1. Бот үүсгэх, хуудас холбох

Алхам 1. Шинэ бот үүсгэх товч дээр дарах

Алхам 2. Ботын нэр оруулан Үүсгэх товч дарах

Хуудас холбох хуудас руу шилжинэ.

  • facebook-р нэвтэрсэн бол холбох боломжтой нийт хуудас гарч ирнэ.

  • Мэдээлэл бөглөж нэвтэрсэн бол User token not found! гэсэн анхааруулга гарч ирнэ.Энэ тохиолдолд Facebook холбох товч дээр дарж facebook-ээ холбоно. (заавар унших бол энд дарна уу)

Алхам 3. Холбох товч дээр дарахад Холбогдсон гэж харагдах ба хажуу талд меню нээгдэх юм.

Алхам 4. Хуудас холбогдсоны дараа Ерөнхий гэсэн таб сонгож Эхлэлийн ард байрлах Нийтлэх товч дээр дарна.

Алхам 5. Зөвшөөрөгдсөн домэйн хэсэгт page дээрх url-уудыг синк хийж нийтлэх

  • https://chatbot.mn/ - url анх бот үүсгэхэд автоматаар нэмэгдсэн байна.

  • Синк товч дарах - Page дээрх бүх whitelisted domains автоматоор нэмэгдэнэ. (Анх whitelisted domains хоосон байж болно.)

  • Нийтлэх товч дарна.

Ботны нэрийн ард байрлах messenger icon дээр дарж тест хийхэд facebook page-н чат нь Get Started товчтой харагдана.

Get Started дээр дарахад Угтах зурвас гэсэн блок шидэгдэнэ. Ингээд бот ажиллаж эхлэх ба бот дээрх хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн хийх боломжтой.

Угтах зурвас блокоо өөрчлөх болон бот хөгжүүлэлт хийхдээ гарын авлагын дараагийн 2.Мессеж блок сэдэв рүү орж заавар уншаарай.