5. Мэдээлэл түгээлт

Мэдээлэл түгээх хэсэг нь та харилцагчид руугаа масс мессеж илгээх боломжийг хэлж байгаа юм.

Мэдээлэл түгээх цэс рүү орж илгээх мессежээ “Шинэ зарлал үүсгэх” товч дээр дарж үүсгэж өгнө.

Зарлал үүсгэх хуудас

Шинэ зарлал үүсгэхийн тулд дараах мэдээллүүдийг оруулж өгнө.

1. Зурвасын төрөл:

  • Текст - зурвас бичих хэсэг гарч ирнэ. Хэрэглэгч рүү илгээх мессежээ бичнэ.

  • Мессеж блок - Өмнө нь бэлдсэн блокуудаас сонгоно.

2. Хугацаа сонгох:

  • Шууд - Он сар сонгохгүй үүсгэхэд шууд ажиллана.

  • Төлөвлөгөөт - Он сар өдөр, цаг сонгож өгнө.

3. Хүлээн авагч сонгох

  • Бүх хэрэглэгч - Ботын нийт хэрэглэгч нарт илгээх

  • Шүүх

    • Хэрэглэгчийн бүлэг - Хэрэглэгчийн бүлэг үүсгэж өгсөн бол хэрэглэгчийн бүлгээс сонгож явуулах боломжтой. Хэрэглэгчийн бүлэг нь таг, аттрибутад байгаа хэрэглэгч нарын нийлбэр байна. Хэдэн ч бүлэг сонгож болно.

5. Зарлалын төрөл сонгох

  • Стандарт мессеж - Facebook компаний бодлогын дагуу (Мессенжер платформ үйлчилгээний нөхцөл), сүүлийн 24 цагт холбогдсон хэрэглэгчдэд зарлал очих болно. Зарлал нь сурталчилгааны агуулгатай байж болно.

  • Мессеж таг - Facebook компаний бодлогын дагуу (Мессенжер платформ үйлчилгээний нөхцөл), цагийн хязгаар байхгүй боловч "Зар сурталчилгааны зурвас" явуулахыг зөвшөөрдөггүй.

    Санамж: Хэрэв зар сурталчилгааны зурвас явуулсан тохиолдолд Facebook компаний зүгээс таны хуудсыг хаах/block/ эрсдэлтэйг анхаарна уу!

Та доорх "Мессеж Таг" хэсгээс мэдэгдлийн төрлийг сонгох шаардлагатай.

  • Event update - Хэрэглэгчид арга хэмжээний талаарх мэдэгдэл хүргүүлэх

  • Transaction update - Хэрэглэгчийн авсан үйлчилгээний талаарх мэдэгдэл хүргүүлэх

  • Account update - Хэрэглэгчийн акаунттай холбоотой мэдэгдэл хүргүүлэх

6. Үүсгэх товч дарах - Масс мессеж хэрэглэгч нар луу илгээгдэхэд бэлэн болж масс мессежийн жагсаалтанд нэмэгдэнэ.

Нийт зарлалын жагсаалт, түгээгдсэн байдал