Хэрхэн чатбот хийх вэ?

Гарын авлага

Энэхүү гарын авлагыг та ашигласнаар chatbot.mn платформ дээр бот хэрхэн хийх талаарх ойлголтуудыг авах болно.

Та чатботтой болохын тулд дараах алхмуудыг дамжина.

Алхам 1. Бүртгүүлэх

https://chatbot.mn хуудсанд зочилж баруун дээд буланд байрлах "Бүртгүүлэх" товчин дээр дарна.

Зураг-1 Chatbot.mn үндсэн хуудас

"Бүртгүүлэх" товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Зураг-2 Бүртгүүлэх хэсэг

Та бүртгүүлэх хэсэгт мэдээллээ бөглөн оруулах эсвэл Фейсбүүкээр шууд бүртгүүлэх боломжтой ба Фейсбүүкээр бүртгүүлэх нь хурдан бөгөөд хялбар юм.

Алхам 2.

Үүний дараа үргэлжилсэн цонхнууд гарч ирэх ба дараах мэдээллийг сонгож цааш үргэлжлүүлнэ.

1. Continue as цэнхэр товчийг дарна.

2. Та фейсбүүкт харьяалалтай дурын пейжээ сонгож Next товчийг дарна.

3. What is chatbot allowed to do? хэсэгт бүх хэсгийг Yes болгож Next товчийг дарна.

Алхам 3.

Next товч дарсны дараа гарч ирэх цонхон дээр Ok товчийг дарснаар бүртгэл дуусаж үндсэн цонх руу шилжинэ.

Алхам 4.

Үндсэн цонхны баруун дээд буланд байрлах товч “Хянах самбар” болж өөрчлөгдсөн байх ба уг товчин дээр дарснаар бот сонгох болон угсрах хэсэг рүү орно. Хянах самбар товч дээр дарж ороход дараах цонх гарч ирнэ.

Зураг-3 Хянах самбар

Хянах самбар нь Бот сонгох, Надтай хуваалцсан, Загвар бот гэсэн хэсгүүдийг агуулна.

Бот сонгох

Энэ хэсэгт та шинэ бот үүсгэж болох ба эсвэл өөрийн үүсгэсэн ботуудаас сонгож орж болно. Сонгохдоо "холбох" гэсэн ягаан товч дээр дарах ба дарснаар дараах цонх гарч ирнэ.

Зураг-4 Пейж холбох хэсэг

Энэ хэсэгт та фейсбүүкийн аль пейжтэй ботоо холбох вэ гэдгийг сонгож өгнө.

Надтай хуваалцсан

Чатботын өөр нэгэн хэрэглэгч өөрийн хийсэн ботоо таньтай хуваалцах боломжтой ба хуваалцсан тохиолдолд "Надтай хуваалцсан" хэсэг рүү орно.

Загвар бот

Салбар бүрд зориулсан ашиглахад бэлэн загварыг агуулах ба энэ хэсэгт загварууд тун удахгүй орох болно.

Та ботоо сонгож холбож өгснөөр Чатботын платформын бот угсрах үндсэн талбарт орох болно. Энэ нь дараах байдалтай харагдана.

Зураг-5 Бот угсарах үндсэн талбар

Одоо та үндсэн талбараас Мессеж блок цэсийг дарж ороорой. Мессеж блок цэсний дэлгэрэнгүйг 1. Мессеж блок хэсгээс үзнэ үү.