11. Тохиргоо

Ерөнхий, Үндсэн цэс, Хуудас холбох, Системийн хэрэглэгч, Мерчантын мэдээлэл, Google холболт гэсэн 6 үндсэн цэстэй.

Ерөнхий

1. Эхлэл

Эхлэл хэсэг нь хэрэглэгч танай ботруу хандахад хамгийн эхэнд үзүүлэх блок энэ хэсэгт та хүссэн блокоо сонгож нийтлэх товч даран тохируулах боломжтой.

2. Зөвшөөрөгдсөн домайн

Энэ хэсэг нь Чатбот дотроо ямар нэгэн веб дуудах URL холбох үед тухайн сайтны үндсэн URL буюу зөвхөн үндсэн домайн нэрийг бичиж нийтлэх товч дээр дарсанаар чатбот дотороо вебсайт болон чатад зориулсан веб дээрх мэдээлэлээ харуулах боломжтой. Жишээ нь: https://www.facebook.com/, https://chatbot.mn/, https://www.youtube.com/

Санамж: https://chatbot.mn/ эхний удаад заавал оруулж хадгалсан байхыг зөвлөж байна.

Зураг-2 Зөвшөөрөгдсөн домайн оруулах

3. Persona

Persona нь таны ботны хэрэглэгчтэй чатлаж байх үед харагтах Аватар буюу зөвхөн чатны нүүр зураг юм. Рersona үүсгэх товч дээр даран нэрээ оруулан persona үүсгэх боломжтой.

Зураг-3 Персона үүсгэх

Үүссэн Persona-н зураг оруулах товч дээр дарч Persona болгох зургаа сонгон холбох товч дарсанаар автомат хариулагч нь чатны аватар зурагтай болох юм.

Зураг-4 Персона харах

4. Ботын тохиргоо

Нэр оруулах хэсэгт өөрийн ботын нэрээ солих боломжтой./Хоосон байж болохгүйг анхаарна уу/

Идэвхитэй эсэх энэ сонголтыг унтраасанаар ботоо түр хугацаанд унтрааж асаах боломжтой хэсэг юм.

Эдгээр тохиргоог хийсэн тохиолдолд заавал хадгалах товч даран хадгалах хэрэгтэй.

Зураг-5 Ботын тохиргоо хийх

Үндсэн цэс

Энэ хэсэг чатны хажууд болон доор үргэлж байрших бөгөөд энэ хэсэгт шууд хэрэглэгчдэд хэрэгтэй цэсийг мессеж блок хэсэгт үүсгэсэн блокоо байршуулсанаар хэрэглэгч бот ашиглахад илүү хялбар болно.

Зураг-6 Үндсэн цэс тохируулах

Хуудас холбох

Энэ хэсэг нь өөрийн ботоо хуудаснаасаа салгах өөр хуудастайгаа холбох зэрэг тохиргоог хийх боломжтой.

Зураг-7 Хуудас холбох

Системийн хэрэглэгч

Та өөрийн ботоо зөвхөн ганцаараа засаж мэдээлэл оруулах биш багаараа засаж мэдээлэл оруулах боломжтой.

Шинэ хэрэглэгч нэмэх товч дээр даран хуваалцах хүнийхээ имэйл хаяг эсвэл фэйсбүүк нэрээр нь хайн нэмэх боломжтой. Шинээр нэмэх хэрэглэгч Chatbot.mn сайтад 1 удаа заавал нэвтэрсэн байх шаардлагатай.

Зураг-8 Системийн хэрэглэгч нэмэх

Мерчантын мэдээлэл

Энэ хэсэг нь хамгийн чухал хэсэг бөгөөд мэдээлэлээ үнэн зөв бөглөн манай 7744-1616 утсанд мэдэгдсэнээр та чатботоор Qpay ашиглан шууд борлуулалт хийх эрх нээгдэх юм.

Зураг-9 Мерчантын мэдээлэл оруулах

Google холболт

Та өөрийн Google имэйл акаунтаа Тохиргоо -> Google холболт хуудсанд орж холбосоноор вэб форм болон бараа захиалгаар орж ирж байгаа хэрэглэгчдийн хүсэлтийг Google sheet дээр татан авах боломжтой болно. Энэ та нэг доор захиала болон форм бүртгэлээ хянах мөн excel -р татаж авах боломжийг олно.

Зураг-10 Google холболт