжтой. Шинэ товч нэмэх талаар “Текст+товч” хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласны дагуу оруулаарай.

3. Сонголт

Сонголт төрөл нь текст болон хариултын хувилбаруудаас бүрдэнэ. Шинэ сонголт товчийг даран тухайн сонголтод хариулах хариултыг блок болон динамик агуулгаар харуулах боломжтой. Ингэхийн тулд:

Алхам 1.

Текст хэсгийг дүүргэнэ.

Алхам 2.

Шинэ сонголт товчийг даран хариултын хувилбаруудыг нэмнэ. (Блок болон динамик агуулгаар хариулж болно.)

Зураг-10 Сонголт оруулах
Зураг-11 Сонголт хэрэглэгчдэд харагдах байдал

4. Зураг

Харилцагчдад өгөхийг хүсэж буй мэдээллээ зураг хэлбэрээр харуулахыг хүсвэл зураг төрлийг сонгоорой. Мэдээллийг “зураг” төрлөөр оруулж өгснөөр зургийг томруулан харах, таны бэлдэж өгсөн зурагны оргинал хэмжээгээр чат дээр харагдана. Товч нэмэх боломжгүй байдаг.

5. Медиа

“Медиа мессеж” блокны төрөл нь зураг, богино хэмжээний видео, URL оруулах боломжийг олгоно. Медиа төрлийн зурган сонголтоор зураг оруулбал томруулан харуулах боломжгүй. Нэг ширхэг товчтой байж болдог.

6. Бичиж байна

“Бичиж байна” төрлийн мессеж блокыг автомат хариулагчаас мэдээлэл хүлээгдэж буйг харуулах зорилгоор ашиглана. Ялангуяа их хэмжээтэй файл (зураг, видео) оруулахад 5 орчим секунд болох буюу удаан гарч ирдэг тул уг сонголтыг ашиглан бичиж байна гэж харуулбал тохиромжтой.

Санамж: Мессеж блокоо өрөхдөө “Бичиж байна” төрлийг ашигласны дараа ямар нэг өөр төрлийн мессеж блок байрлуулах шаардлагатай. Блокуудын хамгийн дор оруулж болохгүй, энэ тохиолдолд “бичиж байна” буюу 3 цэг харагдсаар байх болно.

Зураг-12 Бичиж байна... харагдах байдал

Мессеж блок үүсгэхдээ нэг блокод дээрх төрлүүдийг хамтад нь ашиглах боломжтой. Блок үүсгэхдээ мэдээллийг өөрийн харуулахыг хүсч буй хэлбэрээсээ хамааруулан төрлүүдээс тохиромжтойг нь сонгоорой.

Блокны тохиргоо

Аль ч мессеж блокны төрлийг сонгосон устгахыг хүсвэл тухайн мессеж блокны төрөл (текст, сонголт, хөндлөн жагсаалт, ...) дээрээ сумаа аваачихад хажуу талд нь хогийн савны зураг гарч ирнэ. Мөн дээш, доош харсан суман дээр даран мессеж блок дахь блокны төрлүүдийнхээ байрыг сольж болно.

Зураг-13 Блокны төрлийн тохиргоо

Бүлэг, блок үүсгэх

Та хүссэн хэмжээгээрээ мессеж блок үүсгэж болох бөгөөд тэдгээр блокуудыг ангилж, нэр өгвөл илүү цэгцтэй, засварлахад хялбар байх болно. Бүлэг үүсгэхийн тулд “Мессеж блок” бичигний баруун талд байрлах “+” товчийг даран нэмнэ. Нэмэгдсэн бүлэг хамгийн доор орох бөгөөд тухайн бүлгийн ард 3 цэг гарч ирэх ба түүнийг дарахад бүлгийн нэрийг солих, устгах, дотор нь блок нэмэх сонголтууд гарч ирнэ.

Зураг-14 Блок, бүлэг нэмэх

Блок тестлэх

Тухайн блокыг тестлэе гэвэл блокны нэрний хажууд байрлах “Блок тестлэх” гэдгийг дарна уу. Ботоо бүхэлд нь тестлэх бол ботын нэрний хажууд байрлах “MESSENGER ICON” –г дараарай.

Зураг-15 Блок тестлэх