8. Агуулга

Агуулга хэсэг нь Ангилал, Агуулга, Статик хуудас, Хяналттай агуулга гэсэн үндсэн 4 үйлдэлтэй бөгөөд олон төрлийн үйлчилгээ болон танилцуулга оруулахад илүү хялбар юм.

Ангилал үүсгэх

Шинэ категори үүсгэх товч дээр даран бараа болон үйлчилгээний ангилал үүсгэнэ.

Зураг-1 Категори үүсгэх

Гарч ирсэн цонхонд үүсгэх барааны ангиллын нэрийг бичин хадгална.

Зураг-2 Ангиллын нэр өгч хадгалах

Агуулга нэмэх

Агуулга гэдэг нь их мэдээлэл блок дамжих блок өрөлтөнд зориулагдсан. Салбарын мэдээлэл, бүтээгдэхүүн, хоолны мэдээлэл гэх мэт. Жишээ нь: 3 товчтой нэг блок байх, товч бүр блок дууддаг бол блок өрөлт хийхэд 4 блок тус бүрд нь өрнө. Үүний оронд эдгээрийг багцалж нэг агуулга үүсгэх юм.

Жишээ: Салбарын мэдээлэл:

Чат дээр харагдах байдал

Алхам 1. Агуулга дэд цэс рүү орох

Алхам 2. Шинэ агуулга үүсгэх товч дээр даран гарч ирэх цонхонд мэдээллээ оруулан хадгалах товч дарна.

Алхам 3. Үндсэн мэдээлэл табын мэдээллийг бөглөх

  • Ангилал сонгох - Өмнө нь үүсгэсэн ангиаллаас сонгох эсвэл тухайн үедээ шинэ ангилал нэмж болно.

  • Нэр оруулах - Блокын нэр гэсэн үг.

  • Дэлгэрэнгүй оруулах - Блокын дэд гарчиг гэсэн үг.

  • Хадгалах товч дарах - Зураг оруулах сонголт нэмэлтээр гарч ирнэ.

  • Зураг оруулах - Хөндлөн жагсаалтын зураг гэсэн үг.

Чат дээр харагдах байдал

Алхам 4. Нэмэлт таб руу орох: Нэмэлт дээр нэмэгдсэн зүйл нь блокын товч болж харагдана.

Нэмэлт буюу товчны жагсаалт

Алхам 4.1 Нэмэх товч дарах

Алхам 4.2 Төрөл сонгох

  • Текст - Нэр болон агуулга оруулвал Текст товч байдлаар харагдана. Нэр, дэд гарчиг, зураг оруулвал нэг карттай хөндлөн жагсаалт харагдана.

    • Нэр оруулах - Товчны нэр

    • Агуулга оруулах - Текст товч дээр харагдах текст

    • Дэд гарчиг оруулах - Хөндлөн жагсаалт үед дэд гарчиг дээр харагдана.

    • Хадгалах товч дарахад Зураг оруулах товч гарч ирнэ.

    • Зураг оруулах - Хөндлөн жагсаалт харуулна.

Текст товч тохиолдолд
Текст товч үед
Хөндлөн жагсаалт тохиолдолд
Хөндлөн жагсаалт бол
  • Зураг (Зураг блок)

    • Нэр оруулах

    • Агуулга оруулах

    • Хадгалах товч дарахад Зураг оруулах товч гарч ирнэ.

  • Видео (Медиа блок)

    • Нэр оруулах

    • Агуулга оруулах

    • Хадгалах товч дарахад Видео файл оруулах товч гарч ирнэ.

  • Байршил (Google Maps харуулдаг байршил товч)

    • Нэр оруулах

    • Агуулга оруулах

    • Байршил - Google Maps URL оруулах

Үйлдлүүд

Нэмэлт:

  • Харандааны icon - Засах

  • Хогийн савны icon - Устгах

  • Хөндлөн 3 зураас (menu icon) дээр дараад байрлалуудыг нь сольж болно. Товчны байрлал солигдоно гэсэн үг юм.

Агуулгын жагсаалт

  • Харандааны icon - Засах

  • Хогийн савны icon - Устгах

Ангилал нь зураггүй бол жагсаалт нь зураггүй харагдана, зураг оруулсан бол хөндлөн жасгаалт дуудагдана.

Агуулгын жагсаалт дуудагдсан үед харагдах байдал.

Ангилалын жагсаалт

  • Харандааны icon - Засах

  • Хогийн савны icon - Устгах

  • Зураг оруулах/Зураг солих - Агуулгын ангилалын жагсаалт дуудагдаж байгаа үед энэ зураг нь харагдана. Зурагтай/Зураггүй хөндлөн жагсаалт харагдана гэсэн үг юм.

Агуулгын ангилалын жагсаалт дуудагдсан үед харагдах байдал.