2. Харилцан яриа

Түгээмэл асуугддаг асуултуудаа энэ хэсэгт оруулж өгснөөр харилцагч зөвхөн цэснээс мэдээлэл авах бус шууд харилцан ярьж хүссэн мэдээллээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт харилцагчаас ирэх боломжит асуултуудад хэрхэн хариулахыг автоматаар тааруулж өгдөг. Харилцан яриа самбарыг нээхэд 2 яриа (чатбот унтраах болон асаах) автоматаар үүссэн байх ба устгаж болохооргүйгээр хийгдсэн байна. Харилцагч чатботыг унтраах зорилготойгоор бичих боломжтой үгийн хувилбаруудыг “+” товчийг даран оруулна. Ингэснээр тухайн үгс харилцагчаас орж ирэхэд чатбот унтрах болон асах үйлдэл автоматаар хийгдэнэ.

Шинэ яриа оруулахын тулд дараах алхмыг дагаарай.

Алхам 1.

Асуултууд (Харилцагч асуух магадлалтай ижил хариулт өгч болох асуулт, үгс)-ыг оруулах

Харилцан яриа цэсэнд нэвтрэн дараах үйлдлийг хийнэ.

Шинэ яриа үүсгэх -> Шинэ асуулт ( Тухайн харилцан ярианд нэр өгнө.) -> “+“ тэмдэг дээр даран харилцагчаас орж ирэх боломжтой бүх ижил утгатай хариулт өгөх утгуудыг бичнэ.

Алхам 2.

Хариулт оруулах

Тухайн ярианы талбарын хойно байрлах “ЗАСАХ” товч дээр даран хариултаа тохируулна. Хариулт нь текст, блок, барааны жагсаалт болон форм байх боломжтой.

Алхам 3.

Шинээр нэмсэн яриаг идэвхжүүлэх

Ярианы талбарт асуулт болон хариултыг тохируулж өгсний дараагаар үндсэн цэсний “МАШИН СУРГАЛТ” цэсрүү шилжин дараах үйлдлийг хийснээр тухайн харилцан яриа ажиллах болно.

Сургалтын дата үүсгэх -> Сургах товчийг даран сургалт хийгдсэн төлөвийг тийм болгоход харилцан яриа ажиллана.

Санамж: Хэрэв шинэ яриа оруулж өгснийхөө дараа машин сургалт хийгээгүй бол энэ яриа ажиллахгүйг анхаарна уу!

Харилцан яриа олныг оруулах тусам автомат хариулагч илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх чадвартай болно. Харилцан яриа оруулах тоо хязгааргүй боловч чатбот.мн үйлчилгээний ямар багц ашиглаж байгаагаас хамаарч хязгаартайгаар оруулдаг.

Зураг-1 Яриа оруулах талбар