7. Аналитикс

Чатботыг өөрийн фейсбүүк хуудсандаа холбосноор харилцагчдын мэдээллийн баазыг үүсгэх боломжтой бөгөөд өгөгдлөө маш олон байдлаар шинжилж болно. Хамгийн энгийн шинжилгээ буюу өдөр, 7 хоног, сар гэх мэт хугацааны ангиллаар өдөрт хандсан хүмүүсийн тоог харах, хянахыг чатбот.мн платформын аналитикс цэснээс харж болно.

Фейсбүүкийн хуудсаа чатботтой холбосны дараа “Get started” дарж орж ирсэн бүх хүний мэдээлэл бүртгэгдэнэ. Аналитикс цэс нь дараах 3 бүрдэл хэсэгтэй.

1. Хэрэглэгчийн стат самбарт энэ 7 хоног, сүүлийн 7 хоног, энэ сар, сүүлийн 30 хоногт хандсан харилцагч гэх мэт хугацаагаар нь харилцагчдыг шүүж харж болно.

2. Асуулгын стат самбар нь хэрэглэгчдийн чатботод хандах давтамж болон нэг удаа хандахдаа дунджаар хэдэн асуулга асууж байгааг харуулдаг.

3. Таниагүй ярианы стат нь хугацаагаар нь шүүж харилцагчид хариулт өгч чадаагүй харилцааны тоог харуулдаг.

Зураг-1 Хэрэглэгчийн стат самбар
Зураг-2 Аналитикс цэсний асуулгын стат самбар
Зураг-3 Аналитикс цэсний таниагүй ярианы стат самбар