3. Машин сургалт

Машин сургалт гэдэг нь таны бэлтгэсэн “Харилцан яриа”-г машинд оруулан хэрэглэгчтэй харилцахад бэлэн болгож өгч байгаа үйлдлийг хэлнэ. Машин сургалт нь дараах 2 сургалтыг агуулна

  1. Яриа сургалт – Харилцан ярианд оруулсан өгөгдлүүдийг сургана.

2. User segment сургалт – Хэрэглэгч-> Хэрэглэгчийн таг хэсэгт оруулсан утгуудыг сургана.

Зураг-1 Машин сургалтын үндсэн дэлгэц

ЯРИАНЫ СУРГАЛТ хийхийн тулд хамгийн эхлээд Машин сургалт хэсэг рүү орж баруун дээд буланд байрлах “Сургалтын дата үүсгэх” гэсэн ягаан өнгөтэй товчлуурыг дарна. Та сургалтын дата үүсгэх товчны доор байрлах хар дэлгэц дээр ''model file created'' гэсэн үг гарч иртэл хүлээнэ. Энэ нь ойролцоогоор 3-5 секунд болно. Энэ нь таны оруулсан өгөгдөл сургахад бэлэн болсныг илтгэнэ. Үүний дараа та хар дэлгэцний зүүн талд байрлах “сургах” товчыг дарж өгснөөр танд хар дэлгэц дээр ''model created'' гэсэн үг харуулах ба энэ нь өгөгдлийг машинд сургалаа гэсэн үг болно.

Таны үүсгэсэн сургалтын датанууд доошоо жагсаж харагдах ба сургалт хийгдсэн үгүй нь тийм, үгүй гэж харагдана. Хэрвээ сургалт хийгдээгүй бол “сургах” товчыг дарж сургана.

USER SEGMENT СУРГАЛТ нь ярианы сургалттай яг ижил зарчмаар явагдана.