5. Хэрэглэгч

Хэрэглэгч

Мессенжерт бүртгэгдэж буй хэрэглэгчдийн нийт жагсаалтыг харуулна. Ингэхийн тулд Хэрэглэгч –> Хэрэглэгч хэсэг рүү орно. Хэрэглэгчид дараах байдалтай жагсаж харагдана. Хэрэглэгчдийн жагсаалтын баруун хэсэгт хэрэглэгчтэй холбоотой үйлдлүүдийн жагсаалт байна. Зурагт улаан хүрээнд оруулав.

1. Хэрэглэгчдийн мэдээллийг шинэчлэх

2. Зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан мессеж илгээх

3. Хэрэгтэй харилцсан чатын түүх харах

Зураг-1 Хэрэглэгчдийн жагсаалт

Хэрэглэгчийн таг үүсгэх

Хэрэглэгчийн таг үүсгэхдээ Хэрэглэгч –> Хэрэглэгчийн таг хэсэг рүү нэвтэрч “Шинэ field үүсгэх” товч дээр дарж “Нэр”, “Тайлбар” оруулан өгч хадгална. Үүний дараа таны үүсгэсэн таг бэлэн болох ба таг дээр дараах үйлдлүүдийг хийх боломтой.

1. Засах – Тагын тайлбарыг засах боломжтой.

2. Устгах – Үүсгэсэн тагыг устгана.

3. Утга оруулах – Тагт ямар хэрэглэгч авахыг зааж өгнө.

a. Бичсэн үгээр таг үүсгэнэ.

b. Сонгосон блокноос хамааран таг үүсгэнэ.