9. Вебформ

Бүртгэл, санал хүсэлт, судалгаа гэх мэт харилцагчаас мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд вебформыг ашигладаг. Вебформ үүсгэхийн тулд дараах алхмуудыг хийнэ.

Алхам 1. Эхлээд Google sheet-ээ боттойгоо холбох хэрэгтэй. “Вебформ жагсаалт” цэс рүү нэвтрэн “Google sheet холбох” гэдгийг дарахад дараах цонх нээгдэнэ. “This app isn’t verified” гэсэн цонх нээгдэхэд Advanced à Go to the chatbot.mn à Allow (4 удаа) үйлдлийг хийснээр google sheet холбогдоно.

Алхам 2. Шинэ вебформ үүсгэхийн тулд “шинэ вебформ үүсгэх” товчийг дарснаар доорх цонх гарна.

Зураг-1 Вебформ хэрэглэгчдэд харагдах

Вебформ нэр нь харилцагчийн мессенжерт шууд харагдах бөгөөд 30 хүртэлх тэмдэгттэй тохиолдолд байвал бүтэн харагдана. Үүний доор байрлах “Хэрэглэгчид үзүүлэх зурвас” хэсэг нь тухайн вебформыг бөглөсний дараа гарч ирэх хариу үйлдэл юм. Энэхүү зурвас нь текст болон блок хэлбэрээр хариулж болно. Жишээ нь: Санал хүсэлт хүргүүлсний дараа “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн текст илгээх.

“Хэрэглэгчийн өгөгдөл” хэсгийг: “харуулна” төлөвт оруулснаар харилцагчийн оруулсан өгөгдлийг мессенжерт өөрт нь харуулах ба “харуулахгүй” төлөвт оруулбал харуулдаггүй.

Хэрэглэгчийн оруулсан өгөгдөл нь “вебформын хариултууд” хэсэгт байрлах ба өөрийн холбосон google sheet дээрээсээ харахыг хүсвэл “GOOGLE SHEET-Д ХАДГАЛАХ” гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй. Эдгээрийг бөглөсний дараа хадгалах товчийг дарснаар вебформ үүснэ.

Вебформын асуултуудыг оруулахын тулд тухайн формын ард байрлах үзэгний зурган дээр дарахад үндсэн мэдээлэл гарч ирэх ба ТАЛБАР хэсэгт шилжин асуултуудаа оруулна.

Зураг-2 Вебформ нэмэх

Талбар нэмэх товчийг дарахад доорх цонх гарч ирнэ. Нэр, label хэсэгт ижил утга оруулах ба тэдгээр утга нь асуулт байдлаар харилцагчид харагдана. Тайлбар болон Regex хэсгийг хоосон үлдээж болно. Хамгийн доор байрлах “УТГА АВАХ” хэсэг нь харилцагч асуултад хариулахдаа ямар утга өгөхийг зааж өгч байгаа юм. Утга авах (текст) , огноо, цаг болон сонголт хэлбэрийг сонгож болох бөгөөд бөглөж дуусаад хадгалах товчийг дарна уу. Тухайн асуултад сонголтоор хариулна гэдгийг сонгосон бол асуултынхаа харгалзах үзэгний тэмдэгтийн ард байх 3 жагсаалтын тэмдэгтийг дарж сонголтоо оруулна. Вебформоо үүсгэсний дараа товчин дээр дуудах бол Динамик агуулга -> Вебформ -> Формын нэр үйлдлийг хийж оруулна.

Санамж: Холбосон google sheet-ээ засварласан тохиолдолд google sheet-д өгөгдөл шивэгдэхгүй байхыг анхаарна уу.

Зураг-3 Вебформын асуулга нэмэх цонх